Б.Ууганбаяр: Өвчнийг даваад гарах чадвар, чадамж, ухамсар бидэнд бий
3-25
Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгууллатаар хангах чиг үүрэг бүхий “Улсын онцгой комиссын шуурхай штаб”-аас цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл хийлээ. 

 

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Замын-Үүд хилийн боомтоор Монгол Улсын 30 иргэнийг татан авах ажил явагдаж байгаа. Хил дээрээс татан авах ажиллагаанд иргэн, автомашинд дүрэм журмын дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байгаа. Мөн БНХАУ-аас тодорхой тооны оношлуур, амны хаалт орж ирнэ. Үүнийг журмын дагуу хүлээн авна. Тусгаарлах байрнаас гарсан иргэд 14 хоног гэртээ өөрийгөө ажиглаж, дэглэм сахина. Үүнд маш хариуцлагатай хандахыг сануулмаар байна. Энэ ажлыг зохион байгуулахаар олон байгууллагын хүмүүс ажиллаж байгаа. Энэ олон хүний хөдөлмөрийг талаар болгомооргүй байна. Энэ хугацаанд аж ахуй нэгж болон төрийн байгууллагууд тухайн иргэний ажил хөдөлмөрийг зохицуулахад анхаараарай. 

 

Мөн хавар болж урин дулаан цаг ирж байгаа учраас хүмүүс гадуур явах гээд байна. Эхэлсэн бол төгсгөлийг нь хүртэл өвчинтэй тэмцэж хор хөнөөлгүй давах чадвар, чадамж, ухамсар бидэнд байгаа. Та өөрийгөө хамгаалж чадвал бид энэ өвчнөөс хамгаалж чадна" гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
Хаа:
БАДРАЛ ДАРГЫГАА МУУЛАА Л ЯВДАГ НӨХӨР ДӨӨ
2020-03-25
irgen:
sanal neg bainaa ezsee yztel temzeh heregtei mongolchuud mini togloom bish shyy
2020-03-25