COVID-19: ОХУ-ын тусламжийн 14 дэх онгоц Италид газардлаа
3-24

 

Титэм вирусийн халдварын нөхцөл байдал хүндэрсэн Итали улсад олон улс орон тусламжийн гараа сунгаж байгаа юм. 

 

Нэн тэргүүнд Хятад улс эмч нарын багаа илгээсэн бол үүний араас Оросын Холбооны Улс цэргийн вирус судлаачид, эмч сувилагчдын баг, оношлуур, ариутгалын төхөөрөмж зэргээр Италид туслахаар болж улмаар эмч мэргэжилтнүүд, тусламжийн бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн цэргийн онгоцууд ээлж дараалан Италид газардсан. 

 

Гуравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар есөн онгоц Италид газардаж, 100 орчим цэргийн эмч, вирус судлаач, эмч нарын найман отряд очсон бол гуравдугаар сарын 24-ний мягмар гаригт Ромын ойролцоох Пратика-ди-Маре агаарын баазад Оросын 14 дэхь онгоц газарджээ. 

 

Энд дуулгахад, Италид титэм вирустэй тэмцэхэд нь туслахад бэлэн байгаагаа Владимир Путин тус улсын Ерөнхий сайдтай утсаар ярих үеэрээ мэдэгдсэн. Ийнхүү Италид тусалснаар Оросын өөрсдийн нөөцөд нөлөөлөхгүй гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам онцолсон байна.

 

 

COVID-19: ОХУ-ын тусламжийн долоон онгоц Италид газардлаа

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Jljxy:
Mundag ymaaa
2020-03-26
Зочин:
Хүнд хэцүү цагт тусламж үзүүлж дэмждэг Орос орон, Оросын ард түмэн мундаг шүү, үнэхээр агуу ард түмэн
2020-03-25
zochin:
Oros ah nar ch saihan setgeltei mundag humuus shuu
2020-03-25
манай хөршүүд ч мундаг орнууд шүү ,бид дунд нь бүр мундаг ороны иргэд гэдгээ өдөр бүр санаж бүсээ чангалж яв.
2020-03-25
Баяр:
Орос орон оросын төр.иргэд хүнд үед хэнд ч тусладаг.бидэнд их ч тусласан.нэг талд нь шөнө болж байхад нөгөө талд нь өдөр болж байдаг уудам орон доо
2020-03-24
Ангараг:
Амарсанаа гээд эмч банди Итали явахгүй байсын байхдаа.
2020-03-24
Ангараг:
Амарсанаа гээд эмч банди Итали явахгүй байсын байхдаа.
2020-03-24
irgen:
EX-nii ulsuud bygd niilj Orosiin esreg ukrainii fashistuudiin tald orj tavisan ochnoon horig ni 6 jil bolj baina ... horigoo zuzlaagui byr ameriktei niilj dahiad horig tavih geed yarij baisan odoogoor ovchinoos bolood chimeegui bolov, Orosiig unagaah gej yzeed baisan ulsuudad tuslamj byr 14 ongoz tuslamj shildeg zergiin emnelgiin virusologtoigoo …..hynleg h uls daa, evrop ichih heregtei shdee ymar muuhai yarzaljij baisan geech ed nariin esreg
2020-03-24
good
2020-03-24
Зочин:
Аргагүй л дэндүү саыхан сэтгэлтэй, дэг журамтай гэдэг нь яс цусанд нь шингэсэн ард түмэн дээ! Бурхан өршөөж, сайхан сэтгэлтэй тусламжийн багийн нэг ч хүн нь эрсдэлгүй буцах болтугай даа! Удирдагчийнхаа үг зарлигаар шуурхай хөдөлдөг нь харагдаж байна. Манайхныг ингэж голомтонд олноороо очиж ажиллах шийдвэр гаргах юм бол сөрөг хүчин элдвээр хэлж бөөн эсэргүүцэлтэй тулах нь мэдээж! Ганц нэг нэр харсан хүмүүс нь,явна явна гэж ямааны мах барав гэгч л болно биз!
2020-03-24
Ах нар маань аргагүй л мундаг юмдаа
2020-03-24
Агуу юмаа Агуу юм:
Орос орон
2020-03-24