Хурандаа Г.Нэргүй: Зөвшөөрөлгүй газар буусан иргэд сайн дураараа нүүдэггүй
3-27
Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зургийг MPA.mn

 

Нартай, үүлтэй,  цастай, бороотой байгалийн бүхий л өнгө аясыг нэгэнтээ мэдрүүлэх хавар цаг. Царцаж, хөлдсөн гол мөрөн хайлмаглан урсаж, хашаа хорооны буланд  ганц нэг үндэс соёолох болж, иргэд цаг үеийн байдал хөл хорионоос үүдэн агаар салхинд гарахаар зуслангаа зорьж эхэллээ. Жил бүрийн хавар нийслэлчүүдэд тулгардаг, толгойн өвчин яахын аргагүй шар усны үер, ой хээрийн болон ахуйн гал түймэр.

 

Тэгвэл энэ цагт иргэд  хэрхэн шар усны үер болон гал түймрийн аюулаас хамгаалах талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйтэй ярилцлаа. 

 

-Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар болон үерийн аманд буусан айл өрхүүдэд ямар арга хэмжээ авч  ажиллаж байна вэ?

 

-Цаг агаар дулаарч, уулс болон гуу жалга, суваг шуудуу гол мөрний цас хайлах, мөс нимгэрч  нийслэлийн гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус булаг гарч, ингэснээр  айл өрх гудамж талбай усанд автах, шар усны үер үүсэх эрсдэл өндөр байна. Нийслэлийн хэмжээнд үерийн усанд өртөх эрсдэл бүхий зөвшөөрөлгүй буусан 3000 гаруй айл өрх байна.  Энэ нь голдуу хөдөө орон нутгаас шилжиж ирсэн газрын зөвшөөрөлгүй айлууд.

 

Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт их байна. Тиймээс иргэд том, жижиг суваг шуудуу гол мөрнөөс хол суурьших нүүдэллэх, мөн  далан шуудууг цэвэрлэх,  уруйн ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Эрсдэлтэй бүсэд байгаа айл өрх, албан байгууллагуудыг нүүх, эс бөгөөс шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцгойлон анхааруулж байгаа. Үүнтэй холбоотой нийслэлийн Онцгой комиссын албан даалгавар болон Засаг даргын захирамж гарсан байгаа. Үүнийг иргэд, аж ахуйн нэгж байгууллага хэрэгжүүлэх хэрэгтэй.

 

Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт  үерийн далан сувгийг таглан байрласан, үерийн хамгаалалтын бүсэд байгаа зөвшөөрөлгүй буусан айл өрх аж ахуй нэгжид хяналт  тавих, зөрчлийг арилгахыг  үүрэг болгосон.

 

Гэхдээ иргэд  сайн дураараа  нүүдэггүй. Газрын зөвшөөрлийн асуудал яригддаг. Тийм учраас энэ асуудлыг цогцоор нь шийдэх ёстой гэж боддог. Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Газрын алба, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Онцгой байдлын байгууллага хамтраад энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Орон нутгаас шилжин ирж буй иргэдэд шинэ суурьшлын бүс нутаг гаргаж өгөх нь зүйтэй болов уу.

 

-Шаардлага биелүүлж, нүүхгүй байгаа айл  өрхүүдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

 

-Газрын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хүрээнд торгуулийн арга хэмжээ авах, мөн газрын алба, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага хамтран албадан нүүлгэх арга хэмжээг зохион байгуулдаг. 

 

-Зөрчлийн тухай хуулиар торгууль нь хэр хэмжээтэй байх уу?

 

-Зөрчлийн тухай хуулийн 5.14 дээр иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй эсвэл галын аюулгүй байдлын дүрэм хангах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирлыг төлүүлэх, хүнийг нэг зуун нэгжээр, хуулийн этгээдийг мянган нэгжээр торгоно гэсэн заалт байгаа.

 

-Энэ жил хуурайшилтын зэрэг ямар байна. Гал түймрийн дуудлага  он гарснаар хэд бүртгэгдээд байгаа вэ?

 

-Он гарсаар нийслэлийн Онцгой байдлын газарт 580 орчим гамшиг осол, гал түймрийн дуудлага бүртгэгдээд  байна. Үүний 500 орчим нь объектын дуудлага. Одоогоор ой хээрийн түймэр бүртгэгдээгүй байна. Гэхдээ одоо түймрийн  маш их эрсдэлтэй улирал эхэлж байна. Ойн тухай хуулиар бол гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10-ны өдрийг “түймрийн аюултай үе” гэж тооцдог. Энэ үед ногоон бүсэд  иргэдийг нэвтрүүлэх, ил задгай гал гаргахыг хориглодог. Урин дулаан цаг ирж байгаа болохоор иргэд зуслан, агаар салхинд их гарах болсон.

