Хаккакү ояката Сүмогийн холбооны тэргүүнээр улиран сонгогдлоо
3-25

 

2015 оноос хойш Японы сүмогийн холбоог тэргүүлж буй 56 настай Хаккакү ояката холбооны захирлуудын зөвлөлийн тэргүүнээр улиран сонгогджээ. Мэргэжлийн сүмогийн 61 дэх ёкозүна Хокүтоүми Нобүёши (буюу Хаккакү ояката) 1987 онд сүмогийн дээд цолыг хүртэж, макүүчи зиндаанд найман удаа түрүүлсэн билээ.

 

1992 онд здог тайлж, дараа жил нь үүсгэн байгуулсан “Хаккакү” дэвжээг өнөө хүртэл удирдаж байна. Тус дэвжээнээс сэкивакэ Хокүторики, Кайхо, Окиноүми, комүсүби Хокүтофүжи нарын шилдэг бөхчүүд төрөн гарчээ.

 

Санал хураалтад түүнийг зөвлөлийн гишүүд 100 хувь дэмжсэн юм. Захирлуудын зөвлөлийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа нь 2 жил байдаг ажээ.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин