О.Баасанхүү: Сонгуулийг хойшлуулвал Ерөнхийлөгчид л ашигтай

img

Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

 

-Ээлжит сонгуулийг хойшлуулах Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж байна уу?

 

-Ард түмэн шинэ парламент байгуулагдаж, шинэ төлөвлөгөөтэй ажиллаасай гэж хүсч байгаа. Зээлийн хүүг бууруулах, НӨАТ-ыг 3 хувьд хүргэх саналыг ард түмэн дэмжиж байгаа. Харин үүнийг энэ Засгийн газар хийхгүй байна. УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахаар бүр хийхгүй гэсэн үг. Юм хийхгүй УИХ, Засгийн газрыг удаан байлгах нь буруу.

 

Манай МАН-ынхан өөрсдийгөө ЖДҮ-чин, хулгайч биш хүмүүсээ тойрогт нэр дэвшүүлэхээр олон нийт танихгүй байгаа. Тиймээс тэднийгээ таниулах ажил явуулах гэж байна. Улсын төсөвт тодотгох асуудалд би санал нэг байгаа. Гэхдээ сонгуулийн төсөв 20 тэрбум төгрөг. Төсөв тодотгохын тулд Сангийн яам, ЭМЯ, ХЗДХЯ-ны худалдан авалтыг төсөв тодолтгож нэмэлт хийх хэрэгтэй. Түүнээс бус сонгуулийн төсвийг танавал хэзээ ч сонгууль хийхгүй гэсэн үг.

 

20 тэрбум гэдэг чинь санаанаасаа гаргасан тоо биш. Сонгуульд ажиллах, ажиглалт хийх төрийн албан хаагчид, цагдаагийн ажилчдын ажиллах цалин. Нэр дэвшигчдийн гаргах мөнгө бол хувь хүмүүсийн мөнгө. Тэр хүмүүс сонгуульд нэр дэвшээд гарахын тулд хувь хүмүүс хөрөнгө оруулалт хийнэ. Тиймээс төсөв дэх сонгуулийн мөнгийг хэмнэх боломжгүй.

 

Төсөвт тодотгоно гээд цэцэрлэгийн багш нарт нөүтбүүк авч өгөхөө түр хойшлуулчих хэрэгтэй гэх мэтчилэн. Хэрвээ сонгууль хойшлуулвал Ерөнхийлөгчид л ашигтай. Жирийн хүмүүс бухимдаж байна.

 

-Онц байдлыг ямар үед зарладаг вэ?

 

-Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх асуудлаар манай улс өнөөдөртөө хяналтаа алдаагүй, дотооддоосоо халдварласан иргэн байхгүй. Харин МАН-ынхан энэ халдварыг импортолж авчирч, өвчтэй хүмүүстэй эрүүл хүмүүсийг байлгаад байна. Түүнээс бус  манайд удаа дараа ковидын халдвар гарсан бол Ерөнхийлөгч уриалж болно. Өнөөдөр Монголд онц байдал зарлаагүй байна. Онц байдлын зөвхөн УИХ зарлагдаг. Үнэхээр хүнд байгаа бол Ерөнхийлөгч онц байдал зарласан тогтоолоо өргөн бариад УИХ-аар хэлэлцүүлж болно.

 

Олимпод оролцох тамирчин байхгүй учир хойшлуулсан. Түүнээс биш өнөөдрийн тухайд сонгуульд оролцох нэр дэвшигч зарлагдаагүй, сонгогчид хэвийн байгаа.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХУРЦ ТА 2 хэр ашигтай вэ?:
ene odoo bolno doo bolivol taarna
2020-03-30
zochin:
songuuliig hoishluulsan ni deer bh da.
2020-03-28
hhhhhh:
яагаад ийм сөрөг мэдээлэл хийж чадаж байна энэ улсын их хурлын гишүүн нэжгээд хүнийг төлөөлдөг гэдгээ мэдэхгүй яана вэ энэ цар тахал гээч юмны талаар огт мэдэгдэхүүнгүй байгаа юм биш үү
2020-03-27
Hoishluulah ni ZOW:
Ner dewshigch bur ail ailiin halga togshood orj yawchihna Virus taraagaad shulsee uschuuleed yawbal yu ni sain baihaw Songuuli ami bish zaya bish ! Hoishluulah ni ZOW
2020-03-27
ZOCHIN:
IRGED ERUNHIILUGCHIIN SANALIIG DEMJIJ BGAA YM BISH UU.TAHAL GEED BHAD ,SONGUULID URSULDUH GEED L HUURTCUGLUUD BHIIN. ERGUU ...
2020-03-27
Zochin:
Baasanhvv ergvv mal yum uu? Harin ch shudraga zaluu shvv
2020-03-27
Ene amtan virus gej yu bolohiig oilgohgui baina
2020-03-27
ene yostoi erguu mal
2020-03-27
Сонгууль хэрэггүй:
ЗюСонгуульдаж хүн хүч хөрөнгө цаг зарцуулж байх зуурт халдвар хяналтаас гарвал яах?? Энэ л #1 асуудал..Цааш 9сар үргэлжилнэ тархалт санаандгүй байдлаар явна 2 гуравдахь давалгаа болно гээд асуудлууд их байна. Халдвар дэгдвэл хэдэн мянга биш гэхэд хэдэн зуун эрчимт эмчилгээний ор шаардлагатай . Уушиг агааржуулагч аппарат хэдэн мянга биш гэхэд хэдэн 100аараа хэрэгтэй болно. Эмч сувилагч нар хүрэлцэх билүү. Сонгуультай манатай. Төсөв шинэчлээд халдварын эсрэг бүх хүчээ хаях хэрэгтэй
2020-03-27
Еөк ч дүүрчээ. Вирус зөөвөрлөж оруулж ирсэн нөхдүүдэд саналаа ч харин өгөхгүй ээ
2020-03-26
iim amitnaar tur bariullaa gej dotor uwdsuur 4 jil bolloo doo khuurkhii .
2020-03-26
Сонгогч:
Эрдэнэтийнхэн жагсаж огцруулах цаг болсон доо. Би бол босоход бэлэн л байна.
2020-03-26
Njuty:
Энэ этгээд мөн ч өдий байна аа. Настоящий зеленый дурак. Манай Эрдэнэтийнхэн боловсролтой, соёлтой ард түмэн мөртлөө ийм л этгээдийг сонгосон байгаа юмдаа. Вирустай хүнийг тэгээд хайгаад олж ирэх юм уу. Олж ирээд эрүүл хүмүүстэй нэг дор хорьж бүр олон болгох гэж мэрийж байгаа юм биз дээ. Ингэж ярьж байгаа хүнийг яах ёстой юм бол оо.
2020-03-26
Сонгогч:
Эрдэнэтийнхэн жагсаж огцруулах цаг болсон доо. Би бол босоход бэлэн л байна.
ENE NEG BALAY TEREND ASHIGTAY , ENEND ASHIGTAY GESEN YUM L YARINA DAA , NAANA CHINI ULS UNDESTNII ERKH ASHIG YARIGDAJ BAYNA , ORK MAL MINI
2020-03-26
erka:
ene neg golog ahij chi ih huraliin gishuun bolj chadahgui estoi zuudelsniich heregui eh etseg ehner huuhedne baidag bol ene mal chni monch ih daisantai bolson do erguu erguu um ih yrinaa hohino
2020-03-26