Д.Нямхүү: Монгол Улсад COVID-19 халдварын тохиолдол нэмэгдээгүй
2020-03-24
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсад өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын батлагдсан 10 тохиолдол бүртгэгдээд байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын тохиолдол нэмэгдээгүй болохыг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. 

 

Энэ сарын 19-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 46 хүнд шинжилгээ хийхэд COVID-19 вирусийн халдвар илрээгүй байна. Үлдсэн 200 гаруй хүнээс сорьц авч шинжилгээг үргэлжлүүлж байгаа аж. Мөн Орхон аймагт тусгаарлагдсан зургаан иргэнээс халдвар илрээгүй байна. 

 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 289 хүн тусгаарлагдан ажиглалт, хяналтад байгаа аж. Энэ сарын 23-ны өдөр Монгол Улсад ирсэн зорчигдоос гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарлан ажиглалт хяналт хийж байгаа бөгөөд сорьцийг Улаанбаатар хот руу тээвэрлэн хүргэж байгаа юм байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
yag iim ued gadagshaagaa bitgii gargaache garval amii ni avch baigaad butsaaj oruulax xereggui
2020-03-25
irgen:
tenger mini mongoliig harj baina, ta nariin hychin zytgeliig ynelj baina shyy
2020-03-24
Зочин:
Эмч нартаа баярлалаа. Өгч байгаа цалин цуухдаа битгий гар татаарай.
2020-03-24