ОХУ: Хүн амын тал хувь нь эмч нарыг "манай үеийн баатар" гэж үздэг
2020-03-24

 

Оросын хоёр хүн тутмын нэг нь /49 хувь/ ялангуяа титэм вирусийн цар тахлын үед эмч нарыг "манай үеийн баатар" гэж үздэг гэсэн судалгаа гарсан талаар Бүх Оросын олон нийтийн санаа бодлын судалгааны төв мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, судалгаанд оролцсон хүмүүсийн 61 хувь нь титэм вирусийн тархалтаас Оросын эмнэлгүүд иргэдээ хамгаалж чадна гэж итгэж байгаагаа илэрхийлсэн байна. 

 

Улирлын томуу зэрэг өвчнөөр өвдсөн үед иргэдийн 44 хувь нь эмнэлэгт хандаж, эмч нарын зөвлөгөөг дагадаг гэж хариулжээ.

 

Энэ судалгаанд 18-аас дээш насны 1800 иргэн оролцож, утсаар ярилцан судалгаа авсан байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин