СҮРДҮҮЛЭГ
3-23

 

 

“Хорооноо” вирус хүмүүн төрөлхтнийг сүрдүүлсээр 2 сар гаран болж өдөр шөнө ээлжлэхэд хүн рүү үхэл аварга  нэг том алхана...

 

 “Коммунист” хоёр гүрний дунд хавчуулагдсан халиун шаргал тал нутагтаа манайхан цөөхүүлээ мөртлөө бие биенээ сүрдүүлэн, наадгай хийж, тамлан тарчлааж байна.

 

Эдүгээ Монгол Улсын 30-н жилийн нэн шинэ түүхэн үйл явцын хөтөч түүчээ нь болж яваа нэг ерөнхийлөгч, гурван ерөнхий сайд, нэг шадар сайд, нэг сангийн сайд, нэг хотын дарга эдгээр хүмүүсийг яллагдагчаар (ядаж сэжигтэн гэж болоогүй л юм байхдаа) татан, шүүхээр зөв буруу нь нотлогдоогүй байхад нэр төрийг нь сэвтээж, ар гэр, аав ээж, ахан дүүсийг нь сандааж, дээр дооргүй л сүржигнэн мэдээллийн хэрэгслээр хужаа, хүзүүгүй, ална, тална, хөөнө, тууна гэж сүрдүүлж, увайгүй авирлацгааж байна.

 

Хэрвээ дээрх этгээдүүд буруутай юм бол тэр үеийн парламент, засгийн газар танхимаараа шоронд орж, шонд дүүжлэгдэх учиртай гэж сүрдүүлье би...

Сүрдүүлэг “Савангийн дуурь” чухам хаа хүрэх юм бол оо?!?

 

Эднийг ингэж байгаа юм чинь бид бол дуусах нь ээ гээд л Монгол Улс тэр аяараа сүрдэж байна. Хажуугаар нь “Хорооноо”-гийн тархалтаар далимдуулж хамхуул аятай сүрдэх, сүрдүүлэхийн салхинд хуйларна.

 

Хэдхэн жилийн өмнө Тулгын туслах нэгэн бүсгүйг хоригдоход нь хамгаалж, мэдэгдэл хийж байв даа! Женког өөрийг нь ч чадлаараа өмөөрсөн.

 

Би хэн нэгэн албан тушаалтныг биш, хүний эрхийг л хамгаална. Цаашдаа ч хувь хүний эрх, эрх чөлөөг байгаа хугацаандаа бүхий л чадлаараа өмөөрнө.

 

Энхрий хайрт ард түмнээ цагаан сараар нь айл битгий хэс, гэртээ бай!, хөдөө орон нутгийн замуудыг хаалаа...Ингэж аргадан сүрдүүлчихээд Ерөнхий сүрдүүлэгч бараа бологсдын хамт төрийн тусгай хамгаалалтын дүрэм журмаа үл тоон, хуулийг уландаа гишгэж, Урд хөрш рүү (тахлын голомт руу) хүн чанарынхаа сүрийг үзүүлж, 30-н мянган хонь хандивлав аа...Лут дипломат ёс оо...Төрийн тэргүүний аюулгүй байдал яасан бэ? Энэ ёс зүй мөн үү?...

 

60-н сая малтай улс мөн юм бол бог, бод нийлсэн нэг сая мал өгчихгүй дээ.

 

Одоо Орос ах нар бас “Хорооноо”-д нэрвэгдлээ. Тэдэндээ хэдэн мал өгнө байгаа. Дэлхийн  дайны үед Сталиндаа хоёр морь, адилхан дайтаж байгаа юм Гитлер хүүд нэг морь өгье гэсэн Монгол хүний нүнжиг бас байдаг даа. Тийм ээ?

 

Хуулийн өмнө толгой бүхэн бөхийх учиртай...Аль ч үеийн төрийн тэргүүний ололтыг үгүйсгэхгүй. Алдаатай нь бүр ч эвлэрэхгүй! Магтан мандуулж болсон юм. Буруу гажуу үйлдлийг нь шүүмжлэнэ! Энэ зөвхөн миний ч эрх биш, хүн болгоны эрх. Амьдралын үйл явцад рационал байх нь зөв үйл явц. Нэр төрөөс бодит үнэ цэнийг илүү эрхэмлэнэ би.

 

Сүрдүүлэгчид иж бүрэн бүлэглэл болж, бодит чиг хандлагыг үгүй хийх буруу арга барил нь хүмүүст зөв болон харагдаж, гаж дадал зуршил, сэтгэцийн эмгэг тусах нь байна. Тэдний суртаал нь хэвлэл мэдээлэл, сошиал ертөнцөд видео галбираар биежиж, гүтгэлэг, жөтгөлгийн хар сүнс болон түгж байна.

 

Тэр нь бүдүүлэг, боловсролгүй, ой гутам, хорон үгсийн цуглуулга, дүр төрх нь загнасан, гутаасан, зэмлэсэн, үгүйсгэсэн, үзэн ядуулахын туйлд чиглэсэн байхыг яана.

  • Хөмсгөө зангидан, нүдээ гялалзуулан, шүдээ хавиран тамшаалж, зуунгитан, хүйтнээр инээд алдан, бүх галбирын дохио зангаа айлган сүрдүүлсэн, доромжилсон өнгө аяс нь сүрдүүлгийн гол зэвсэг болжээ. Одоо боллоо! Зогс! Ухаар!

 

Дугуй ширээний ард сууж зөв нь аль вэ, буруу нь юу байв аа гэж оюун санаа, үзэл бодлоо уралдуулан, мэтгэлцэж, сүрдүүлгийг намжаах цаг ирлээ...Сүрдүүлэгчидтэй мэтгэлцвэл тэд хийж байгаа үйлдлээ хамгаалах ямар ч эд мөрийн баримт байхгүй нь харагдаж байна.  - Хэрвээ байвал өөрөө хамт унах хэрэг үүснэ.

 

Өөрийн толгойгоор бодитой дүгнэлт хийж чаддаггүй, бусдын бодлоор хов живийг зөв гэж үздэг хүн л сүрдүүлэх арга руу эргэлтгүй орчихдог. Эцэст нь түүндээ өөрөө ороогдохоо мэддэггүй нь эмгэнэл. Мухар сүсэгт идэгдсэн альтруист үзэлтэн тийм байдаг юм. Бусдаар магтуулж байх нь л түүний гол зорилго. Үнэн зөв баримт нотолгоо учир зүй түүнд хар дараа. Шүүмжлүүлэх нь түүний хувьд аймшиг. Харин зусардагчид л тайтгарал нь болно. Өөрөөс нь өөр үзэл бодолтой хүний голч санаа оноог огоорон шууд л бусдад таалагдахыг хүсдэг. Тэгээд зогсохгүй эргэн тойрныхоо хүмүүсийг үгэндээ оруулж, чөлөөт сэтгэлгээг нь мохоож, өмнөө бөхөлзүүлж байх нь гоё санагддаг.

 

Манай улс төрийн амьдралд сүрдүүлэх арга барил иж бүрэн ажиллаж байгаа харагдах юм. Сэхээрээч!

 

Улс төрийн мэтгэлцээн хийж, бие биенээ дорд үзсэнээ гэнэтхэн худлаа аргадаж, уучлал гуйж, сүрдүүлж, эрчүүдийн хооронд болдог л явдал ч гэх шиг. Мэтгэлцээн биш, хэрүүл маргаан, өс хонзон, атаа хорсол савсуулах сүрдүүлгийн түймэр асна. Намууд нь сонгууль дөхөхөөр сүрдүүлгийн менежментээ сонгодог утгаар нь хэрэгжүүлнэ. Өрсөлдөгчийнхөө нэр төрийг гутаах сүүлчийн цэг нь сүрдүүлэг. Ямар ч баримтгүйгээр хүн рүү дайрах, зохиомол гүжирдлэг хийх, хувийн нууц, ор хөнжил рүү нь орох олон хувилбартай. Үүнийгээ зүгээр л улс төр шүү дээ гэж улайм цайм мэлзэнэ.

 

Улс төр, улс төрчдийн явуургүй лоймол арга нь хүн  хоорондын харилцаан дахь соёлын уналт болоод байна. Болих юм биш үү?

 

Оюун санааны өндөр түвшинд тодорхой баримттай, үнэн мөн чанартай байж чадахгүй болоод ирэхээрээ ашигладаг адгийн арга бол сүрдүүлэг. Логик (учир зүй) яриа хэлцлээс айж залхан зугтдаг хүмүүс л сүрдүүлэх загвар руу шамдамгай шунадаг.

 

Өөртөө итгэлтэй, өөрийгөө боддог, өөрөөрөө бахархдаг хүмүүсийг “Ёс жудаггүй хүн” хэмээн цоллон хашгирдаг хүн бол адгийн авиртан гэдгээ мэддэггүй. Мэдлээ ч тоодоггүй. Сэтгэлгээний сонсгол нь дүлий. Оюуны мэлмий нь сохор гэсэн үг.

