COVID-19: Буриадад халдвар тээн ирсэн хүн нь "Титан" сүлжээ дэлгүүрийн эзэн байжээ
2020-03-27

Буриадад халдвар зөөвөрлөн ирсэн хүмүүс нь "Титан" худалдааны сүлжээний эзэд болох Раиса болон Вадим Бреднии гэсэн гэр бүлийн хоёр байсныг Буриадын Хэрэглэгчийн хяналтын газрын дарга  Сергей Ханхареев мэдээлжээ. 

 

Тэд одоо халдварт өвчний эмнэлэгт хэвтэж байгаа, биеийн байдал дунд хэмээн Сергей Ханхареев онцолсон байна. 

 

Мөн энэ мэдээлэлтэй холбоотойгоор айж сандрах хэрэггүй гэж иргэддээ уриалаад "Цочирдож болохгүй, эдгээр бизнес эрхлэгчдийн дэлгүүрээр үйлчлүүлэхээс айх хэрэггүй" хэмээн онцолжээ. 

 

Түүний өгүүлснээр бизнесменүүд Москвагаас эргэн ирснийхээ дараа харьцсан этгээдүүдийн хүрээг үндсэндээ тодорхойлж дууссан байна. Тэдэнтэй харьцсан 232 хүнийг олж тогтоосон бөгөөд эдгээр хүмүүсээс лабораторийн шинжилгээ авах аж. 

 

Ханхареевийн өгүүлснээр, дээрх гэр бүлийн хоёр Москвагаас вирусийн халдвар авчээ.Тэд гуравдугаар сарын 10-11-ний өдрүүдэд Москвагас эргэн ирсэн бөгөөд гуравдугаар сарын 17-ны өдөр Вадим Бредний биеийн байдлын улмаас цэргийн эмнэлэгт хандаж, хэсэг хугацаанд тэнд хэвтэн эмчлүүлсэн байна. Харин гуравдугаар сарын 24-ний өдөр Раиса Бредний өвдөж, эмчид хандахад "COVID-19 халдвар" гэсэн урьдчилсан онош тавьсан байна. Новосибирскийн лабораторид шинжилгээг илгээхэд онош батлагдсан бөгөөд нөхрөөс нь ч мөн халдвар илэрч, баталгаажжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Hurdan edgej eruul saruul bolohiig husie. Niit buriadi tumendee eruul enhiig husie.
2020-03-30
Олз хайж энд тэнд тэнэж өвчин зөөсөн нөхдүүдийг анхаарах хэрэгтэй болж. /үргэлж шүү/
2020-03-30
зулцэцэг:
ямар муухай юм бэ? тэгээд илэрцэн гэсэн үгүү
2020-03-30
http://www.shuud.mn/a/517805
2020-03-29
АРД:
МОНГОЛЧУУД ЗАРИМ НЬ ДЭНДҮҮ УХВАР БОДОЛТОЙ БАЙНА МОНГОЛ ХҮНИЙ ГЕН САЙН БОЛООД ТУСАХГҮЙ БАЙНА, ЗАРИМ НЬ ӨНГӨРСӨН ӨВӨЛ ЭНЭ ВИРУС МОНГОЛД ОРЖ ИРЭЭД ЭМЧЛЭГДЭЭД ӨНГӨРСӨН ДАРХЛАА САЙТАЙ МОНГОЛ ХҮНД ХҮНД БИШ ХӨНГӨХӨН ХҮРЧ ЭМЧЛЭГДСЭН ГЭХ ЗЭРЭГ ОЙЛГОЛТТОЙ БАЙНА ЭНЭ ХУДЛАА ШҮҮ ДЭЛХИЙ ДАХИНД ЯМАР ҮР ДАГВАРТАЙГАА ХАРУУЛААД БАЙНА ХҮН МӨН БОЛ ЭНЭ ӨВЧНИЙГ АВАХ НЬ АДИЛХАН ШҮҮ ӨӨРСДИЙГӨӨ БҮҮ ДӨВИЙЛГӨӨРӨЙ АРИУН ЦЭВЭР ХАЛВАРГҮЙЖҮҮЛЭЛТЭНДЭЭ АНХААРААРАЙ 1 ХЯТАД ХҮНЭЭС ЭХЛЭЛТЭЙ БОХИР ӨВЧТӨЙ ВИРУС ДЭЛХИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ЯАМАР ХУГАЦААНД ХҮРДЭГИЙГ ЭНЭ УДАА ГАЙХАЛТАЙ ХАРУУЛЛАА ЦААШЛААД ДАМЖСААР ТАНАЙ ХААЛГЫГ ТОГШИХЫГ Ч ҮГҮЙСГЭХГҮЙ ШҮҮ АРИУН ЦЭВРЭЭ САЙН САХИ АМНЫ ХААЛТАА ЗҮҮ БИЕИЙН ЭСЭРГҮҮЦЛЭЭ САЙЖРУУЛ...
2020-03-29
zochin:
Tsergiin emnelegt hebtsen baihad zub onosh tabiagui hariutslaga muutai baina lab ted nar bas haldbar absan biz.
2020-03-28
Москвад сайн илрүүлж чадахгүй байна уу даа. Тийм цөөн тоогоор тэр олон хүн дотор гарсан гээд байхад явуулын 2 тусчихаад ирдэг.
2020-03-28
Зочин:
Эмнэлэгт хэвтэж байхдаа ёстой тарааж өгсөн баймаар харагдаж байна.
2020-03-28
Хойд хил:
Хойд хилээр өдөрт 40 50 хүн орж ирж байна. Оху 2 хилийн шугам хооронд явган алхуулаад л оруулж байна. Алтанбулаг суманд тусгаарлах бүхий л байр нь дуусч сэжигтэй гэсэн тохиолдлоо сэлэнгэ аймаг руу явуулж байна
2020-03-28
Баасандулам:
Бурхан минь хурдан идгээрэй танай гэр бүлийг бурхан өршөө
2020-03-28
Бурхан өршөөг хурдан эдгэрээрэй
2020-03-28
Харин тиймээ...хичнээн хүнд халдаад нөгөөдүүл нь илрээгүй яваа болдоо
2020-03-27
ZOCHIN:
IIMERHUU TOHIOLDOL L HAMGIIN URHAGTAI.UDAHGUI IH OLON HUN GENET UVCHTEI GARCH IREH BIZ.GENET L DOTROOSOO IDEVHIJEED L UVCHLUULEH AYULTAI BHSHUU.HOID HILEER BURIADAAS CH AYUL OIRHON BNASHUU.
2020-03-27
Хойд хил:
Хойд хилээр өдөрт 40 50 хүн орж ирж байна. Оху 2 хилийн шугам хооронд явган алхуулаад л оруулж байна. Алтанбулаг суманд тусгаарлах бүхий л байр нь дуусч сэжигтэй гэсэн тохиолдлоо сэлэнгэ аймаг руу явуулж байна
Харин тиймээ...хичнээн хүнд халдаад нөгөөдүүл нь илрээгүй яваа болдоо