COVID-19: Олимп хойшлов 
2020-03-24

Титэм вирусийн цар тахлын улмаас Токиогийн Олимпыг хойшлуулна гэж Олон улсын Олимпын Хорооны гишүүн Дик Паунд Америкийн USA Today сонинд мэдээлжээ. 

 

“Олимпыг хойшлуулах шийдвэр гарсан. Хэр хугацаагаар хойшлуулах нь одоогоор тодорхойгүй, гэхдээ долоодугаар сарын 24-нд Олимп эхлэхгүй” хэмээн Паунд өгүүлжээ. 


Энд дуулгахад, Олон улсын олимпын хороо Токиогийн олимпыг  хойшлуулах эсэх тал дээр шийдвэр гаргахыг хүлээлгүй Канад болон Австрали улс наадамд оролцохоос татгалзсан юм. Энэ нь дэлхий даяар титэм вирусийн тархалт хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотой бөгөөд ийм нөхцөлд таагүй шийдвэр гаргаж байгаа ч тамирчдын эрүүл мэнд нэн чухал гэдгийг дээрх улс орнуудын Олимпын хороо онцолжээ. 


Токиогийн Олимп 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын есний өдрийг хүртэл зохион байгуулагдах ёстой байсан юм. 


Энэ оны зуны олимпыг зохион байгуулах Япон улсад халдварын 1101 тохиолдол бүртгэгдсэнээс 41 өвчтөн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин