COVID-19: Италид нийт нас барсан хүний тоо 7503 болжээ
2020-03-26

 

Дэлхий даяар тархсан шинэ төрлийн титэм вирус анхлан Хятадад улсад бүртгэгдэж, Хятад, БНСУ орнууд өвчний голомт болж байсан бол одоо Европ тивийн Итали улс COVID-19 вирусийн хамгийн том голомт болоод байна. 

 

Тус улсад хоногт 683 хүн титэм вирусээр үүсгэгдсэн өвчний улмаас нас барсан нь өмнөх өдөртэй харьцуулахад 60-аар бага байжээ. Вирусийн халдвараар нас барсан нийт тохиолдол 7503 болсон бөгөөд энэ нь нэг улсад бүртгэгдсэн нас баралтын тоогоор Европ тив дэх хамгийн өндөр үзүүлэлт юм. 

 

Энд дуулгахад, Британийн ханхүү Чарльз титэм вирусийн халдвар авсан нь тогтоогдсон талаар ВВС мэдээлсэн. Өдгөө 71 настай ханхүү өөрийгөө бүрэн тусгаарласан гэж эх сурвалж дамжуулжээ. 

 

Саудын Арабт хөл хорионы цаг тогтоох журмыг чангатгаж, 15.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл хөл хорьсон байна.

 

ДЭМБ-ын мэдээлснээр, титэм вирусийн улмаас дэлхий даяар халдвар авсан хүний тоо 20 мянга давжээ. 

 

Путин: Ирэх долоо хоногийг цалинтай амралт болгоно, гэртээ байцгаана уу!

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Өндөр насалдаг гээл гайхуулаад байсан. Хөгшчүүлээсээ салах арга байх даа
2020-03-26