Хөлбөмбөгийн лигээ аваргагүйгээр өндөрлүүлж магадгүй
2020-03-24

 

 

Нидерландын хөлбөмбөгийн лигийг аварга баг тодролгүйгээр өндөрлүүлж болзошгүй талаар “De Telegraaf” сонинд мэдээлэв. Тус улсын хөлбөмбөгийн холбооноос лигийн тэмцээнээ шууд зогсоох тухайд ул суурьтай судалж байгаа гэнэ.

 

Ийм тохиолдолд аварга тодрохгүйгээс гадна дээд лигээс хасагдах баг, шинээр дэвших баг гэж үгүй. Албан ёсны шийд удахгүй гарах юм байна. Коронавирусын халдвар, хөл хорио цаашид үргэлжилсээр байвал ийм дүр зураг бусад лигүүдэд ч гарах болов уу.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин