ВИДЕО: Зургаан нам, нэг эвсэл мөрийн хөтөлбөрөө ирүүлээд байна
2020-03-24

 

Үндэсний аудитын газарт өнөөдөр сонгуульд оролцох улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байна.

 

 

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд Тэргүүлэх аудитор О.Тэнгис:

 

-Одоогийн байдлаар зургаан нам, нэг эвсэл мөрийн хөтөлбөрөө ирүүлээд байна. Өнөөдөр сонгуулийн мөрийн хөтөлбөрийг авах сүүлийн хугацаа. Хуулинд гуравдугаар сарын 25-наас өмнө Үндэсний аудитын газар хүргүүлнэ гэж заасан байдаг. Тиймээс бид уртасгасан цагаар ажиллана. 

 

-Мөрийн хөтөлбөрт юуг тусгах хориотой вэ?

 

-Улс  төрийн намуудын мөрийн хөтөлбөрт улсын төсөвт хүндрэл учруулж болохгүй. Мөн ямар нэг мөнгөн амлалт байхгүй ёстой. Улс төрийн намын мөрийн хөтөлбөр хуулийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянадаг. Аудитын хариуг дөрөвдүгээр сарын 25-ны дотор  гаргана. Мөрийн хөтөлбөрт нийцээгүй бол намууд  залруулах боломжтой. СЕХ-нд бүрдүүлэх бичиг баримтын нэг нь мөрийн хөтөлбөр байдаг. Энэ нь хуулинд нийцэж, Үндэсний аудитын газрын дүгнэлт гаргуулдаг. 

Shuud.mn
Сонин хачин