COVID-19: БНСУ дахь өвчтөнүүдийн 40 хувь нь эдгэрчээ
2020-03-25

 

Өмнөд Солонгост сүүлийн нэг хоногийн хугацаанд титэм вирусийн халдварын тохиолдол 100-аар нэмэгдсэн байна. Ингэснээр тус улс дахь нийт халдвар авсан хүний тоо 9137 болсон талаар Yonhap News мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, нийт халдвар авсан хүмүүсийн 40 хувь буюу 3370 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. 

 

Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр, тус улс дахь вирусийн халдвараас үүдэлтэй нас баралтын түвшин 1.38 хувь байгаа аж. Тэр дундаа, 80-аас дээш насныхны дунд нас баралт 13.55 хувь, 70-аас дээш насныханд 6.38 хувь, 60-аас дээш насныхны дунд -1.73 хувь байгаа гэнэ.

 

Одоогийн байдлаар тус улсад 5281 хүн хөл хорионд байгаа нь нэг өдрийн өмнөхөөс 129-өөр бага байгаа юм. Өмнөд Солонгост нийтдээ 350 мянга гаруй хүнд титэм вирусийн шинжилгээ хийсэн бөгөөд одоо 14278 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа гэнэ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин