Хоёр бүхэл: Хоёр амь
2020-03-24

-Согтуу жолоочийн “золиос” дөрвөн сартай нярай-

 

 

Өнөө цагт согтуугаар жолооны ард суух тэнэг хүн байхгүй гэдэг. Гэвч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэр нь автомашин жолоодон гэмт хэрэг үйлдэж, осол гаргаж өөрийгөө болоод бусдыг гэмтээх бөх зүрхнүүд байсаар л байна.

 

БГД, 17-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Дөрвөн замын уулзвар дээр өчигдөр /2020.03.23/ түгжрэлд зогсож байсан “Alphard” маркийн автомашиныг "Harrier" маркийн автомашинтай, согтуу жолооч мөргөсөн осол гарчээ. Уг автомашинд дөрвөн сартай хүүхэд ээжийн хамт зорчиж явсан. Гэтэл согтуурлын зэрэг 2.0 бүхэлтэй согтуу жолоочийн балгаар 35 настай эмэгтэй, дөрвөн сартай хүүхэд гэмтэж эмнэлэгт хүргэгдэв. Азаар ослын улмаас хүний амь эрсдээгүй ч орчлонг таньж ч амжаагүй бяцхан үр, ээжийнхээ хамт насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болж үлдэхийг үгүйсгэх аргагүй.

 

Энэ мэт гэм, зэмгүй нэгний амьдралыг сүйрүүлж буй согтуу жолоочийн балаг их. Өнгөрсөн долоо хоногт алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 29 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 3 зөрчил бүртгэгджээ.

 

Жолоочийн хариуцлагын оноо тооцох журам 2016 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Иргэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан тохиолдолд 10 оноо автоматаар 0 болохоор журам батлагдсан. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд согтуу жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар хасна гэж заасан байдаг. Энэ бүх хууль дүрмэнд захирагдаж, согтуу жолоочийн тоо буурч байна уу гэвэл үгүй.

 

Эрхийг нь хасч, баривчилж үзлээ. Гэвч уусаар, автомашинаа жолоодсоор, хүний алтан амь, эрүүл мэндийг хохироосоор, гэмээ ухаарч, аюулаас айж, эрсдэлийг тооцоолохгүй явсаар. Тэгэхээр хуулинд биш хүний ухамсарт л асуудал байсаар байна.

 

Архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах чадваргүй болсон хүмүүс “автомашинаа унаад явчихна”, “ойрхон замд болно”, “их уугаагүй юм чинь зүгээр” эсхүл “баригдахгүй байх” зэргээр хөнгөмсөгөөр найдаж замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн ослын хохирогч, холбогдогч болох зэргээр амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна.

 

Бага уусан, их уусанд ялгаа огт үгүй балаг нь хүний амиар хэмжигдэх эрсдэлийг тооцоолж жолооны ард согтуугаар суухгүй байхыг уриалж байна.

 