 

Зусландаа гарсан хүмүүс өмнөх намрын буюу  өнжмөл өвсөө шууд шатааснаас болж гал түймэр гарах эрсдэл их байна. Шар өвсийг  шууд шатаах нь ногоон бүсэд ил гал гаргахыг хориглосон хуулийг зөрчиж байгаа үйлдэл. Шар өвсөө түүж, тармуураар хамж аваад зориулалтын нүх, таглаатай саванд шатаах хэрэгтэй. Мөн иргэд маань хашаа хороогоо цэвэрлэхдээ хашаагаа тойруулаад түймрээс хамгаалах зурвас татах, галын болон цахилгааны аюулгүй  байдлыг маш сайн сахих, хорио цээрийн  дэглэмийн энэ үед ахмад настнууд болон бага насны хүүхдүүдэд тавих анхаарал халамж, хараа хяналтаа сайжруулах нь хэрэгтэй.

 

Ой хээрийн түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Онцгой комиссын 02 тоот албан даалгавар  гарсан байгаа.  Энэ хүрээнд нийслэлийн Онцгой газар, Байгаль орчины газар хамтран нийслэлийн 9 дүүргийн 59 ногоон бүсийн уулын амуудад эргүүл хяналт тавьж ажиллаж байна.

 

-Хэдэн албан хаагч ажиллаж байн вэ?

 

-Давхардсан тоогоор 300 гаруй албан хаагчид нийслэлийг тойрсон уулын 59 ногоон бүсийн уулын амуудад хяналт шалгалт хийж, тухайн ногоон бүсэд зөвшөөрөлтэй аж ахуй нэгжид сургалт, зөвлөмж өгч ажиллаж байна. Мөн байгаль хамгаалагчид ажиллаж байгаа. Иргэд гэрээгээр сайн дураараа уламжлалт морин эргүүл хийж, урамшуулал авч ажилладаг.

 

Гал түймрийн дуудлага өмнөх оныхтой харьцуулахад хэр байгаа бол?

 

-Объектын дуудлага өмнөх оны мөн үед мянга орчим байсан бол он гарсаар  580 болсон нь 34 орчим хувиар буурсан үзүүлэлт. Энэ нь 2019 оны аравдугаар сараас эхлээд сайжруулсан шахмал түлшийг нийслэлийн гэр хорооллын иргэдийн хэрэглээнд нэвтрүүлсэнтэй холбоотой. Одоо бол иргэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж сурч байна. Зөвлөмж зөвөлгөө, зааврын хуудас тараасан нь гал түймрийн дуудлага буурахад нөлөөлсөн гэж гэж бид үзэж байгаа.

 

-Иргэд угаартах аюулаас хэрхэн хамгаалах хэрэгтэй вэ?

 

-Пийшин, зууханд түлшийг дүүртэл хийхгүй байх, яндагийн хаалт сойлтуурыг хаалттай  хонохгүй байх, пийшин зуухны битүүмжлэлийг хангах, агаар сэлгэлт сайн хийх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй.

 

-Айл өрхүүдэд угаар мэдрэгчийг хүртээмжтэй тараасан уу? Иргэд угаартлаа гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд гарах нь ихэслээ?

 

-Эхний ээлжинд 70 мянгыг тараасан. Одоогоор 65 мянга бэлэн ирчихсэн. Ариутгал халдваргүйтэл хийсэн байгаа. Энэ долоо хоногтоо айл өрхүүдэд тараана. Дахиад 65000 ирнэ. Нийт 200 мянга орчим төхөөрөмж тараагдана.

 

Төхөөөрөмж тараахдаа зөвлөмжийн гарын авлагатай хамт тарааж байгаа. Зөвлөмжийг иргэд  маш сайн дагах, уншиж танилцах хэрэгтэй. Хэрэв  төхөөрөмж дуугарч улаан гэрэл асч байгаа бол ямар нэг байдлаар тухайн айлд угаартай байна гэсэн үг. Энэ үед хүмүүс дуунаас нь төвөгшөөж унтраах биш, агаарын сэлтгэлт хийх хэрэгтэй .

 

-Хорио цээрийн нөхцөлд хүүхдүүд хараа хяналтгүй гэртээ үлдсэнээр ахуйн хүрээнд осолдох, бэртэх тохиолдол гарч байна.  Энэ асуудлаар танай байгууллага дүүрэг, хорооотой хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

 

