Халдвартай иргэнд 37-38 хэм хүртэл халуурах шинж тэмдэг зонхилж байна
3-25

ХӨСҮТ-ийн халдвартын эмч Б.Дөлгөөн коронавируст халдварын клиникийн шинж тэмдгийн талаар мэдээлэл өглөө. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Коронавирусийн халдвар амьсгалын зам болон ходоод гэдэсний замыг голчлон гэмтээдэг цочмог халдвар өвчин юм. Халдвартай иргэдэд голчлон халуурах /37.5-.38 хэм хүртэл/, хуурай, хий ханиалгах, ядарч сульдана шинж тэмдэг илэрч байгаа аж.

 

Шинж тэмдгүүдийг хувилбал:

 

Халуурах 88 хувь

 

Хуурай ханиалгах 68 хувь,

 

Ядарч сульдах 38 хувь,

 

Цэр гарах 33 хувь,

 

Амьсгал давчдах 19 хувь,

 

Булчин өвдөх 15 хувь,

 

Хоолой өвдөх 14 хувь,

 

Толгой өвдөх 14 хувь,

 

Бөөлжих 5 хувь,

 

Хамар битүүрэх 5 хувь,

 

Гүйлгэх 4 хувьтай байна. 

 

Монгол Улсад COVID-19 халдварын батлагдсан 10 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр өвчтөнд халуурах шинж тэмдэг зонхилон илэрсэн бөгөөд ядарч сулдах, хуурай хий ханиалгах зовиур илэрч байгаа аж. Мөн ихэнх өвчтөнд хоолой сэрвэгнэх өдөрт 1-2 удаа суулгах шинж тэмдэг илэрч байна.

 

Халдвартай иргэнийг эмчлэх хугацаа:

 

Коронавирусийн халдварын нууц хугацаа 1-14 хоног. Эмчлэгдэх хугацаа урт бөгөөд хөнгөн хэлбэрээр туссан хүнд 28-35 хоногийн эмчилгээ шаардлагатай. Хөнгөн хэлбэрийн өвчилсөн хүнд ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй тул өөрөө ч мэдэлгүй бусдад тарааж байна. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар БНХАУ, Герман болон Японы "Даймонд" хөлөг онгоц дээрх өвчтөнүүдэд хийсэн судалгаагаар  нийт өвчлөгсдийн 40-50 хувь нь шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрээр өвчилсөн байсан. 

 

Азийн орнуудад 60-аас дээш насныхан зонхилон өвчилж байсан бол Европын орнуудад 18-45 насны залуу хүмүст халдвар эрчимтэй тархаж байна. Залуучууд болон хүүхдүүдэд хөнгөн хэлбэрээр тусч, уушгины хатгалгаагүй хэр нь ядарч, сульдах бага насны хүүхдэд гүйлгэх зовиур илэрч байгаа аж.

Shuud.mn
Сонин хачин