COVID-19: Путин "Их 20" орнуудыг вакцин хамтран бүтээхийг уриаллаа

img

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин COVID-19 вирусийн вакциныг бүтээхэд хамтарсан судалгаа хийхийг G20 буюу Их 20-ийн орнуудын тэргүүнүүдэд хандан уриалсан талаар Кремлийн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ. 

 

"Тест, шинжилгээ хийх боломжгүй орнуудад вирусийн далд тахлыг илрүүлэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүчин чармайлт чиглэгдэх ёстой гэж үзэж байна. Манаөй орнуудын хамтын судалгаа вакцин болон эм бүтээх явцыг ихээхэн түргэсгэнэ" хэмээн Путин мэдэгджээ.

 

Түүнчлэн "бүгд дор дороо" гэсэн зарчмаар ажиллаж болохгүй, өнөөгийн хямрал "дэлхийн хөгжилд урт хугацаагаар ул мөрөө үлдээнэ" хэмээн Путин онцолсон байна.

 

Энд дуулгахад, пүрэв гаригт Их 20-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтын оролцогчид хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Энэ мэдэгдэлд, тус бүлгийн орнууд цар тахлыг даван туулахын тулд боломжит бүх арга хэмжээг авахаар тохиролцсон талаар онцолжээ.

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