COVID-19: Буриадад анхны сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
3-25

 

ОХУ-д шинэ төрлийн титэм вирусийн тохиолдол 500 дөхсөн ч энэ улсын бүрэлдэхүүнд байх Буриадад халдварын тохиолдол бүртгэгдээгүй байсан юм. 

 

Харин гуравдугаар сарын 24-нд, титэм вирусийн сэжигтэй анхны тохиолдол Буриадад бүртгэгдсэн талаар тус улсын шуурхай штаб мэдээлснийг Regnum агентлаг дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гуравдугаар сарын 24-ний орой хийсэн урьдчилсан сорьц эерэг гарсан бөгөөд шинжилгээг баталгаажуулан шинжлүүлэхээр сорьцыг Новосибирск хотод байх "Вектор" вирус судлал, биотехнологийн эрдэм шинжилгээний төв рүү илгээжээ. 

 

Онош баталгаажихад хэдэн өдөр шаардлагатай бөгөөд  Буриад улс шуурхай арга хэмжээ авч эхэлсэн байна. Халдвар авсан байж болзошгүй хүнтэй харилцсан хүмүүсийг тогтох, урьдчилан сэргийлэх зорилгоор тусгаарлах арга хэмжээ авчээ.

 

Энд дуулгахад, гуравдугаар сарын 25-ны байдлаар дэлхий даяар титэм вирусийн халдварын тохиолдол 421 мянга болж үүнээс 18.8 мянган хүн нас баржээ. 

 

COVID-19: ОХУ-д бүх цэнгээний газрыг хааж, иргэдийн 80 хувь нь гэрээсээ ажиллаж байна

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
MOGEUH:
Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH
2020-04-13