COVID-19: Нидерландын супермаркетууд худалдан авагчдын тоог хязгаарлана
3-25

 

Нидерландын супермаркетууд худалдан авагчдын тоог хязгаарлахаар болжээ. Шинэ төрлийн титэм вирусийн тархалтаас дэлгүүрийн ажилтнууд болон үйлчлүүлэгчдийг хамгаалах зорилгоор энэ арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон тухай Вести мэдээллээ. 

 

Арга хэмжээний хүрээнд, супермаркетууд дэлгүүрийн 10 мкв талбайд нэг худалдан авагч ноогдохоор тооцож үйлчлүүлэгчдийн тоог хязгаарлах аж. Дэлгүүр доторх худалдан авагчдын тоо тогтоосон хэмжээнээс хэтэрвэл бусад үйлчлүүлэгчид дэлгүүрийн гадаа хүлээх юм байна.

 

Түүнчлэн худалдан авагч бүр түрдэг тэрэг ашиглах ёстой, ингэснээр бусад худалдан авагчдаас 1.5 метр зайтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
busad orond ali hediin hevshil bolson
2020-03-25