-ГБХЗХГ-аас хамтран ажиллах хүсэлт ирсэний дагуу нийслэлийн есөн дүүрэг хамтраад  “Илрүүлэлт-2020” хөтөлбөр арга хэмжээг долоо хоногийн хугацаатай зохион байгуулсан. Тухайн дүүргийн нутаг дэвсгэрт хараа хяналтаас хол, гудамжинд хог түүж, гэмт хэрэгт холбогдох эрсдэл бүхий хүүхдүүдийн судалгааг хийсэн. Үүний дүнд эрсдэл бүхий хүүхдүүдийн тоо тодорхой хэмжээгээр  буурсан гэх дүгнэлт гарсан. Эцэг эхчүүд ахмад настнууд болон бага насны хүүхдүүдэд тавих анхаарал халамжаа огт сулруулж болохгүй.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
irgen:
duraaraa nyydelleed baidgig zegzleechee !!!!! Onz shaardlaga baihgui zygeer l hotod irj durtai gazraa ger horoolol yysgeed baidgiig zogsoohgui bol bolohgui ee….. !!!!! Surch bolovsrohoor irj baigaa ni niitiin baiarnad ah dyygeer baidag bizdee, Byr hotod suurishih sonirholtoi ni yneheer bair suuz avsan , avch chadh yhmyysiig oruulj baimaar um, Mongol shig ingej durtai gazraa shaardlagagui nyyj baidag uls haana bainaa, bys nutag bolgon orsoldoj hogjih estoi bizdee……udahgui Mongol uls Mongol uls bish Ulaanbaatar l boloh ni …..!!!!!!!
2020-03-28
irgen:
duraaraa nyydelleed baidgig zegzleechee !!!!! Onz shaardlaga baihgui zygeer l hotod irj durtai gazraa ger horoolol yysgeed baidgiig zogsoohgui bol bolohgui ee….. !!!!! Surch bolovsrohoor irj baigaa ni niitiin baiarnad ah dyygeer baidag bizdee, Byr hotod suurishih sonirholtoi ni yneheer bair suuz avsan , avch chadh yhmyysiig oruulj baimaar um, Mongol shig ingej durtai gazraa shaardlagagui nyyj baidag uls haana bainaa, bys nutag bolgon orsoldoj hogjih estoi bizdee……udahgui Mongol uls Mongol uls bish Ulaanbaatar l boloh ni …..!!!!!!!
2020-03-28
irgen:
duraaraa nyydelleed baidgig zegzleechee !!!!! Onz shaardlaga baihgui zygeer l hotod irj durtai gazraa ger horoolol yysgeed baidgiig zogsoohgui bol bolohgui ee….. !!!!! Surch bolovsrohoor irj baigaa ni niitiin baiarnad ah dyygeer baidag bizdee, Byr hotod suurishih sonirholtoi ni yneheer bair suuz avsan , avch chadh yhmyysiig oruulj baimaar um, Mongol shig ingej durtai gazraa shaardlagagui nyyj baidag uls haana bainaa, bys nutag bolgon orsoldoj hogjih estoi bizdee……udahgui Mongol uls Mongol uls bish Ulaanbaatar l boloh ni …..!!!!!!!
2020-03-28
ORKUUDYG ORON NUTAG RUU NI ZAYLUUL
2020-03-28
зочин:
Дээр үед орон нутаг руу нь буцаагаад албадан гүүлгээд зардлыг төлүүлдэг байсан гэдэг.
2020-03-28
Хаанаас, ямар засаг захиргааны нэгжээс нүүж ирсэнийг нь тогтоогоод уг аймгийн Засаг даргад нь зөвшөөрөлгүй дүрвэж ирсэн иргэнээ татаж авах хугацаатай мэдэгдэл хүргүүлээд татаж авахгүй бол Засаг даргыг нь торгодог зохицуулалт хийхээс өөр зам байхгүй дээ. Зөвшөөрөлгүй дүрвэж ирэгсдэд нийгмийн ямарваа халамж, тэтгэлэг, тусламж байх ёсгүй. Тэдэнд ногдсон бүх зүйл нь нутагт нь хуваарилагдан очсон байдаг.
2020-03-28
zochin:
Uyeriin aman deer albaar buuchihaad uyert orson hoinoo ulsaas eldev yum neheed,nehseniig ni uguud baihaar hen ch nuuhev dee. Nuuh sanuulga uguud herev ersdeld orvol eldev tuslamj olgohgui gedgiig taniltsuulj gariin useg zuruulj baival taarna.handiv tuslamj huniig hun bish bolgoj baina shuu.Manai huuli durem heterhii sul,huchgui ,unegui.
2020-03-27
Хүчээр зйалуул тэр орон нутаг руу нь.
2020-03-27
Ene sait bgaa heveeree l yum bna.dooshoo orjee
Chi ch gsen uvuugiinhuu nutag ruu zail
Үнэн үг:
Тэс өөр ген,сэтгэлгээ, дадал хэвшил, төлөвшил бүхий амьдралын хэв загварыг хуулбалан, сохроор даган дууриаж, Чөлөөт зах зээл, ардчилал, хүний эрх, нээлттэй нийгэм гэсэн колончлолын арга хэрэгслийн цаад мөн чанарыг ялган салгаж чадахгүй, хэт анархизмд автагдсанаас өөрийн тархиар өөрийгөө жолоодож орон гэрээ аваад явж чадахгүй болсны гайгаар Монгол хүн галаа ч түлж чадахгүй хордож үхээд байдаг, болохгүй гээд байхад жалганд бууж үхлээ хатлаа гээд хүний төлөө төрсөн юм шиг арчаагүй байхад зарим нь хэт даврах, том толгой, хоосон цээж ханхалзуулах үзэгдлийг өөрчлөх, тохирсон, чанд хариуцлагатай удирплагын тогтолцоог бүрдүүлэхгүйгээр Монгол хүн мал шиг болсоор дуусна.
2020-03-27