ХАНТАВИРУС хүнээс хүнд ХАЛДВАРЛАДАГГҮЙ
2020-03-26 09:00

 

Гуравдугаар сарын 24-ний өдөр хантавиусийн улмаас Хятадад нэгэн эр нас барсан талаарх мэдээлэл дэлхийн хэвлэлүүдээр газар авсан. Мөн олон нийтийн сүлжээгээр ч энэ мэдээлэл эрчимтэй тархаж, хүмүүс энэ вирусийг титэм вирустэй жиших болсон юм. 

 

Гэхдээ хантавирус нь шинээр илэрч байгаа хэрэг биш, одоогоос 70 жилийн өмнө ч судалж байжээ. Энэ вирус хүнээс хүнд халдах нь нэн ховор, голчлон мэрэгчдээр дамжин халдварладаг аж. Тиймээс энэ вирусээс айж, цочирдох шаардлагагүй, мөн мэрэгчдээс хол байх боломжтой гэж мэргэжилтнүүд онцолжээ. 

 

Хантавирусийн талаар Regnum, BBC, 24tv агентлагуудын мэдээлснээр хүргэж байна. 

 

Хантавирус гэж юу вэ? 

 

Хантавирус гэдэг нь мөн л титэм вирусүүдийн адилаар олон төрлийн вирусээс бүрддэг. Тиймээс вирусийн халдвараас үүдсэн өвчлөл хүнд хөнгөн ямар ч байдлаар илэрч болох аж.

 

Хамгийн түгээмэл тархсан өвчлөл нь бөөрний хүнд хам шинж үүсгэдэг өвчлөл бөгөөд харин сүүлд бүртгэгдсэн нас баралт хантавирусийн зүрх судасны хам шинж гэсэн өөр өвчин үүсгэсэн байна.

 

Хятадад хантавирус түгшүүр төрүүлсний учир

 

Хантавирусийн энэ төрөл Хятадад цаашлаад Хойд, Өмнөд Америкаас бусад оронд бүртгэгдэж байгаагүй. Хамгийн сүүлийн тохиолдол Аргентинд бүртгэгдсэн бөгөөд тухайн үед 2018 оны 10 дугаар сараас 2019 оны нэгдүгээр сарын 20-ны хооронд 29 тохиолдол бүртгэгдсэнээс 11 өвчтөн нь нас баржээ.

 

Тиймээс Хятадын эрх баригчид энэ нь шинэ төрлийн вирус байж болзошгүй хэмээн болгоомжилж, вирусийн улмаас нас барсан хүмүүстэй хавьтсан бүхий л хүмүүсийг тусгаарласан байна. 

 

Хантавирус дамжих зам

 

Халдварын онцгой эрсдлийн бүлэгт хөдөө, зуслан дээр амьдардаг хүмүүс болон байгальд амрах дуртай хүмүүс багтана.

 

Агаар тоосжилтын замаар дамжих бөгөөд хүн вирус тээгч мэрэгчийн ялгадас бүхий жижиг хэсгүүдийг амьсгалаар дамжуулан авна. Тиймээс хуурай цаг уурын үед эрсдэл нэмэгддэг байна.

 

Шууд хавьталтаар дамжина. Энэ нь арьс гэмтсэн, шархалсан үед вирусийн халдвартай эд зүйл, газар, ургамалд хүрснээр халдварладаг аж.

 

Мөн мэрэгчдийн ялгадас орсон ус, бүтээгдэхүүн хэрэглэснээр халдварладаг юм байна.

 

Хантавирусийн шинж тэмдэг

 

Эхний шатанд ядрах, халуурах, булчин өвдөх, ялангуяа хөл, нуруу, мөрний булчин өвддөг бөгөөд энэ нь түгээмэл шинж тэмдэг аж. Түүнчлэн толгойн өвчин, толгой эргэх, бөөлжих, дотор муухайрах, суулгах, гэдэс өвдөх зэрэг шинж тэмдгүүд нийт өвчтнүүдийн тал хувьд илэрч байжээ. 

 

Өвчин хүндэрсэн үед амьсгал давчдах, ханиалгаж улмаар уушгины дутагдалд орох магадлалтай. Мөн зүрхний үйл ажиллагаа тасалдсанаар үхэлд хүргэдэг аж. Далд үе нь нэгээс дөрвөн долоо хоног хүртэлх хугацаа бөгөөд нас баралт нэн өндөр буюу 40 хувь байдаг гэнэ.

 

Урьдчилан сэргийлэх 


Энэ вирус хүнээс хүнд халдварласан тохиолдол гагцхүү Аргентинд бүртгэгдсэн, мөн ийнхүү хүнээс хүнд халдсан гэдэг нь ч эргэлзээтэй гэж эрдэмтэд онцолжээ. Тиймээс урьдчилан сэргийлэхэд тун хялбар, мэрэгчдээс хол байхад л болох аж.

 

Хоол хүнс, усны эх үүсвэрийг мэрэгчдээс хамгаалах, хоол идэхийн өмнө гараа угаах, хулгана мэрсэн уут савтай хүнс хэрэглэхгүй байх, хүнсийг гүйцэт болгож идэх, зоорь болон бусад далд байгаа хүнсийг сайтар шалгах, шинж тэмдэг илэрвэл өөрөө эмчлэх гэлгүй эмчид хандах шаардлагатай. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Hlllh:
Ingej medemhiirehee bolio harin bayn yaduu darga heniig yalgahgui uvchluulj uhej bolno gedgiig l haruulsan virus bn
2020-03-28
irgen:
haraad baihad ene virus hen shunahai gaj buruu amidarsan setgel muutniig onilood bx shig bn burhnii gesgeel taliin Bolnia hotof baidag AIFO gedeg olon ulsiin TBB TD irgeded tuslah nereer NUB ees mash ih menge abdag erguuldeg sanhuujdef fazar ternii laig italichuud uurch bn
2020-03-26
Hlllh:
Ingej medemhiirehee bolio harin bayn yaduu darga heniig yalgahgui uvchluulj uhej bolno gedgiig l haruulsan virus bn