Ахуйн гал түймрийн тоо 35,7 хувиар буурчээ
3-27

 

Он гарсаар улсын хэмжээнд  эхний гурван сарын байдлаар 772 удаагийн ахуйн гал түймэр гарч, 4,2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 33 хүн нас барж, 372 толгой мал хорогдож, 456 гэр орон сууц шатсан байна.

 

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 395 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 14,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

 

Гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 35,7  хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 27,3 хувиар өссөн байна.

 

Харин Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ аймгийн найман суманд найман удаагийн ой, хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 22 га ой, 14810 га хээр нийт 14832 га талба түймэрт өртсөн байна.

 

Гал түймрийн урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг4641 байгууллага, аж ахуйн нэгж, 50349 айл өрхөд, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 33617 зөрчил дутагдал илрүүлэн, 15176 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулж, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг Зөрчлийн тухай хуулиар  98,9 сая төгрөгөөр торгосон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 Уншсан: 38

Shuud.mn
Сонин хачин
БОЛД:
Онцгой дампуурсан гэсэн Тамгын дарга Болдбаатар нь Хүрэлсүхийн хадам ах тэтгэвэрт гарах нас нь болсон бараг 60 хүрэх нь.гэтэл 44 төй хүнийг хүчээр гаргаж бна.
2020-03-27
Хаа:
ГАЛЫН ТОО БУУРАХ ЯАХ ВЭ.ТА НАР 3 ХАН САРЫН ДОТОР 33 ХҮНИЙГ ЗӨВХӨН ГАЛД ШАТААЖ АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООСОН УРЬД ӨМНӨ ИЙМ ИХ ТОО БАЙХГҮЙ БНА.ЦААНА НЬ ҮЁР УС ОСОЛД АМЬ АЛДСАН ХҮНИЙ ТОО ГЭЭД ЗАМБАРААГҮЙ ИХ ЮМ ГАРНА.ОНЦГОЙН ДАРГА ДЭД ДАРГА БАДРАЛ АРИУНБУЯН НАР АТГ ААС ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДААД БАЙГАА АЖЛАА ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ КОВИД 19 ВИРУСЭЭР ШОУДААД Л МАШ БУРУУ ШИЙДВЭРҮҮД ГАРСААР Л БНА.ОНЦГОЙН ДАРГА НАРЫГ АШИГ СОНИРХОЛООР ТОМИЛДОГ ИХЭНХ НЬ МЭРГЭЖИЛИЙН БУС АЖЛАА МЭДЭХГҮЙ БНА.ХОТЫН ОНЦГОЙН ДАРГА ГЭХ ЧҮЛТЭМСҮРЭН НЬ ӨМНӨ НЬ МАЛЧДАД ИРҮҮЛСЭН ТУСЛАМЖИЙН БАРААНААС ХУЛГАЙ ХИЙЖ АЛБАНААС ХӨӨГДӨЖ БАЙСАН НӨХӨР .ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗ ГЭДГЭЭР ДАХИН ТОМИЛОГДОЖ АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙН УЛМААС ОЛОН АВРАН ГЭР БҮЛ ХҮҮХДҮҮДИЙН АМЬ НАС ГАЛД ӨРТСӨӨР БНА.ЛАВ Л СҮҮЛИЙН 20 ЖИЛД 3 ХАН САРД 33 ХҮНИЙ АМЬ НАС ӨРТӨХ БИТГИЙ ХЭЛ ЖИЛД Ч ИЙМ ИХ ХҮН АМИА АЛДДАГГҮЙ БАЙСАН БНА.ТЭГЭХЭЭР ОНЦГОЙ БАЙДЛЫН ЯЛЛАГДАГЧ ХӨРӨНГӨ МӨНГӨ БАРАА ХУЛГАЙЛАГЧ МЭРГЭЖИЛИЙН БУС ДАРГА НАРЫГ ЗАЙЛУУЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ
2020-03-27