Г.Тэмүүлэн: Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтөө оруулж ирэх ёстой
3-26

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах Ерөнхийлөгчийн уриалга хэрэгжүүлэх боломжтой юу?

 

-УИХ шийдвэр гаргаж, онцгой нөхцөл байдлыг зарлан хэрэгжүүлэхэд болно гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулинд онцгой нөхцөл байдлын үед зохицуулалт хийсэн байдаг. Үндсэн хуулийн 25.2-т энэ талаар тодорхой заасан байгаа. Хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, байгалийн гамшигт үзэгдэл, даван дийлшгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд онцгой нөхцөл зарлана гэж заасан. Өнөөдөр дэлхийн 198 оронд коронавирусийн цар тахал тархаад байна.

 

-Өнөөдөр манай улсын нөхцөл харьцангуй тогтворой гэж үзэж байгаа.

 

-Ирэх тав, зургадугаар сард нөхцөл байдал ямар болохыг үгүйсгэхгүй. Энэ жил дэлхийн 76 улс оронд сонгууль явагдахаар байгаа. Эдгээр улс орнууд эхнээсээ хойшлуулж байгаа. Анли, Франц тодорхойгүй хугацаагаар сонгуулиа хойшлуулаад байна. ОХУ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөө хэлэлцүүлэхээ 1.6 жил хүртэл хугацаагаар хойшлуулсан. Цаашдаа бид асуудлыг үнэлж дүгнэх хэрэгтэй. Тиймээс Монгол Улсын нөхцөл байдлыг дүгнэж, энэ шийдвэрийг гаргаж болно гэж үзэж байна.

 

-Ерөнхийлөгчийн уриалгад нэг эрх мэдэлд төвлөрүүлэх гэж дурдсан байгаа. Энэ талаар?

 

-Онцгой байдал үүссэн нөхцөлд Улсын онцгой комиссын эрхийг ҮАБЗ-д шилжүүлдэг. ҮАБЗ УИХ-д оруулах хуулиудаа гаргана. Засгийн газарт үүрэг өгнө. Онц байдлын тухай хууль 1995 онд батлагдсан байдаг. Түүнээс бус нэг засаглалд бүх эрх мэдлийг төвлөрүүлэх заалт байхгүй.  

 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тавдугаар сарын 25-нд мөрдөгдөж эхэлнэ. Нэмэлт өөрчлөлттэй холбоотой дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах уу?

 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт мөрдөгдвөл, бусад хуулиудад өөрчлөлт оруулж, дагаж мөрдөх ёстой. Засгийн газар шинэ батлагдсан нэмэлт өөрчлөлтүүдийг дагаж мөрдөнө. Үүгээрээ УИХ-аас хамааралтай, хараат бус Засгийн газрын гишүүдийг томилох үүрэг нь Засгийн газарт байгаа. Энэ асуудлаа Засгийн газар оруулж ирэх ёстой. Гэхдээ бид зөвхөн Засгийн газрын бүтцээр зогсохгүй бусад хуулиудын өөрчлөлт хийх ёстой байгаа тул шилжилтийн үеийн хуулийг гаргаж, тодорхойгүй хугацаагаар хойшлуулах боломж бий. Хэрвээ бид ямар нэг зохицуулалт хийхгүйгээр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн энэ хэвээр явбал Үндсэн хууль зөрчиж байна гэсэн үг.

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
Зэс нь цухуйх гдг нь:
Эрдэнэтийн зэсийн үйлдвэрийн дарга Ганзоригийн маш олон хэрэгүүд АТГ, прокурорт маш удаж бна шүү, энэ хүү нь ингээд л олон юм солиороод дүрдээ итгээд дахин нэр дэвшиж доромжлох санаатай явааг Ман болиулахгүй бол хохь чинь шүү...20 онд.
2020-03-27
Гэмт хэрэгтний хүү мөн дөө:
УИХ-аас хамааралтай хараат бус Засгийн газар гэж бас байна аа. УОК-ын бүх эрхийг ерөнхийлөгчид өгнө гэжээ. Амьхандаа аавыгаа ялгүй болгохоор тохиролцсон юм байх даа.
2020-03-27
Зочин:
Аавын хүү ч мөн дө. Хойшлох нь мэдээж аавд нь ашигтай.
2020-03-26
ZUW L YARISAN BAYNA ,
2020-03-26
Дархан хотынхоо нэгэн:
Залуу гэр бүлд туслах аянд нэгдэхийг түүний найз нөхөд Монголын ард түмэнд хандаж уриалжээ. Хөгжлийн бэрхшээлтэй ч сайхан хайртай учирч гэр бүл зохион 3 хөөрхөн үрийн аав болж 15 жилийг ханьтайгаа хамтдаа өнгөрөөж буй залуухан аавд та бүхний тус дэм хэрэгтэй байна.2-лаа сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй ч итгэл хайр өвөрлөн хамтдаа өдийг хүрсэн гэр бүлд өрхийн эзэн үрсийнхээ хайртай аав нь ЭЛЭГНИЙ B, C, D вирустэй гэх харамсалтай мэдээ дуулдаж түүнийгээ даван туулахаар нэлээд хэдэн жилийг ардаа өнгөрөөжээ. Гэхдээ одоо яаралтай хагалгаанд орж элэг шилжүүлэн суулгахаас өөр сонголт тэдэнд үлдсэнгүй. Т.Ууганбаярын авга ах нь элгээ өгч донор болох бөгөөд хагалгаа 4-р сарын эхээр товлогджээ. Одоогоор Т.Ууганбаярын ар гэр, найз нөхөд болон сайхан сэтгэлт хүмүүсийн тус дэмээр хагалгааны үндсэн зардал болох 40,0 сая төгрөгөөс 13,5 сая төгрөг цуглажээ. Тэдэнд 26,5 сая төгрөг дутуу байгаа аж. Монгол түмэн минь Т.Ууганбаярын гэр бүлд тусална уу.ХАНДИВЫН ДАНС:ХААН БАНК 5360179490 НЭР Т.Ууганбаяр
2020-03-26
Аргагүйл ном үзсэн хүний үгдээ ямар ямар гарцууд байгааг ахин дахин гаргаж ирэх хэрэгтэй байна
2020-03-26
Зочин:
Энэ хүүхэд юу мэддэгтээ дугарч байна. САЙН ШАЛГАХ ХҮНИЙ НЭГ ДЭЭ
2020-03-26