ВИДЕО: Зургаан сарын хугацаанд НДШ-ийг тэглэж, цалингаас ОАТ-ыг чөлөөллөө
3-27

 

Өнөөдөр Засгийн газар хуралдаж, эдийн засгийн хямралыг даван туулах асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргасан байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан мэдэгдэл хийж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 

 

-Дэлхийн хэмжээнд коронавирусээр 23970 хүн өвчилж нас барсан байна. Манай улсын хувьд коронавирусээр 11 хүн бүртгэгдэж, эмчилгээ давгүй байгаа. Монгол улсын хэмжээнд энэ халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хяналтдаа байлгаж байна. Урьчдилан сэргийлэх арга хэмжээг цаг хугацаанд нь авч хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс амгалан, тайван байна. Одоо бол бид засаглах цаг болсон. Улс орны хэмжээнд хүндэрсэн зүйл байхгүй.

 

Улсын хэмжээнд халдваргүйжүүлэлтийн зардалд 17 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргасан. Нэмэлт шаардлагатай 20 тэрбум төгрөгийг нэмж гаргасан. Дээр нь нэмээд 150 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт дахин гаргаж, шаардлагатай тоног төхөөрөмж, ажлын хувцас гаргахаар санхүүжилт шийдлээ. Ард иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч Засгийн газраас 200 тэрбум төгрөгийг гаргаж байна.

 

Үүнээс гадна эдийн засгийн хүндрэлийг даван туулах асуудлаар арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ. Энэ удаад бид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:

 

-Дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн 10 дугаар сарын нэгний өдрийг  хүртэл бүх аж ахуйн нэгжийн НДШ-ийг тэглэх шийдвэр гаргаж байна.

 

-Зургаан сарын хугацаанд цалингаас ОАТ авахгүй байхаар бүрэн чөлөөллөө.

 

-Аж ахуйн нэгжүүдээс орлогын албан татвар авахгүй.

 

-Үйл ажиллагаа нь доголдсон ч ажлын байраа хадгалж байгаа хувийнн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилчдад сар бүр 200 мянган төгрөг олгохоор шийдвэрлэж байна.

 

-Малчдын амьдралыг тэтгэж, ноолуурыг борлуулахад зориулж үйлдвэрлэгчдэд нийтдээ 300 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсон. Хүүгийн зөрүүг Засгийн газар хариуцна. 

 

-Хүүхдийн мөнгийг 10 дугаар сар хүртэл 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж олгоно. 

 

Засгийн газар бүх зардлыг даана. Шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн бууруулна. 

 

Энэ бүх арга хэмжээнүүдийг нийлүүлээд таван их наяд төгрөгийн санхүүжилт Засгийн газраас гаргана гэдгийг илтгэе хэмээлээ.

 

У.Хүрэлсүх: Засгийн газар огцрохгүй 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-Таван их наяд төгрөгийн санхүүжилтийг хаанаас гаргах вэ? Улсын төсөвт тодотгол хийх үү?

 

-Улсын төсөвт тодотгол хийхгүй. Бүтээн байгуулалтын ажлаа хийнэ. Яагаад гэвэл ажлын байр хадгалах ёстой. Дотоодын компаниудаараа бүтээн байгуулалтыг гүйцэтгүүлнэ. 

 

-Таван их наяд төгрөгийн эх үүсвэрийг тодорхой хэлэхгүй юу? Арилжааны банкуудтай зээлийн төлөлтийг хойшлуулах шийдвэр Засгийн газар гаргасан. Гэвч арилжааны банкууд гэдийж байна.

 

-Монголбанк бие даасан байгууллага. Засгийн газраас ангид байдаг. Улсын Ерөнхий сайд хүсэлтээ тавьсан. Монголбанк бодлогын хүүгээ бууруулсан. Дахин энэ бодлогын хүүгээ бууруулах санал тавина. Арилжааны банкууд эх орноо гэсэн сэтгэлээр хандах ёстой. Арилжааны банкууд хүүгээ бууруулах ёстой. Олон удаа хүсэлт тавьж байгаа. Хэрвээ хүсэлт биелүүлэхгүй бол арга хэмжээ авна. Арилжааны банкуудын эрүүл мэндийн байдалд таагүй шийдвэр гаргаж магадгүй. 

 

-УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах асуудал яригдаж байна. Та эрх баригч хүчний даргын хувьд ямар байр суурьтай байна вэ?

 

-Бүх зүйл хуулийн дагуу явна. Өнөөдөр сонгууль хойшлогдох нөхцөл байдал үүсээгүй. Цагийн байдал өөрчлөгдөж, нөхцөл байдал өөрөөр үүсвэл энэ тухай асуудал ярина. Өнөөдрийн тухайд УИХ-ын сонгууль хойшлох нөхцөжл харагдахгүй байгаа. Бид судалж байгаа. Цаашдаа хэрхэхийг УИХ шийднэ.

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой Засгийн газар огцрох уу?

 

-Засгийн газар огцрохгүй.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотой бусад асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ. 

 

-Засгийн газраас дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх, импортын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар ямар бодлого байна вэ?

 

-Коронавирустэй холбоотой он гараад мах, гурил хангамжтай байгаа. Бид гурван сарын өмнөөс эхлээд гадаад улс орнуудаас авдаг байсан элсэн чихэр, будааны нөөц бүрдүүлэх чиглэлээр он гарсаар ажилласан. Мах, гурилын хомсдол гарахгүй. Цаашдаа бид хүнсний бүтээгдэхүүний нөөцөө бэлтгэх тал дээр ажиллаж байгаа. 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

 

-Өнөөдрийн байдлаар бид 720 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг баталгаажуулсан. Үлсдэн 580-аад сая ам.долларын санхүүжилтийг хийнэ. Дэд бүтэц зэрэг ажлууддаа зориулагдана. Ирэх жил 2.9 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний өрийн төлж эхэлнэ. 

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

-Гадаадад байгаа иргэдээ татах талаар цаашдаа ямар арга хэмжээ авах вэ?

 

-Монгол Улсын Засгийн газар гадаад орноос ард иргэдээ үе шаттай татна. Монгол хүн эх орноо зорих хэрэгтэй. Энэ бол Үндсэн хуулийн хэмжээнд хэрэгжиж байгаа ажил. Зарим орнууд хилээ хаасан учир татаж болохгүй байна. Харийн нутагт байгаа монгол иргэдээ элдвээр хэлж болохгүй. Энэ бол монгол мөс. Гадаад байгаа та бүхнийг эх орны чинь тэнгэр, эжий аав, нутаг ус чинь тэтгэн харж байгаа. Хүний нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдэдээ сэтгэл гаргаж байх ёстой. 

 

-Ээлжит сонгуулиар ЖДҮ, "60 тэрбум"-д холбогдсон иргэдээ нэр дэвшүүлэхгүй гэж байсан. Энэ байр суурь хэвээрээ юу?

 

