“Барселона” Мартинесийн төлөө бүхнээ зориулна
2020-03-26 08:58

 

Каталоны “Барселона” ирэх зуны завсарлагаар найман хөлбөмбөгчнийг багаасаа явуулж магадгүй гэж Sport.es уламжилжээ. Эдгээрийн дунд хаалгач Нето, хамгаалагч Самуэль Умтити, Эктор Фирпо, хагас хамгаалагч Филиппе Коутиньо, Иван Ракитич, Артуро Видал, Карлес Алена, довтлогч Мартин Брайтвайт нар багтаж байна.

 

Тус багийн солилцоо наймааны гол бай нь “Интер”-ийн 22 настай аргентин довтлогч Лаутаро Мартинес байх гэнэ. 100 гаруй сая еврогийн үнэ хүрээд буй Мартинесийн наймаанд “Барса” 2-5 тоглогчоо оролцуулах ч дам яриа дуулдах болов. Ноднинхон 120 сая еврогоор авчирсан Антуан Гризманыг ч зарж болзошгүй. Тэд мөн “Пари Сен Жермен”-ээс Неймарийг буцааж авахаар ярьсаар байгаа юм.

Ц.Ганбат

 

Shuud.mn
Сонин хачин