Тусгай нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлах хугацааг долоо хоногоор сунгалаа
3-26

Улсын Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ОБЕГ-ын дарга Т.Бадрал, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг нар мэдээлэл хийлээ. 

 

 

ОБЕГ-ын дарга Т.Бадрал "COVID-19 вирусийн нууц үе нь 14 хоног биш. Сүүлийн судалгаагаар 19 хоног болсон байна. Үүнтэй уялдууланЭрүүл мэндийн байгууллагаас тусгаарлах байранд байгаа иргэдийн тусгаарлалтын хугацааг сунгах саналыг гаргасан. Тиймээс тусгай үүргийн сүүлийн дөрвөн нислэгээр ирсэн тусгаарлах байранд байгаа 1000 орчим иргэний тусгаарлах хугацааг дахин долоо хоногоор сунгах шийдвэр гарч байна. 

 

Мөн дөрөвдүгээр сарын 2,3,4-нд гурван удаагийн тусгай нислэг үйлдэх мэдээллийг өгсөн. Энэ нислэгийн хугацаанд тодорхой өөрчлөлт орох зайлшгүй нөхцөл үүсч байна. Тусгаарлагдсан иргэдийн ажиглалтын хугацаа ирэх ням гарагаас дуусах байсан ч хугацааг сунгасан тул дараагийн иргэдийг хүлээн авах бололцоо тааруухан болчихлоо. Тиймээс дараагийн гурван нислэгээс хоёрын хийж иргэдийг хүлээн авахаар боллоо. Гуравдахь нислэг 1-3 хоног хойшлох болов уу гэж харж байна.

 

Мөн нууц үе урт болж байгаа учраас нэг өрөөнд хоёроос дээш хүн байрлуулах нь эрсдэлтэй байгаа учраас нэг өрөөнд нэг иргэнийг байлгах зохицуулалт хийх шаардлагатай болж байна. Тэгэхээр бидэнд 750 хүнийг хүлээж авахын тулд 750 өрөө шаардлагатай боллоо. Тиймээс 14 хоногийн төлбөр болох 700 мянган төгрөг 350 мянган төгрөгөөр нэмэгдэж 1 сая 50 мянган төгрөг болж яах аргагүй нэмэгдэж байна" гэлээ. 

 

Дараагийн тусгай нислэгээр ирэх иргэд 21 хоног тусгаарлагдах юм. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Bat:
Gadnaas irej baigaa khumuusee yadalhdaa 7 khonogiin zaitai avchirch boldoggui youm baikhdaa. Naad eruul mendiin salbar chini sukhurluu sh dee! Khunjliinkhee khireer khuluu jiikhgui bol gadag sh ni neg jijig aldaa gargakhad l aldagdana! Tegeed uls ornoo khund baidald oruulakh vii!
2020-03-27
Нэгийн эрх ашгаас нийтийн эрх ашиг илүү шүү гаднаас зөөгөөд бгаа дарга нараа.
2020-03-26
ТОГЛООМ БИШ !!!:
УХАНЬ ВИРУСААР ДЭЛХИЙ ДАЯАР 500,000+ ХҮН ХАЛДВАРЛАЖ , 22,000+ ХҮН НАС БАРЛАА. МОНГОЛЧУУД МИНЬ МАШ СЭРЭМЖТЭЙ БАЙХГҮЙ БОЛ ХАЛДВАР ХОЙНООС УРДААС АГААРААР ДОТООДООСОО ГЭХЧИЛЭН АСАР АЮУЛТАЙ БОЛЖ ХУВИРЛАА. ЗАСГИЙН ГАЗАР СЭТГЭГДЭЛ ХААЖ АСУУДЛЫГ УЛАМ БҮР ЭГЗЭГТЭЙ НОЦТОЙ БОЛГОЖ БАЙНА !!
2020-03-26
Дархан хотынхоо нэгэн залуу гэр бүлд туслах аянд нэгдэхийг түүний найз нөхөд Монголын ард түмэнд хандаж уриалжээ. Хөгжлийн бэрхшээлтэй ч сайхан хайртай учирч гэр бүл зохион 3 хөөрхөн үрийн аав болж 15 жилийг ханьтайгаа хамтдаа өнгөрөөж буй залуухан аавд та бүхний тус дэм хэрэгтэй байна.2-лаа сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй ч итгэл хайр өвөрлөн хамтдаа өдийг хүрсэн гэр бүлд өрхийн эзэн үрсийнхээ хайртай аав нь ЭЛЭГНИЙ B, C, D вирустэй гэх харамсалтай мэдээ дуулдаж түүнийгээ даван туулахаар нэлээд хэдэн жилийг ардаа өнгөрөөжээ. Гэхдээ одоо яаралтай хагалгаанд орж элэг шилжүүлэн суулгахаас өөр сонголт тэдэнд үлдсэнгүй. Т.Ууганбаярын авга ах нь элгээ өгч донор болох бөгөөд хагалгаа 4-р сарын эхээр товлогджээ. Одоогоор Т.Ууганбаярын ар гэр, найз нөхөд болон сайхан сэтгэлт хүмүүсийн тус дэмээр хагалгааны үндсэн зардал болох 40,0 сая төгрөгөөс 13,5 сая төгрөг цуглажээ. Тэдэнд 26,5 сая төгрөг дутуу байгаа аж. Монгол түмэн минь Т.Ууганбаярын гэр бүлд тусална уу. ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК 5360179490 НЭР Т.Ууганбаяр
2020-03-26
zochin:
Demjij baina 21 honog tusgaarlah ny zub.
2020-03-26
Zochin:
Яанаа заавал өвчин авчрах гээд байх юм
2020-03-26
НЭГ САРААР СУНГАА:
УЛААН-ҮДЭД ГАРЛАА НӨХЦӨЛ БАЙДАЛ АЮУЛТАЙ БАЙНА
2020-03-26
zochin:
ersdeltei yum hiigeed baih yumaa. ongotsoor hun avchirah gedeg busaddaaa haldaaah ondor ersdeltei shdee.
2020-03-26
НАЙДАЖ СУУНА:
Франц иргэнтэй харьцсан хүмүүс халдвар аваагүй гэдэг үнэн үү? Тусгаарлалт сунгаад эхлэхээр франц иргэний халдвар тараагүй гэхэд итгэхэд бэрх боллоо.
2020-03-26
Яасан муу санаатай мал вэ