-Энэ жилийн улс төрийн сонгуулийг эрүүл саруул явуулахыг зорьж байгаа. Би намдаа нэр дэвшүүлэх гэж мөнгө авахгүй. Болохгүй бүтэхгүй байгаа хүмүүст эхнээс нь хариуцлага тооцсон. Ардын нам аль нэг компаниас мөнгө гуйхгүй. би гурван шалгуур барьж нэр дэвшүүлнэ. Нэгдүгээрт ёс суртахуун, 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
halh:
mongoliin ter bumtan olon huis baishintai uuliin am bolgond bairtai heden 100 sayaiin mashin huluglusun gadaadad olon bairtai opshoort munguu nuusan yarigdaad baigaa ner byhii darga said nar ulsdaa odoo l handiv uguh heregtei sh dee.busad ornii bayachuud bygd handiv ugch baigaag harj baigaa biz dee.ideed hanadaggyi bayajaad tsaddaggyi bulainuud
2020-03-29
irgen:
Hyrelsyh shig ajillasan eronhii said baihgui putin mayagaar ajillad baival byr bolloo, songuuli luivargui zar hyreegui zygeer irged songuuliin horooddo ochood hurdhan zainaas sanalaa ogood ihenh huviig zever hymyyseer gargaad irvel Mongol uls saihan boloh dohoj bainaa, Mongotei hymyysiin songuuli hiimeergui baina
2020-03-28
Өмнөх бүх ерөнхий сайдуудаас хамгийн мундаг нь Хүрэлсүх. Хийсэн ажил нь нүдэн дээр ил байна. Нэр хүнд, хийсэн ажил, бодлогоо бүү алд, авлига бүү ав. Тэгээд л урагшаа зүтгэ чиний ард 3 сая монгол байна. Хэдэн авлигч улсын мөнгөөр баяжсан нүгэлтэнгүүд ... яаж ч чадахгүй ...
2020-03-28
eh hun:
demjij baina. dahin songogdooroi.hogjliin berhsheeltei gruped hunii asargaand baigaa humuusiin tetgemj 180.0 m.t arai l baga bna aa. dood hemjeeg nemj ogooch,zovhon dood he hemjeech boloh uu.
2020-03-28
Зочин:
Өнөөгийн байдлаар өөр яаж дэмжих вэ дээ
2020-03-28
451 KLP HTML-TTC-CC
2020-03-28
TTL-Modus secal MMTTC
2020-03-28
TTL-MSSTTM
2020-03-28
sabaldor moldon modus habilma
2020-03-28
olloo-TV ,CC-ntml-TTl
2020-03-28
TTL modul NNTCM
2020-03-28
NTLS-CC system antena bol shud oron dayar nebteruuleg garna. secal NTCM ttl Modul
2020-03-28
Битгий хуурамч байл даа:
Иргэдийн анхаарлыг худлаа банкууд руу аобаар хандууож тэд л Монголыг шулаад ву ч үгүй болгочихсон мэт болголоо. Үнэнлээ улс төрчид шулаад хүндрүүлсэн нь үнэн биздээ . Ялахдаа МАНын ЖДҮчид аьсан мөнгөө эргээж төлөсэй. Төрмйн банкны захироуулын цалинг бууруулаасай. Төсвөө хэмнэж танаж иргэддээ үнэнгээсээ тусоаасай
2020-03-28
Юу вэ худоаа юу:
Цалингүй иргэн орлогогүй ААН ямар ХАОТ төлөх вэ. Худлаа . Данс улайсан ААН хоосон иргэн ямар НДШ төлөхвэ. Худлаа. 20 000с хасагдсан хүүхдүүдэд 30 000 өгөх үү. Худлаа. Зээлээ хаах юу ч үгүй зогссон ААН иргэнийг зээлээс чөлөөлөх үү Худлаа. Цалингүй сул зогссон иргэнд 200 000 өгөх үү. Худлаа. Ямар ч орлогогүй ажилгүй ядууст ядууралд унагаасан хүүхдүүдэд хэн яаж туслах юм вэ???? Тэд хэнд ч хамаагүй юмуу???? Ардын нам яагаад ийм юм вэ??? Яагаад? Яагаад? Яагаад??????? к а
2020-03-28
Зочин:
Ирэх жилээс өгч эхлэх гадаад өрөө сайн бодоорой доо. Одоо ч яахав, дээр дооргүй баярлаад л байдаг байж.
2020-03-27
Янаг Ухна Хүрэлсүх:
Тэр хамаагүй. Сонгууль дөхөж байна. Коронаг далимдуудалаад бэртгэчин тархины тураалтанууд та нарт халамж тараагаадхая. Төгрөгийг эмиссээр гаргаж байгаа.
Хагас дутуу ухаан нь хүрэхгүй, хувиараа хөдөлмөр эрхэлж буй, ажилгүйчүүл яах вэ? Нийт иргэддээ чиглэсэн тусламжийг дэлхийн бусад улс орнууд үзүүлж байна. Иймд төрд яаж ийгээд орж угжигдах өлзийтэй тул сонгуулиа өгч Манангаас салцгаая!