 

Өнөөдөр ҮАБЗ нь прокурор, шүүх, цагдаа, тагнуулыг сүрдүүлээд, сүрдэгчид нь ажил хийсэн хэнийг ч хамаагүй сүрдүүлж, үүнээс үүдээд Монгол хүн сүрдэж, сүрдүүлэгчийн дэргэдэхүүд нь зусардацгааж байна. Одоо зогс!

 

Хийсэн бүтээснийхээ төлөө, хэлсэн ярьсныхаа тулд, шүүмжлэн анхааруулсныхаа эрчинд би сүрдэхгүй!!!

 

Жич:

Гэрлийг тодруулахын тулд харанхуй байдаг

Гэгээрлийг тодруулахын учигт мунхаг байдаг

Бурханыг тодруулахын учир буг байдаг

Буяныг тодруулахын тухайтад нүгэл байдаг... 

 

 2020 оны 3-р сарын 21

Д.Сосорбарам

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ebi-gegchiin ard tumen mini geed hoshigruulj, surduulj baigaad araar ni yu hiisniig odoo ch guitsed medej amjaagui bna. Uneheer uls ornii tuluu zuv zuitei shiidver gargaj yvsan bol odoo uursduu ingej surduulgend avtahgui taivan saihan amidarah baiv. Busdiig doromjlon gutaah baidlaa zogsooh heregtei. Es tegvel uursduu adil baidald orno
2020-03-24
Иргэн:
Сүрдүүлэг газар аваад байгаа нь 1 ,гадаад орны нөлөө байгаа учир тавиул нь илүү зоригтой өөртөө итгэлтэй харгис байгаа ялаж тийм эрмэлзэлтэй 2 Монголд нийгмийнн зүтгэлтэнгүүд бараг байхгүй нийтээрээ ухамсар боловсрлл дорой амиа хичээсэн ясны үзэлтэй ядуу байгаа явдал 3,Улстөрчид гэх одоо хэлмэгдлээ гээд аврал эрээд байгаа хүмүүс өөрсдөө хүчтэй байхдаа ард олноо дорд үзсэн басамжилсан ард олноосоо тасарсан нь тэдний итгэлийг алдаж оронд нь попрогчид сүгсэлзүүрүүд бүр урвагчид гарч ирэх бололцоог олгосон Эдгээр хүмүүүс гэр хорооллыхныг хүн ч гэж үзээгүй Бат үүл ярьж багаа боловч яг хийсэн нь бага Эд Зайсан тансаг хаузнууд руу чиглэсэн зам тавьж сургууль цэцэрлэг тэнд шийдэх бодолтой байсан Гэхдээ эд захиа нийтлэл бичиж гонгинохбиш бодитоор тэмц
2020-03-24
zochin:
Dur isgesen ardchilal mori unasan tolgoigui hun hooson tolgoi shorongiin zerleg hulgaich Sosorbaram mun bna.
2020-03-24
zochin:
Dur isgesen ardchilal mori unasan tolgoigui hun hooson tolgoi shorongiin zerleg hulgaich nar iim baidag yum.
2020-03-24
Ard kino teatr:
Хуцаад байлгүй хулгайлсан Ард кино театраа өг луйварчинаа
2020-03-23
sonsogch:
Zail delhiigees
2020-03-23
Хөл хорио цээрийн дэглэм бариагүй ,цагаан ногоон золголт гэх мэтээр новширсон бол манайхан одоо өмнөд СО-с ялгарахгүй байх байсан.Хавар цаг иржээ.
2020-03-23
Зочин:
ӨВГӨН ХҮН НАМЖИРДАХ МӨН ХЭЦҮҮ ШҮҮ. ЯАЖ Ч ОЛСОН ЮМ БЭ, МӨНГӨ НЬ МАНЬ ЭРИЙГ ХАТГААД ХАМАРТ НЬ БААС ТҮРХЧИХСЭН ЮМ ШИГ НЭГ Л ТЭНГЭР ХАРСАН АЛИА ӨВГӨН ТЭЭХЭЛЗЭХ БОЛСОН ЮМ. БЭЭР НЬ ХАГАРАХ НЬ ДЭЭ
2020-03-23
Зочин:
ХУЛГАЙ ЗЭЛГИЙ НЬ ИЛРЭЭД МАНЬ СО ГАЛЗУУРАХАД ГАНЦ ХУРУУ ДУТУУ БОЛОЛТОЙ, ХӨ.
2020-03-23
архангайгаас:
юу ч ойлгосонгүй, захиалгатай юм болов уу
