МАН-ын бага хурал эхэллээ
2020-03-23

 

11:50 цаг:

МАН-ын бага хурал эхэллээ. Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн батлах энэ бага хурал цахимаар хаалттай явагдаж байгаа юм. Бага хурлын 369 гишүүн 38  байршлаас мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн, саналаа солилцоно.

 

МАН-ын бага хурлын гишүүд 38 байршлаас цахимаар хуралдана

 

 

10:45 цаг: 

МАН-ын бага хурал өнөөдөр 11:00 цаг хуралдана. Хуралдаан  цахимаар явагдах юм. МАН-ын бага хурлын 369 гишүүн 21 аймгийн 38 байршилд цахимаар хуралдаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэх юм байна.  Бага хурлын эхэнд мөн цахимаар хурал даргалагчаа сонгож, дүрмээ баталснаар хурлаа эхлүүлэх аж. 

 

МАН-ын бага хурал цахимаар явагдана

 

09:30 цаг: 

Өнөөдөр МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордонд онлайнаар хуралдана.  УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтэй нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө энэ сарын 25-наас өмнө баталж, аудитын байгууллагад хүргүүлэх хуулийн заалттай.  Энэ дагуу улс төрийн намууд хуулийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө боловсруулан батлахаар завгүй ажиллаж байна.  

 

 

 

МАН мөрийн хөтөлбөртөө орон нутагт малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах, тэтгэврийн реформ хийх, орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх зэргийг тусгахаар зорьж байгаа гэнэ. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
Одоо АН, МАН, МАХН худлаа.
2020-03-24
зочин:
үйлдвэр барина энэ тэр л гэх юм нүдэнд харагдаж гарт баригдсан юм л алга одоо бүр үйлдвэрийн төрөл нэр нь ондоо болж байх шивдээ инээдтэй юм яана даа ккккк
2020-03-23
Ий:
Өмнөх мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ нэг дүгнэмээр юмаа,
2020-03-23