Г.Нэргүй: Угаар мэдрэгчээ салгамааргүй байна
2020-03-26

 

 

НЗДТГ-аас ээлжит мэдээллээ хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй:

 

-Өнгөрсөн гурван хоногийн хугацаанд угаарын хийнд хөнгөн хордсон  зургаан өрхийн 11 иргэнд эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Долоон хүүхэд, дөрвөн том хүн байна. 11 дуудлагын шалтгаан:  гурав нь яндагийн сойлтыг хаасан,  нэг нь түлшээ буруу түлсэн. хоёр тохиолдол нь ханан пийшингийн битүүмжлэл алдсан.

 

Нийслэлийн иргэдэд өнгөрсөн жил 180 мянга орчим төслийн зуух тараасан. Стандартын зууханд галлагаа зөв  хиймээр байна. Мөн  угаар мэдрэгчийг  зай  дууссан гэсэн шалтгаан салгаж  байна.  Угаар мэдрэгчийн баталгаат хугацаа хоёр жил. Он гарсаар эмнэлэгт угаарын дуудлагаар  32 хүн хэвтэн эмчлүүлээд гарсан . Одоогоор  нэг хүүхэд хэвтэн эмчлүүлж байна..

 

Хаврын хуурайшилт эхэлсэн учраас иргэд та бүхнийг анхаарал сэрэмжтэй байхыг хүсье. Ойн тухай хуульд гуравдугаар сарын 20-оос зурагдугаар сарын  10 есдүгээр сарын 10-аас арваннэгдүгээр сарын 10 хүртэл түймрийн онцгой аюултай үе гэж үздэг учраас иргэдийг ногоон бүс рүү нэвтрэхийг хуулиар хориглосон байдаг. Ногоон бүсэд гал гаргах, шар өвс шатаах юм бол зөрчлийн тухай хуулиар торгууль ноогдуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хуулийн заалттай хэмээн мэдээлэв.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
ODOO NAAD UTAANY ASUUDLAA BOLI , ZASAG UTAAGUY BOLGOKH ASUUDLYG SAYKHAN SHIIDEJ UGLUU , GALAA TULJ KHARYUTSLAGATAY BAYJ CHADAKHGUY , KHUNII TULUU AMIDARCH BAYGAA YUM SHIG ORKUUDYG ODOO ORKHI , BIDNII TATWARYN MUNGU ORKUUDYN TENEGLELIIG ZASAKH GEJ ZARTSUULAGDAKH YOSGUY
2020-03-26