COVID-19: Далай лам хөл хорионд оржээ
3-23

 

Шинэ төрлийн титэм вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Далай лам хөл хорионд орсон талаар түүний төлөөлөгч, Халимагийн хамба лам Тэло Тулку Ренбүчи РИА Новости агентлагт мэдээлжээ.

 

"Дээрхий гэгээн Далай лам урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон тогтоосон хөл хорионд байгаа" хэмээн Ренбүчи мэдээлсэн байна. Тодруулбал, Дарамсала дахь Далай ламын өргөөг шинэ төрлийн титэм вирусийн цар тахлын улмаас мөргөлчид оруулахгүй хөл хорио тогтоожээ. 

 

Түүний, өгүүлснээр, 2020 оны нэгдүүгээр сард COVID-19 тахал эхэлснээс хойш Далай ламын оролцоотой зохион байгуулагдах бүхий л арга хэмжээнүүдийг "цуцалж, хойшлуулсан" гэнэ. Үүнд  олон нийтийн арга хэмжээ төдийгүй хувийн уулзалтууд ч хамаарч байгаа аж. 

 

Энд дуулгахад, тахал дэгдсэний дараа Далай лам Ногоон дарь эхийн тарнийг аврал болгон унших хэрэгтэй гэж зөвлөсөн талаарх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр гарч байлаа.

 

"Дээрхийн гэгээнтэн энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй. Гэхдээ буддын шашинтнуудыг зарим төрлийн зан үйл хийх, Ногоон дарь эхийн тарни уншихыг зөвлөсөн. Энэ нь цар тахлыг ялахад туслана гэсэндээ биш харин бидний бие махбодь, хэл яриа, оюун ухааныг ариусган, хайр энэрлээр өөрсдийгөө цэнэглэхийн тулд тарни уншихыг зөвлөсөн юм" хэмээн Тэло Тулку Ренбүчи өгүүлжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
gandangiihan nomoo odor shongui unshaad uzdee kkk
2020-04-14
Хэдэн зуун шашин дэлхийд байна корона зогсоож чадахгүй байна. Эмнэлгийнхэн л зогсоож байна
2020-03-23
Энэ төөрсөн өвгөн төвд хорионд байгаа нь харин ч хийт олонд тустай биш үү? Сохор сохороо дагавал 2-уулаа нүхэнд унах бишүү ?
2020-03-23
Энхээ:
Энэ төөрсөн өвгөн хортонд байсан нь хийт олонд харин ч тустай хэрэг бишүү ?
2020-03-23
Ямар аймаар сэтгэлгээтэй юм бэ Гэгээрсэн терелхтенийг ингэж хэлсний уйлээр хойд терелдее яиар аймшгийн терел авах болдоо емненс чинь айж еревдеж бна,хеерхий.
Irgen:
Dalai lam chin amid burhan geegui biluu. Tarni unshaad urel ideheer Corona-gaas hamgaalna gesen bishuu
2020-03-23