COVID-19: Эмчилгээний явцад гарсан шинж тэмдгүүдийг Хятадын эмч нар нэрлэжээ

img

 

Шинэ төрлийн титэм вирусийн тархалтыг тогтоон барьж чадсан гэж саяхан мэдэгдсэн Хятадын эмч нар өөрсдийн туршлага болон Ухань хотод эдгэрсэн, нас барсан хүмүүс дээр хийсэн ажиглалт дээр тулгуурлан өвчин ямар шинж тэмдэгтэй даамжирдаг талаар мэдээлэл хийжээ. 

 

Энэ мэдээллийг Daily Mail дамжуулсаныг хүргэж байна. 

 

1−4 дэх өдөр. Титэм вирусийн халдвар авсан эхний өдрүүдэд өвчтөнд илрэх гол шинж тэмдэг нь халуурах бөгөөд нийт өвчтөнүүдийн 99 хувьд нь ийм шинж тэмдэг илэрчээ. Зарим хүмүүст хуурай ханиалга, булчингаар өвдөх шинж тэмдэг илэрсэн бол цөөн хүмүүст дотор муухайрах, суулгах шинж тэмдэг илэрч байсан гэнэ.

 

Өвчин анх эхлэхдээ бараг шинж тэмдэг илрэхгүй эсвэл маш хөнгөн байдлаар илэрч болзошгүйг Хятадын эмч нар сануулжээ. Тиймээс ихэнх хүмүүс бага зэрэг ханиад хүрсэн, ноцтой өвчин биш гэж бодож байсан аж.

 

5−6 дахь өдөр. Өвчтөн амьсгалахад хүнд болно. Ялангуяа архаг хууч өвчинтэй ахмад настнуудад энэ шинж тэмдэг түлхүү ажиглагдаж байсан гэнэ.

 

7 дахь өдөр. Зарим өвчтнүүд амьсгалахад бүр хүнд болж байжээ. Гэхдээ ийм хугацаанд ихэнх өвчтнүүд /ойролцоогоор 85 хувь/ -д илрэх шинж тэмдэг алга болсон эсвэл мэдэгдэхүйц багассан гэж эмч нар ажиглажээ.

 

8−9 дэх өдөр. Нийт өвчтнүүдийн 15 хувьд нь халдвар хүндэрч байсан бөгөөд ийм өвчтнүүдэд дистресс-синдром хурцаар илэрч байсан гэнэ. Энэ нь өвчтөний уушги амин чухал эрхтнүүдийг хүчил төрөгчөөр хэвийн хангах боломжгүй болно гэсэн үг юм. 

 

10−11 дэх өдөр. Өвчтөнүүдийг сэхээн амьдруулах тасагт шилжүүлж, яаралтай тусламж үзүүлэх бөгөөд энэ үед дээр дурьдсан шинж тэмдгүүдээс гадна гэдэс өвдөх шинж тэмдэг нэмж илэрч байсан гэнэ. Түүнчлэн судалгаанаас харахад шинж тэмдэг багассаны дараа хүмүүс ойролцоогоор 10 хоног эмнэлэгт үргэлжлүүлэн хэвтэж байжээ.

 

12 дахь өдөр. Өвчтөний бие өвдөхөөс өмнө эрүүл чийрэг байсан , харин эмч нар орчин үеийн, зөв тусламж үзүүлсэн бол эдгэрч эхлэн, биеийн халуун аажмаар бууж, дараагийн өдрүүдэд өвчтөн хурдацтай эдгэрнэ.

 

17 дахь өдөр. Эдгэрсэн өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтсэнээс нь хойш 17 дахь өдөр эмнэлгээс гаргаж байсан бөгөөд өөрөөр хэлбэл анх өвчилснөөс хойш 2,5 долоо хоногийн дараа эмнэлгээс гаргаж байжээ.

 

Эмч нарын ажигласнаар ханиалга эдгэрсэн хүмүүст ч үргэлжлүүлэн ажиглагдсаар байсны дээр харин өвчтөнүүдийн амьсгал давчдах шинж тэмдэг эмнэлгээс гарсанаас хойш хоёр долоо хоногийн дараа арилж байжээ.

 

Хятадын эмч нарын өгүүлснээр, эдгэрэх явц дунджаар 22 хоног байсан бөгөөд харин амь насыг нь аварч чадаагүй өвчтөнүүд 18 дахь өдрөө нас барж байсан гэнэ. 

 

 

Г.Бямбасүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Coronavirus gej bicheech
2020-03-27