Элсний бөх Парисын олимпод багтахын төлөө…
3-27

 

Дэлхийн бөхийн холбооны ерөнхийлөгч Ненад Лалович элсний бөхийн төрлийг “Парис-2024” олимпод оруулах өргөдлөө Олон улсын олимпийн хороонд гардуулан өгөв. Одоогоор бөхийн төрлүүдэд 18 цогц медалийн төлөө өрсөлддөг бөгөөд үүнээс зургаа нь эмэгтэйчүүдэд хамааралтай. Харин элсний бөхийн төрлөөр эмэгтэй бөхчүүд дахин дөрвөн цогц медалийн төлөө өрсөлдөж эхэлвэл энэ харьцаа 45 хувьд хүрэх юм. “Ингэснээр бид хүйсийн харьцааг ахиулах боломжтой.

 

Парисын олимпоор элсний бөхийн тэмцээнийг Эйфелийн цамхгийн дэргэд элсний волейболын талбайд явуулж болно. Жин бүрт 10 бөх өрсөлдүүлэх төлөвлөгөөтэй байна” гэж Неад Лалович “Экип” сонины сурвалжлагчид ярьжээ. ОУОХ “Парис-2024” олимпийн хөтөлбөрт оруулах хүсэлтийг сэрфинг, спорт авиралт, скэйтборд, брэйк бүжгийн төрлүүдийн хүсэлтийг өмнө нь хүлээн аваад байсан. Түүнчлэн элсний бөхөөс гадна далайн завь, паркур, элсний гандбол олимпод багтах хүсэлтээ өгөөд байна. 2024 онд болох Парисын олимпийн хөтөлбөрийг энэ оны сүүлчээр батлах юм.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Бөхийн төрөл олимпид нэмэгдэх нь юу л бол, байгаа чөлөөт, сонгомол нь алдагдал дагуулдаг, сонирхолгүй гээд олимпын төрлөөс хасагдах тухай яриа гараад л байдаг даа, яахав чөлөөт, сонгомолыг хасаад элсний бөхөө оруулбал зардал арай хэмнэгдэх л байх даа
2020-03-28