COVID-19: Франц вирустэй тэмцэхэд армиа дайчилна
2020-03-26 14:41

 

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Мюлузд байгуулсан цэргийн хээрийн эмнэлэгт ажилласныхаа дараа "Оюун санааны хүч" нэртэй ажиллагаа эхэлснийг зарлалаа. 

 

"Манай цэргүүд шийдэмгий, бэлэн байдалд байна. Бид өнөөдөр дайны байдалд байгаа бөгөөд цар тахлын оргил үе ирж байгаатай хлбоотойгоор Ерөнхий штабын даргын гаргасан саналын дагуу тогтвортой байдлын ажиллагаа эхлүүлэх шийдвэрийг гаргалаа" хэмээн  Эммануэль Макрон мэдэгджээ.

 

Энэ ажиллагаа нь хүн амыг дэмжих, олон нийтийн үйлчилгээ тэр дундаа эрүүл мэндийн салбарын үйлчилгээг үзүүлэх, логистик болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад зориулагдсан аж.

 

Ажиллагааг хэрэгжүүлснээр хот хоорондын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, нутаг дэвсгэрийн  бүсийн хяналтыг чангатгах замаар эмч сувилагчдын ажлын ачааллыг хөнгөвчлөхөд чиглэгджээ. 

 

Нөхцөл байдал хүндэрсэн Франц улс ийнхүү титэм вирустэй хийх тэмцэлд армиа дайчлахаар болсон байна.Тус улсад гуравдугаар сарын 25-ны байдлаар, хоногт 240 хүн нас барсан нь Францад тахал нүүрлэснээс хойш гарсан хамгийн өндөр үзүүлэлт юм. 

 

Ингэснээр нийтдээ нас баралтын тоо 1100 болсон бол халдвар авсан хүний нийт тоо 22300 болжээ. 

 

Путин: Ирэх долоо хоногийг цалинтай амралт болгоно, гэртээ байцгаана уу!

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Цэргүүддээ маск зүүлгэх л байгаа даа!
2020-03-27
арми нь үнэнхүү хүчирхэг л дээ
2020-03-26