Х.Баттулга: Хямрал хаалга тогшиж байхад намууд мөнгөн амлалт өгч байгаа нь оргүй худал зүйл
3-26

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ард түмэндээ хандан  зургаан зүйл бүхий уриалга гаргалаа.

 

УРИАЛГАД:

“Сүүлийн үед коронавирусний тахал, нефтийн үнийн уналт, дэлхийн санхүүгийн зах зээлийн уналтаас үүдэн эдийн засагт даяар хямрал нүүрлэн ирлээ гэж дэлхийн бараг бүх эдийн засагчид дүгнэж, Засгийн газрууд нүүрлэн буй хямралын цохилтыг зөөлрүүлэх, даван туулахад бүхий л хүч анхаарлаа тавьж эхлэв.

 

Бидний мэддэг, дасал болсон эдийн засгийн даяар систем маш богино хугацаанд танигдахын аргагүй өөрчлөгдөж эхэллээ. Орчин үеийн дэлхийн эдийн засаг цоо шинэ асуудалтай тулгарсан ба энэ нь дэлхийн үйлдвэрлэлийн хэмжээ хүн амын худалдан авах боломжоос хэт даван гарсан явдал аж.

 

Олонх аналитикууд 2020 оны зун, намраас дэлхийн эдийн засагт бодит секторын хямрал болж, нэлээд удаан үргэлжилнэ гэж үзэж байна. Дэлхийн бүх улс орнууд хямралд бэлтгэж эхэллээ.

 

Өнгөрсөн зууны 80-аад онд бүрэлдэж бий болсон эрэлтийг урамшуулдаг систем ажиллахаа больсон байна. Үүний улмаас хүн амын эрэлтийг хязгаарлах механизм, үүний дотор хорио цээрийн улмаас хамгийн эхлээд дэлхийн эдийн засгийн болон тээврийн ложистик систем эвдрэх аж. Үүний улмаас ХХ зууны 30-аад онд АНУ-д болсон “Их хямрал” (депресси)-тай дүйцэхүйц нөхцөл байдал үүснэ гэж мэргэжилтнүүд санал нэгтэй дүгнэж байна.

 

Нүүрлэн буй эдийн засгийн даяар хямрал түүхий эдээ экспортлох баримжаатай, “либерал хандлагатай” эдийн засагт илүү хүндээр тусна гэсэн зарим мэргэжилтний дүгнэлт манай Монголд туйлын их хамаатай.

 

Коронавирусний тахлын эсрэг бид одоохондоо чамгүй сайн тэмцэж байгаа боловч үнэнийг хэлэхэд энэ арга хэмжээнд асар их мөнгө урсгаж байна. Нөхцөл байдал энэ хэвээрээ удвал манай эдийн засаг энэ их ачааллыг удаан даахгүй нь ойлгомжтой. Үүний дээрээс дэлхий даяар хямрал болж, эдийн засгийн болон ложистик систем эвдэрч, эрдэс баялаг, түүхий эдийн эрэлт буурах аваас юу болохыг төсөөлөхөд бэрх.

 

Иймээс Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд улс нийтээрээ гарцаагүй нүүрлэн ирсэн даяар хямралд бэлтгэж, түүнийг даван туулах цогц арга хэмжээг яаралтай төлөвлөж, хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй хэмээн үзэж энэ уриалгыг гаргаж байна.

 

Хэрэв бид эдийн засгаа хямралын нөхцөлд зохицуулан зөв зохион байгуулж чадвал түүнийг гарз хохирол багатай даван туулах баялаг, хүн хүч, хөрөнгийн нөөц хангалттай байгаа гэдгийг онцлон дурдаж байна. Манай улсад бусад оронд болдог шиг юу юугүй өлсгөлөн, гачлан болохгүй гэдэгт би итгэлтэй байна. Хэдий ийм ч бид бүхэн Монголын буяныг хямгадах, хэмнэх, зохистой зарцуулах цаг ирж байна.

 

Хямрал хаяанд ирээд хаалга тогшиж байхад манай улс төрийн намууд ямар ч тооцоо судалгаагүй атлаа сонгуулийн том том мөнгөн амлалт өгч байгаа нь оргүй худлаас гадна тэд цаг үеэ огт мэдрэхээ байсны баттай шинж мөн. Манай улс төрийн намууд хийгээд түүний бараг бүх удирдагчид “улс төрийн хямрал нүүрлэсэн” гэж дүгнэсэн нь саяхан. Эдүгээ улс төрийн хямрал дээр эдийн засгийн даяар хямрал нэмэгдэж, давхар хямрал нүүрлэсэн нөхцөлд манай улс төрийн намууд амлалтын биш, хямралыг даван туулах хөтөлбөр гаргах нь зүйтэй. Намайг улс төрийн реформ хийнэ гэхэд намууд дургүйцэж байсан алдаагаа дахин давтахгүй гэж найдаж байна.

