COVID-19: ОХУ-д халдварын тохиолдол хоногт 71-ээр нэмэгджээ

Оросын Холбооны Улсад шинэ төрлийн титэм вирусийн халдвар хурдацтай нэмэгдэж байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.
ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, тус улсад хоногт 71 халдвар шинээр нэмэгдсэн байна. Ингэснээр ОХУ-д нийт халдвар авсан хүний тоо 367 болжээ.
ОХУ-д титэм вирусийн халдварыг илрүүлэх зорилгоор нийтдээ 163 529 лабораторын шинжилгээ хийсэн байна. Мөн халдвар авсан 367 хүний 16 нь эдгэрсэн гэж ОХУ-ын ЭМЯ мэдээллээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