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн  хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна. Мөн 7-30 хоног баривчлах, 480.000-960.000 мянган төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авахаар хуульчлан заасан.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Huz:
Odor nur 30-50 sogtuu jolooch nariig saatuullaa gedeg arga hemjee ni tolgoigiig ni Elsen yum bhiim covid19 s iluu hunii Ami avch yavj bna daa mgl d
2020-03-24
zochin:
эрх хасах шийтгэл нь хэтэрхий бага толгойг нь илээд байна гэсэн үг.10 жилээр эрхийг нь хас.5 жил шоронд суулга.
2020-03-24
Зочин:
Шийтгэл нь хэтэрхий бага байна!!!
2020-03-24
Зочин:
Хүний эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд санаатай халдсан, халдахыг завдсан гэсэн зүйл ангиар яллах хэрэгтэй дээ. Тэгж байж л эрс багасна шүү
2020-03-24
лазан:
согтуу шаар ямар бөх толгойтой эр вэ. машин мөргөөд. ха ха. согтуугийн жолоодож явсан машин мөргөсөн байлгүй дээ
2020-03-24
Монгол:
Торгох, эрхийг нь хасахыг архчингууд тоохгүй байна. Тийм учраас согууруулах ундаа хэрэглэсэн л бол дор хаяж 3 сар шоронд суулгаад хотын хог цэвэрлүүлэх ажил хийлгэдэг хууль гаргах хэрэгтэй.
2020-03-24
tegej oilgohoor
2020-03-24
бодлын хулгайч:
ОДОО ЯАНАААА. ТОРГУУЛЬ ШИЙТГЭЛ НЬ БАГАДААД БАЙНА. ЖОЛОО БАРИХ ЭРХИЙГ НЬ НАСАН ТУРШИД НЬ ХАСЧ МАШИНЫГ НЬ ХУРАА. ТОРГУУЛИЙН ХЭМЖЭЭГ 5 САЯ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭЭД СОГТУУ ЖОЛООЧИЙГ 1 ЖИЛ ХОРЬЖ ЭНЭ ХУГАЦААНД ХОГ ЦЭВЭРЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. МӨНГӨН ТОРГУУЛЬ ӨГЧ ЧАДАХГҮЙ БОЛ 3 ЖИЛ ХОРЬ
2020-03-24
unen:
6sar khorij tulburiig n garguulakh kheregtei.Yagaad khatuu zaalt oruulakhgui baigaayum bol?Darga.ikh khuraliin gishuud ordondoo uuchaad sogtuu mashinaa barij yavaad baigaa yum uu?Ard irged n ami nasaa aldaad baikhad khaikhrakhgui khudlaa ardchilal.khunii erkh geed khudlaa ineej yariad suugaad baikh yum...
2020-03-24
zail:
naad haraal idsen huulia changalaach hudlaa erh hassn bolood yavhaar hen aihiin be sda shorond hiigeech
2020-03-24
зочин:
цагдаа нарын илрүүлсэн тоогоор бол бараг бүх жолооч эрхгүй болохоор боллоо тэгэхээр согтуу жолооч авилга өгч эрхээ авдаг гэсэн үг болох нь ээ цагдаа нараа
2020-03-24
tegej oilgohoor
иргэн:
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригдвал бусдын эрүү мэнд амь насанд занал хийлсэн гэдгээр зүйлчилж 2 жилийн ял оноодог байвал таарахын манайд шийтгэл багадаад байгаа л даа үсрээл 6 сар машин барихгүй гээл гарууд согтуугаар машин их барьж байнаа
2020-03-24
шууд баривчилдаг болмоор байна
2020-03-24
Жолооч:
Торгуулийн арга хэмжээ манайд зохихгүий шууд хорих ялаар шийтгэж байж л үлдсэн нэг нь ойлгох байх даа манайхан ч хэцүү хүмүүс шүү дээ
2020-03-24
Энэ бол шийтгэл биш ийм шийтгэл өгөад толгойг нь илээд байхаар согтуу машин барих хүмүүс буурахгүй байна
2020-03-24
ИРГЭН:
шийтгэл нь зөөлдөөд муу архичид арай л даварч байна аа,шоронд хийдэг хуульгүй болохоор хүн гэмтээж гай болчихоод арзайчаад үнэмлэхгүй ч машин унаад явж байгаа цөөврүүд цаагуур чинь байгаа л дуулдаж байна
2020-03-24
Зочин:
Хуулиа чангатгах. Эхний удаад бол 5 саяар торгоод 5 жил, давтан бол 10 саяар торгоод бүх насаар нь жолоодох эрхийг нь хас.
2020-03-24
Эхний удаа хангалттай сайн торго, ойлгоогүй бол дараачийн удаа өөрийн машинийг нь шууд улсын орлого болго, эцэст нь шоронд нь хатаа.
2020-03-24
Yamar uls buudaad bna? shaagaad baihiin
2020-03-24
yamar uls buudaad bna shaagaad baihiin
2020-03-24
Huga:
Huulindaa bish gene uuu; bitgiii huts. Huuli n zoolhon bolohoor nohoi ch toodoggui yum.10jil shorond hataahaar bolino bizde. Ta arhia uuj bolno mashin l bitgii bari, barival 10 jil. Ingeed l boloo bizde, esvel duudlagiin jolooch duud
2020-03-24
МГЛ:
06-2жилийн хорих ял оноо сууж байж ухаарна давтан бол 5-8 жил
2020-03-24
Зочин:
Буудах нь арай хэтэрнэ. Зүгээр л нэг жил шоронд ял эдлүүл
2020-03-24
Иргэн:
За бас арай харгис уу үгүй юу
2020-03-24
Иргэн:
За бас арай харгис уу үгүй юу
2020-03-24
зүгээр мөрөөрөө явж байгаа хүмүүст гай болсон новшнууд байх юмаа. ийм хүмүүст хариуцлага өндөр тооцуулмаар байнаа. ийм хүмүүсээс болж дүрмээрээ явж байгаа хүмүүс бие эрхтэн, эд хөрөнгө, цаг зав, сэтгэл зүй бүхэл зүлээрээ хохирч байна.
2020-03-24
Нас барагчдын дурсгалд:
Согтуугаар жолоодвол буудаж алж байгаачээ хүний амь нас эрсдвэл насаар нь гянданд хий
2020-03-24
Зочин:
Буудах нь арай хэтэрнэ. Зүгээр л нэг жил шоронд ял эдлүүл
Иргэн:
За бас арай харгис уу үгүй юу
Иргэн:
За бас арай харгис уу үгүй юу
Машингүй иргэн:
20 жил хоримоор байна бүгдийг хурааж аваад манайхан сонсоод л чязага алдана угаасаа тийм хүмүүс
2020-03-24
Төр:
Өөр улсад бол бүх насаар нь эрхийг хасаж байна тэгсэн дээр манай хууль маш сул байна тэгээд давраад байна шдээ жоохон хүүхэд ч ойлгохоор АНУ д бүс зүүгээгүй бол 500-1000$төлнө нүүр өгөхөөр бөгс өгдөг ард түмэн шүү дээ
2020-03-24
Санаатайгаар согтуугаар жолоо бариад байна гэж хардаж байна. Эсвэл сэтгэцийн хувьд эрүүл бус хүмүүс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргаж байна. Согтуу жолооч нарыг хашраах ганц арга байна. Арван хуруугаас нь нэгийг тасалж хая. Дахиад согтуугаар машин барьвал дахиад нэг хуруугийн огтолж хая. Өөр арга байхгүй.
2020-03-24
Эрхтэй эрхгүй хамааралгүй шууд баривчлаад хэдэн саяар торгоод төлж чадахгүй бол машиныг нь улсын орлого болго. Согтуу жолоочийг шууд буудах эрхтэй улс ч бий. Энэ бол санаатай үйлдэл.
2020-03-24
Yamar uls buudaad bna? shaagaad baihiin
yamar uls buudaad bna shaagaad baihiin
Зрчин:
Зүгээр л 5н жил өгөөд цөлчихөлдөө.эсвэл сингапур шиг бөгсииг нь гаргаж байгаад банздаад өгөөч
2020-03-24
Зочин:
Наад сүрхий шийтгэл юм чинь огт ажиллахгүй байна ш дээ. Үнэмлэхтэй үнэмлэхгүй жолоо барьж болоод байгааг хэн шалгаж байгаам бэ? Архи ууж 1 удаа жолоо барьсан бол тэр хуулиараа торгож баривчлаад, 2 дахь удаагаа жолоо барьсан л бол эрхийг нь шууд насан туршид нь хасах хэрэгтэй. Тэгээд жолоодох эрхгүй жолоо барьсан байвал шоронд нь хийж түгжихээс өөр аргагүй.
2020-03-24
Od:
Hooson, ylzarsan tolgoitnuudad shiitel ni zooldood bgaa ym bishuu ! 3 aas deesh say togrogoor torgoh deer ni albadan hodolmor hiilgeh nemeed erhiig ni 3 hurtel jil hasah shiitgel noogduulmaar ymaa. Ddiin zasagtai ni l tootsoh ni zov!
2020-03-24