Ачааны галт тэргэнд дайруулж амь насаа алджээ
3-23

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.03-22,23-ны өдрүүдэд нийт 299 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 251-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт  1 хүний амь нас тус тус хохирсон байна.

 

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3

 

  • Мөргөлдөх хэлбэрээр-2

 

  • Онхолдох хэлбэрээр -1

 

  • Үл хөдлөх зүйл мөргөх-1 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

 

2020.03.21-ний өдрийн 15 цаг 00 минутын орчим Баянхонгор аймгийн Богд сумын 2-р баг /сумын төвд/ “Нарийн худаг” гэх газар шороон замд Mustang-5 маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 40настай.эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.

 

2020.03.22-ны өдрийн 15 цаг 28 минутын орчим БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төмөр замын 407-р километрийн 4-р зуутад ачааны галт тэргэнд 50 настай, эрэгтэй С мөргүүлж, амь нас нь хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 29 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

 

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 3 зөрчил бүртгэгдсэн байна.

 

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 19,6 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 40,6 хувиар, хүний амь нас хохирсон осол 50 хувиар тус тус өсч, ослын улмаас гэмтсэн хүн 37,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

 

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Миний сүнсний язгуур мөнхнаран ээжээ угаасаа төрөлхөөсөө байгалиасаа заяагдмал цоо эрүүл монголчуудын нэгнээ номерлож үздэг үйлийн үрээс чөлөөлж өгсөнд маш их баярлалаа
2020-04-11
Мөнхнаран ээж
2020-03-25
Мөнхнаран ээжээ
2020-03-25
баримжаалах боломжгүй үед дайрагдсан болвуу
2020-03-25
irgen:
arhitai l holbootoi baihdaa, irged bolgoomjtoi hodolgoond orolzoj amia hamgaalah heregtei shyydee
2020-03-23