 

Нэн түрүүнд дараах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна:

 

Нэг. Юуны өмнө улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах.

 

Хоёр. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх.

 

Гурав. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах.

 

Дөрөв. Нийт иргэд, ялангуяа хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах.

 

Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг (хороо) нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах.

 

Зургаа. Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм.

 

Би ард түмнээ хямралаар айлгаж байгаа юм биш. Харин гарцаагүй нүүрлэн ирсэн аюулыг сөрөн зогсох, хохирол багатай даван туулах тухай бодит үнэнийг л ярьж байна.

 

Аливаа хямралыг зөвхөн хар амиа бодож, ганц ганцаараа даван туулах гэвэл их эндүүрэл байдгийг дэлхийн түүх харуулдаг. Хямралыг даван туулах цорын ганц арга нь эв нэгдэлтэй, зохион байгуулалттай, сахилга хариуцлагатай, төвлөрсөн удирдлагатай байж, бүх нийтээрээ хүчээ нийлүүлэн хамтран ажиллах явдал мөн. Наад зах нь манай иргэд тансаг зүйлийн хэрэглээгээ багасгаж, хэрэглээгээ зохистой бага түвшинд хэсэг хугацаанд барихад л асар их хөрөнгө хэмнэж болно.

 

Хямралыг даван туулах тухай эл асуудлыг ойрын хугацаанд УИХ, Засгийн Газар, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр ярьж шийдэж болно, тэгэх ч байх. Гэхдээ ийм том, ноцтой асуудлыг ард түмэндээ дуулгахгүй хийх нь тун зохисгүй явдал гэж үзсэний учир энэ уриалгыг гаргаж байна

 

Бид бүхэн хамтдаа хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна!

 

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын уудам нутагт эрүүл энх, элэг бүтэн амьдрал өнөд оршиг ” гэжээ.

