Дөрвөн айлын өвөлжөө шатжээ
2020-03-25
Гэрэл зургийг MPA.mn

 

Цаг агаар дулаарч буй энэ өдрүүдэд ой хээрийн түймэр болон хувийн өмчид гарсан түймрийн улмаас иргэдийн эд хөрөнгө шатах эрсдэл өндөр байна. Тухайлбал өчигдөр /2020.03.24/ дөрвөн айлын өвөлжөөнд гал гарч Онцгой байдлын алба хаагчид унтраажээ. 

 

Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Цагаан усны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 25 км-т, сумын төвөөс хойд зүгт 15 км-т/ малчин Д-гийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 11:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 32 км замыг туулан 12:20 цагт очиж, 5х50 метрийн хэмжээтэй өвөлжөө, 50х50 метрийн хэмжээтэй малын саравч, 3х3 метрийн хэмжээтэй амбаар, 2 тн өвс шатаж байсныг 2 цаг 20 минут ажиллаж унтраасан. Гал түймэр унтраах ажиллагаанд орон нутгийн 8 хүн, 2 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажилласан.

 

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой багийн “Азарганы худаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 170 км-т/ малчин Г-гийн 4х16 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 15:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан суман дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 19 алба хаагч, цагдаагийн тасгийн 2 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 41 хүн, 8 автомашинтайгаар 12 км зам туулан, 15:47 цагт очиж, 3 цаг 20 минут ажиллаж унтраасан.

 

Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн “Хос мухар” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 87 км-т, сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ малчин З-гийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 16:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 83 км замыг туулан 17:42 цагт очиж, 2 цаг ажиллаж унтраасан. Гал түймэр унтраах ажиллагаанд орон нутгийн 8 иргэн, 2 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажилласан.

 

Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Нарийн нүүрийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 15 км-т, сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ малчин С-ийн өвөлжөө, бууц шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 19:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 16 км замыг туулан 20:33 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

 

Хээрийн түймэр: Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Их тээл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 25 км-т, сумын төвөөс зүүн зүгт 15 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.24-ний өдрийн 12:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 10 алба хаагч, 2 автомашин, орон нутгийн 30 иргэн, 7 автомашинтайгаар ажиллаж, 21:00 цагт бүрэн унтрааж тус багийн багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. /Түймэрт 15 га талбай шатсан./

 

Ой, хээрийн түймэр: Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Даамайн гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 21 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 36 хүн, 4 автомашинтай унтраахаар ажиллаж, мөн өдрийн 19:45 цагт цурманд оруулж, 03.24-ний өдрийн 11:07 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Б.Бямбаа, Ингэт багийн Засаг дарга Г.Баяржаргал нарт хүлээлгэн өгсөн. /Түймэрт 13 га ойн талбай шатсан./

 

Иймд хуурайшилт явагдаж буй энэ үед ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, татсан тамхи, ил галыг бүрэн унтрааж, учирч болзошгүй гал түймрийн аюулаас өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг эрсдэлд учируулахгүй байхыг анхааруулж байна. 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
eee yagaad iim olon ovoljoo zereg shataj bnaa
2020-03-25