Х.Баттулга, М.Энхболд хоёр тохирч, 60 тэрбумын хэрэг “гацсан” гэв үү?
3-23

 

 

Эрх баригч МАН-д ЖДҮ-гийнхэн, 60 тэрбумынхан гэдэг хоёр хуваагдсан бүлэг бий. ЖДҮ-гийн хэрэг шүүх дээр оччихсон. Сайд асан Б.Батзориг тэргүүтэй, ХХААХҮЯ, ЖДҮХС-гийнхан хэргийн буруутан болоод байна. Тэднийг шүүн хэлэлцэх хугацаа нь хойшлоод байна. Энэ хэрэгт холбогдсон зарим гишүүний хэргийг тусгаарлан мөрдөн шалгаж, одоо прокурорын шатанд хянагдаж  байгаа талаар НПГ-аас мэдээлсэн.

 

Олон нийтийн хувьд МАН удахгүй болох сонгуульд ЖДҮ-чдээ нэр дэвшүүлэх эсэхийг анхааралтай ажиглаж байна. Хэрвээ МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ-чдээ нэр дэвшүүлбэл намд тэр хэрээр хасах оноо ирж таарна.

 

МАН-ын нөгөө хэсэг болох 60 тэрбумынхан маш хүнд байгаа гэхэд болно. Тэдний дийлэнхийг энэ сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн мэдээлэл байгаа. Учир нь М.Энхболдыг дагасан хэсэгт сонгуулиар хатуурхана гэдгээ У.Хүрэлсүх аль хэдийнээс мэдэгдсэн гэхэд болно. Тэгээд ч М.Энхболд нарт сонгуулиас чухал асуудал бий.

 

Тэр нь улигт 60 тэрбумын яриа бөгөөд эрүүгийн гэмт хэрэг болж, шүүхээр хүртэл орчихоод байгаа юм. Бүтэн дөрвөн жил хүний өөрийн намынхны улстөржилтийн сэдэв, хууль шүүхийн байгууллагын шүдний өвчин болж буй 60 тэрбумын хэрэг өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд шүүхийн шийдвэр сонссон.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 60 тэрбумын ярианд оролцсон дөрвөн хүний хоёрт нь тус бүр дөрвөн жилийн ял оноосон. Тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд, уг “стратегт”-ийг зохиогч гэгддэг Г.Доржзодов нар үлдэж Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар хоёр шийтгүүлсэн. Тэд давж заалдсан. Давж заалдах шатны шүүх хурал нь 2019 оны арванхоёрдугаар сарын 24-нд болж, шүүх бүрэлдэхүүн 60 тэрбумын бичлэгийг олон нийтэд анх дэлгэсэн иргэн Г.Доржзодовыг ялаас чөлөөлж, анхан шатны шүүхэд гэрчээр дуудсан нь үндэслэлгүй байна гэж үзсэн. Тиймээс хэргийг прокурорт буцаасан. Үүнтэй зэрэгцээд олон нийт УИХ-ын гишүүн М.Энхболдын асуудлыг ч хөндөж байв.

 

Түүнээс хойш бүтэн гурван сарын хугацаа өнгөрлөө. 60 тэрбумын хэрэг хаана яваа нь таг чиг болж, Ц.Сандуй, А.Ганбаатар хоёр Цагдан хорих төвд гацаж орхив. Энэ сацуу 60 тэрбумын хэрэг замхрах тал руугаа орлоо гэх яриа улс төрийн хүрээнд гарч эхэллээ. Учрыг нь ихээхэн сонин байдлаар тайлбарлаж байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялагдсан М.Энхболд Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, ямар нэг яриа тохироо хийсэн гэж байна. Шүүх уг хэргийг буцаахдаа иргэн Г.Доржзодовыг “дуудсан” юм. Г.Доржзодов хэн билээ, хэнтэй ойр байсан бэ гэдгийг олон нийт мартаагүй.Юутай ч нэгэн сонгуулийн хоёр өрсөлдөгчийн ярианы дүнд 60 тэрбумын хэрэг ийм байдлаар нам жим болж буй бололтой.Гэхдээ энэ баттай эсэх нь цаг хугацааны асуудал болж байна. Удахгүй 60 тэрбумын хэргээр тохирсон уу, үгүй юу гэдэг тодорхой болно гэсэн үг.

