COVID-19: Трамп Хятадын мэдээлэл үнэн эсэхэд эргэлзэв

АНУ шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хүний тоогоор дэлхийд нэгдүгээрт бичигдсэн нь Америкийн эрүүл мэндийн систем сайных гэж Дональд Трамп Цагаан ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.
АНУ COVID-19 вирусийн халдвар илэрсэн тоогоор тэргүүлж байгаа мэдээлэлд тайлбар өгөхийг сэтгүүлчид Трампаас хүссэн байна.
"Бид хүмүүсээ хэрхэн шалгаж байгаагаар үүнийг тайлбарлаж болно гэж би бодож байна. Бид асар их хүнийг тестээр шалгаж байгаа" хэмээн Америкийн Ерөнхийлөгч мэдэгджээ.
Түүнчлэн Трамп Хятадын эрх баригчдын өгсөн тус улс дахь титэм вирусийн халдвар авсан хүмүүсийн тоон мэдээлэл үнэн бодитой гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. БНХАУ-д тестээр хэрхэн шалгаж байгаа нь тодорхойгүй хэмээн тэрбээр мэдэгджээ.
"Хятадад үнэндээ хичнээн хүн халдварласныг хэн ч мэдэхгүй" гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп онцолсон байна.
Энд дуулгахад, АНУ COVID-19 вирусийн халдварын тохиолдлоор дэлхийд нэгдүгээрт бичигдсэн талаар Regnum агентлаг мэдээлсэн байна. Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлснээ АНУ-д халдвар авсан 83507 хүн байгаа бол Хятадад тахал дэгдэх хугацаанд нийтдээ 81782 хүн халдвар авчээ.
COVID-19: АНУ-ын нөхцөл цаг тутам муудаж, Серби иргэдээ хилийн цаана хаяв
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