2020-03-23
Зочин:
СОСОРБАРАМ ГЭГЧ УГИЙН Ч СОЛИОТОЙ ЮМ БАЙСАН ДАА. СҮҮЛИЙН ҮЕД МӨНГӨЖӨӨД НЭГ Л ИХ ХАМАРТ НЬ БААС ТҮРХЧИХСЭН ЮМ ШИГ ЯВДАГ БОЛСОН БАЙСАН ЭНЭ ТАВЬТАРГҮЙ ШУЛААЧ ӨВГӨН
Зочин:
ЭНЭ ХУЛГАЙЧИД АРГА НЬ БАРАГДААД БҮР ГАЛЗУУРАХ НЬ ЭЭ. СОСОРБАРАМЫН ХУЛУУСАН АРДЫН АСУУДАЛ БОСЧ ИРЭЭД БООЖ ҮХЭХ НЬ. ЭНЭ МУУСАЙН ХУЛГАЙЧИД САЙН БАГТАРЧ ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГАА ТАВЬЦГААЖ БАЙГ. ЮМ ЭЭЛЖТЭЙ ХӨ
muu pizda ter Ard kino teatriig mini butsaaj uguurui
2020-03-23
Alialagagch har uvgun
2020-03-23
Зочин:
Юу хэлэх гээд, хэнийг муулаад байгаа юм бол. Атаач хүний санаа муу гэдэг. Худал ардчилагчийн дүр эсгэгчийн Хөрөнгө завшсан нь илрэх гээд хэнийг ч сүрдүүлэх зүйл болоогүй байхад үхлээ, Со минь дээ, сохорч дээ
2020-03-23
Ямар солиот нь ийм юм бичдэг байна аа гэж доош нь хальт гүйлгэж уншаад хартал НОЁН СОЛИОТ МӨН БАЙХ ШИВ
2020-03-23
солио өвчтэй хог
2020-03-23
irgen:
syrdyyleed baihdaa yahavdee…gytgeleg bichihgui bailgui dee hevleliinhen shorond orohiig hysehgui barimttai l um bichdeg baih….ard tymen medeej uls orond haltai hogjild sadaatai zuil unshaad haraaj zyheh ni buruudaad baih yu baigaan ??!!!…..yneheer uur hyrmeer heregyyd toriinhon tord albatai , alban tushaalaa ashiglasan umnuud baij l baigaa um bishyy ??? Sosorbaram guya !!! Ard tymen heniig haraaj heniig omoorohoo medeh baihaa………...
2020-03-23
irgen:
syrdyyleed baihdaa yahavdee…gytgeleg bichihgui bailgui dee hevleliinhen shorond orohiig hysehgui barimttai l um bichdeg baih….ard tymen medeej uls orond haltai hogjild sadaatai zuil unshaad haraaj zyheh ni buruudaad baih yu baigaan ??!!!…..yneheer uur hyrmeer heregyyd toriinhon tord albatai , alban tushaalaa ashiglasan umnuud baij l baigaa um bishyy ??? Sosorbaram guya !!! Ard tymen heniig haraaj heniig omoorohoo medeh baihaa………...
2020-03-23
Zocnin:
Zugeer bj bgaad bayjsan hun dee luiwar tender zergeer ocnnoon horongotei bolson hun iim horongojuulsen naiz naraa omooroh surjigneh ni argagui Ta ooroo surjigneed bgaam bishuu
2020-03-23
Zocnin:
Sosorbaram gyai ta togtoj uz Ard nilaliin dalbaan dor dawgui horongotei bolcnihood horongojuulj ogson naiz naraa omoorcn surduuleg hiigeed l hii soliot
2020-03-23
иргэн:
Ард кино театрыг та авах нь зөв ч юм уу буруу ч юм уу, Би бол таныг луйврын шинжтэй л авсан гэж үздэг. Та өөрөө болж, өөрөөр хэлбэл баян тарган, түрээсийн өндөр орлоготой болохоороо л энэ их идэж уусан юмыг гаргаж ирэхийг хүсэхгүй байгаа юм. Яг юу ч үгүй бол шударга ёсны төлөө явах л байх.
2020-03-23
Гэрэл:
Энэ хүн гэгээрсэн юм уу, зөн билэгтэн юм уу эсвэл ядарч өлсөж үзээгүй, хагацал зовлон үзээгүй баян хүн юм шиг байна.
2020-03-23