Эх сурвалж: Polit.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ждүчид төсвийг төрлөөрөө цөлмөж, иргэдийн эрхийг булаасан. Тэдэнд ёс зүйн үнэр алга, итгэх болмжгүй, муу туршлага л бий!
2020-03-25
Зочин:
60 тэрбумын хэрэг бол согуулийн дараа албан тушаалд тавьж мөнгө авах яриа төдий,харин ЖДҮ бол маш ноцтой асуудал 1рт засгийн эрхийг авахын тулд сайдын суудал амлаж хэсэг нөхдийг турхирч тэмцүүлэн сайд болгосон,үлдсэн хэсэгт нь ЖДҮ хуваарилан саналыг нь авч засгийн эрхийг авсан байх гэж хардахаар л байгаа юм даа.Дээрээс жинхэнэ ЖДҮдийн эрхийг булаан авч дээрэм хийсэн гэж үзэх хардлага төрөөд л бнна.
2020-03-24
Зочин:
Ждү бол төсвийн хулгай, гишүүний ёс бус, гэр бүл ах дүүсээ хутгасан ашиг сонирхолын зөрчил гээд даанч олон уршигтай. Хүний эрх, тэгш боломж, шудрага ёс, оролцоо, хүмүүнлэг бх бүхий л үнэт зүйлсийг уландаа гишгэж хийсэн, арчаагүй, үеэ өнгөрөөсөн, харгис мафийн чанартай ажил. Холбогдогсод намдаа л үлд, юун төр! Хол бай. Үе дамжсан хулгайч, эрээ цээргүй залуу баячуул гэртээ тоглоцгоо доо, нийгэмд хэт дорой юм.
porkoror Altanhuyag bayan businessman zaluusig Zorigiin heregt guyirdeed shorond aldag baisan.naiz Zorigiin heregt hudlaa gutguuleed shorond uhsen.
2020-03-24
minii ah doloriin cheny hiideg baisan porokoror Altanhuyag ahiig min Zorigin heregt hiiged shorond alsan. bas hamag ed horngiig deeremdsen. odoo ene Altanhuyag house ahin min ed horongo bas mashin geed oboo yum baisan.abgain bidniig bainga daramtaldag.
2020-03-24
Иргэн:
Яг үнэндээ бол 60-н тэрбум бол хэрэг бус зүгээр л улс төрийн нэр томьёо төдий л асуудал?) Харин ЖДҮ бол маш нарийн зохион байгуулалттай бүлэглэн үйлдсэн төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан онц ноцтой гэмт хэрэгшдээ?! Доржзодовыг хорьж нөгөөдүүлийг нь чөлөөлөх хэрэгтэй?!
2020-03-23
Иргэн:
Яг үнэндээ бол 60-н тэрбум бол хэрэг бус зүгээр л улс төрийн нэр томьёо төдий л асуудал?) Харин ЖДҮ бол маш нарийн зохион байгуулалттай бүлэглэн үйлдсэн төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан онц ноцтой гэмт хэрэгшдээ?! Доржзодовыг хорьж нөгөөдүүлийг нь чөлөөлөх хэрэгтэй?!
2020-03-23
Иргэн:
Яг үнэндээ бол 60-н тэрбум бол хэрэг бус зүгээр л улс төрийн нэр томьёо төдий л асуудал?) Харин ЖДҮ бол маш нарийн зохион байгуулалттай бүлэглэн үйлдсэн төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан онц ноцтой гэмт хэрэгшдээ?! Доржзодовыг хорьж нөгөөдүүлийг нь чөлөөлөх хэрэгтэй?!
2020-03-23
Jenkoo uuruu heregten shuu 21 onoos jenkoog yavuulj bj mongol tur nar uzne
2020-03-23
Иргэн:
Гадны улс тухайлбал Оросын технологи заавар явж байгаа Аль болох Монголчууд бужигнаантай хагаралдаантай тодорхойгүй иргэдийн толгойг эргүүлсэн байлгахнь энэ технологийн зарчим 37 Он яг ийм байдлаар явсан
2020-03-23
Зочин:
Ард тумэн хэзээ ч мартахгуй шуу дээ сонгуулиар гарч ирнэ мананг дахьж сонгохгуй шуу дээ ард тумнийг битгий басаарай
2020-03-23
porkoror Altanhuyag gaalin aguulah deer dandaa huni baraa zamaas dundaas hulgaildag.
2020-03-23
YIDU zeel absan margaash odoroos porkoror Altanhuyag tuunii shine abgai daramtaly ehelsen shud zeel tol geed. ene zeel 5 jiliin hugatsaatai zeel. tegeed bidnees Porkoror Altanhuyag reket tatbar aby ehelsen. bank boloogui baiga zeelig dundaas deeremchin Altanhuyag huraay abdag.
2020-03-23
prokoror Altanhuyag manai kompanid sanhuugin shalgalt hiih gey ireed hamag dans hulgailad deeremdeed yabsan. yamrch gemgui zahiral CEO 2 mash hund heregt unasan. daraa amerikt Altanhuyagtai taarldahd aldsan 3 chey soliulah geed yaby baisan shuu.
2020-03-23
prokoror Altanhuyag ene heregt mash ih buruutai. huuramch chey oruuly irsen hun Altanhuyag shdee.
2020-03-23
Иргэн:
Ичихгүй Хүрэлсүх ЖДҮ чдээ дагуулаас сонгуульд орно гээд аль хэдийн дүрдээ итгэчихсэн явна. Монголчууд энэ МАН ын хулгай, шударга дүр эсгэгч дэд хууртаж ханадаггүй юм байхдаа,,
2020-03-23