Эх сурвалж: President.mn

Shuud.mn
Сонин хачин
Kkk:
Ene hunii amlalt bas ih surtei baisandaa. Yu hiisiin. Chadsiin. Yum yumnii ard suuchaad uy uy hor yarial. Bidend ajil hiideg eh oronch hun heregtei
2020-03-28
Zul zulaa:
Alsiin haraatai zov yrij bna. Demjij bna. Biden namchirhah husel alga namuudiin hudlaa amlaltaas zalgaj bna.
Зочин:
Луйврын Банкуудыг яаралтай цэгцлэх хэрэгтэй Монголд сайтар цахимжсан улсын ганц л банк байхад болно!!!@ тэр Банк бусууд бол үнэр нь ч хэрэггүй шүү ялангуяа
2020-03-27
Zul zulaa:
Demjij bna
халзаа:
худал хэлсэн намын даргын хэлийн тайрдаг хуультай болцгоое
2020-03-27
ху:
ХУДЛАА АМЛАЛТ ӨГСНӨӨС ӨНӨДӨР ӨГЧИХВӨЛ ХАРИН ҮНЭМШИНЭ
2020-03-27
Ер нь улс төрийн намууд 30 жил ард тумэнд шилний цаанаас чихэр долоолгож хошгирууллаа шүү дээ ийм амлалтуудыг хүлээж авахгүй баймаар юм Харин шударга ёс офшортонгууд баялгийн хулгайч нартай тооцдог хариуцлага тогтолцоог шийддэж чаддаг болсон цагт ёс зүйтэй болж улс орон хөгжинө
2020-03-26
Zul zulaa:
Tiim shuu
ОФФШОРч:
ОФФЗОРЧДООС ОДОО МӨНГӨӨ АВЬЯА
irgen:
mongo amlagch hudalch namuudiig songohgui… zoo shine hymyysiig songono… songuuli hoishloh ch shaardlagagui !!!
2020-03-26
irgen:
mongo amlagch hudalch namuudiig songohgui… zoo shine hymyysiig songono… songuuli hoishloh ch shaardlagagui !!!
2020-03-26
гэмт хэрэг:
амлалт ѳгч согуульд нѳлѳѳлхийг оролдоно гэдэг бол нэг талаараа гэмт хэрэг, хэн нэгнээс мѳнгѳ авахын тулд тархийг нь угааж амлалт ѳгѳн итгэлийг олж авах замаар зорилгоо биелүүлээд хохирол учруулна гэдэг чинь эрүүгийн залилангийн гэмт хэрэг шүү дээ,залилангийн гэмт хэрэг хохиролын хэмжээгээс хамаарч ѳндѳр ялтай байдаг тэгвэл энэ сонгуулын амлалт мѳрийн хѳтѳлбѳр бол маш том залилангын гэмт хэрэг,
2020-03-26
Ан-ын гишүүн:
АН-ын удирдлагыг Элбэшдоржийн хамсаатнууд авсан байна шүү. Амаржаргал бол Элбэгийн нууц дүр, луухаан Эрдэнэбат дуулгавартай зарц, Ёүхбаатар оймс өмсүүлэгч, бусад нь бүгд Элбэглоржийн луйврын хамсаатангууд шүү.
2020-03-26
Zochin:
Ашгүй дээ бас тийм байлгүй дээ... Бүхэл бүтэн улс байна даа. Нэг муу жижигхэн бизнес хийж буй бид эрсдэлээ тооцоод илүү дутуу юманд мөнгө зарахаа болиод байхад. Энэ намуудын мөнгөн амлалтыг сонсоод естой сэтгэлээр унаж байлаа. АРАЙ Ч ДЭЭ ИЙМ БОЛТЛОО МЭДРЭМЖГҮЙ МЭДЛЭГГҮЙ ЧАДВАРГҮЙ БОЛЧИХ ГЭЖ... ЭНЭ ИХ ХУРАЛ БҮГД ГЭМТ ХЭРЭГТНҮҮД...ГЭЖ ДЭЭР ДООРГҮЙ ЯРЬЖ БАЙГАА ХИРНЭЭ ЯАГААД УЛС ОРНЫ ЧУХАЛ ШИЙДВЭРҮҮДИЙГ ЭНЭ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭЭР ГАРГУУЛААД БАЙДАГ ЮМ БЭ.. ОДОО ИХ ХУРЛЫГ ТАРААГААД ЭНЭ ОНЦ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН ЕРӨНХИЙЛӨГЧ УДИРДААСАЙ...
2020-03-26
Сонгуулийг хойшлуул:
Зөв
2020-03-26
Zochin:
Hooe chi eronhiilogchiin songuulid mongol yalna mongolchuudiig orgui bolgono gej hutsaj baij heden hunii sanal abch luivaraar garch iree biz dee chi martsaan ai mon hudaraa heledeg mongu chi baisan bna aa Yamar ichguurgui amitan bna aan
2020-03-26
Хэрээ хэрээнийхээ харыг гайхаад яахав дээ. Харин гаднаас тахлын голомтоос хүн зөөвөрлөхөө болихыг шаардах хэрэгтэй байна. Зөөвөрлөж оруулж ирлээ гэхэд тэнд нь үзлэг оношлогоо хийж байж авчир. Тэрнээс биш сонгууль энэ тэр гээд яах юм.
2020-03-26
!!!!!!!!!!!!:
Niiteeree sanal negdeed Ih hurliin songuulia hoishluulsan deer shuu ! Yg Koronagiin degdeltiin uyuud taarah ayultai tegeed ch ner dewshigchid toirog toirogtoo ail bureer ordoguui yumaa gehed Uhuulagch nar ni ail bureer hesej uhuulga hiine geed boddoo ! yaj ch bodson songuuli hoishluulwal yawiin be Zauusaa !!!
2020-03-26
Зочин:
Хамгийн их мөнгөтэй үeд АН засаг барьж байхдаа цалин 3 сая болгоогүй улс орныг өрөнд бариулсан байж одоо дэлхий нийтээрээ хямралд орох нь тодорхой бас та нарын тавьсан нөгөө олон бондын төлбөрүүд яг 20 оноос төлж эхлэхээр болсон байхад ингэж худлаа яриад яахав дээ. Сонгогчид чинь та нарт хулхидуулсаар байгаад бүр хашир 7 буудуулсан чоно шиг л болсон шүү
2020-03-26
Zul zulaa:
Alsiin haraatai bna. Demjij bna. Monh hoh tenger iin door mondol oron mini mandan badrah boltugai
Zul zulaa:
Alsiin haraatai bna a. Bi demjij bna. Mongol oron maani. Monh hoh tenger iin for eruul enh baij mandan badrah boltugai
ЭНхболд бол шилдэг улс төрч:
АН-ынүед дэлхийн түүхий эдийн үнэ хамгийн бага байсан. ТУрж үхэх гэж юун ч улс төр шиг юм.
bb:
хуц муу ухна минь
demjij bn:
Unen !!!
2020-03-26
Zul zulaa:
Eronhiilogch oo demjij bna