2020-03-27
zochin:
Ene novsh 2016 onoos bidnees tatvar nereer avsan mongiin mini butsaan joohon ch bolov butsaan ogoh gej bna.bidnii amidral MAH-iin lalaruudaas bolj 2016 onoos hoish uruudaj irsen.novshuud nuglee baga ch bolov zasah n.edniig MAH-iin novshuudiig 2020 ond uls toroos zailuulya.
2020-03-27
Зочин:
Энэ цаг үед Монголд Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх шиг үнэнч шударга хүн алга даа. Хэзээ ч хаана ч Монголчуудаас урвахгүй ганц хүн бол Хүрэлсүх сайд шүү дээ.
2020-03-27
zochin:
Sn bn mundag, yag huleej bsn shiidlveruudiig gargalaa. Bayarlalaa. Zarim humuus chamalj bh shig bn. Ulsiin bolomj bololtsoo ni iim bgaag oilgood, talarhaj surmaar yum daa.
2020-03-27
Зочин:
Банкны зээл зээлийн хүүг 3 сар ухраана гэсэн яасан вэ Энэ талаар юу ч дугарсангүй
2020-03-27
Зочин:
ЗГ-аас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ хангалттай сайн байна.
2020-03-27
Дэлхийд гайхагдах хөрөнгөтэй Монголын долларын тэрбумтангууд минээ. Энэ хүнд цаг үед засаг төр ард иргэддээ ганцхан удаа туслаач. Жэк Маг хараач. Америк, Хятад, Европын баячууд эх орныхоо хүмүүнлэгийн үйлсэд яаж хандаж байгааг хар л даа.
2020-03-27
B:
Gertee huuhdee harj bgaa eejuudiin niigmiin daatgalig teglej ugbul zugeer bna
2020-03-27
Дэлхийд гайхагдах хөрөнгөтэй Монголын долларын тэрбумтангууд минээ. Энэ хүнд цаг үед засаг төр ард иргэддээ ганцхан удаа туслаач. Жэк Маг хараач. Америк, Хятад, Европын баячууд эх орныхоо хүмүүнлэгийн үйлсэд яаж хандаж байгааг хар л даа.
2020-03-27
ЭХ ОРОНДОО ТУСЛААЧ:
ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТНУУД МИЕЭ ЭНХБОЛД БАДАМЖУНАЙ, СУГАР,СОДБААТАР, ЖДҮЧИД АВИЛГАЧИН ЛУЙВАРЧИД УЛСДАА ТУСЛАА
Дэлхийд гайхагдах хөрөнгөтэй Монголын долларын тэрбумтангууд минээ. Энэ хүнд цаг үед засаг төр ард иргэддээ ганцхан удаа туслаач. Жэк Маг хараач. Америк, Хятад, Европын баячууд эх орныхоо хүмүүнлэгийн үйлсэд яаж хандаж байгааг хар л даа.
2020-03-27
Дэлхийд гайхагдах хөрөнгөтэй Монголын долларын тэрбумтангууд минээ. Энэ хүнд цаг үед засаг төр ард иргэддээ ганцхан удаа туслаач. Жэк Маг хараач. Америк, Хятад, Европын баячууд эх орныхоо хүмүүнлэгийн үйлсэд яаж хандаж байгааг хар л даа.
2020-03-27
Дэлхийд гайхагдах хөрөнгөтэй Монголын долларын тэрбумтангууд минээ. Энэ хүнд цаг үед засаг төр ард иргэддээ ганцхан удаа туслаач. Жэк Маг хараач. Америк, Хятад, Европын баячууд эх орныхоо хүмүүнлэгийн үйлсэд яаж хандаж байгааг хар л даа.
2020-03-27
Хүрэлсүх сэтгэлтэй хүнлэг юм:
Хүрэлсүх ерөнхий сайдад Ард түмнээ гэсэн чин сэтгэл зүтгэл байнаа байна. Бадамжунайгын нохойнуудаас хол яваарай. Дэд сайд Сауля, ТӨБЗГ-н Мэндсайхан, хэлтсийн дарга Баяр-Эрдэнэ нараас хол яваарай. Нийслэлд ч хэдэн хогнууд бий. Толгойг чинь цустнана шүү.
2020-03-27
Бодит тусламж биш шүү:
Хүрэлбаатрын амыг харвал нохойн замаар орно шүү Хүрэлсүх ээ Энэ бол бодит тусламж дэмжлэг биш ээ Зүгээр л шилний цаанаас юм долоолгож байна гэсэн үг Хийрхэлээ зогсоож ард олноо бодитойгоор дэмжие
2020-03-27
Д.Ганхуяг:
Энэ Хүрэлсүх гайгүй хүүхэд юм. Сурагчийн ширээнээс төрсөн эдийн засагч- докторууд, сонгуулийн хар пиар хийж байсан албан тушаалын хэнээтнүүдэд том цохилт боллоо. Сайн байна. Монгол эр хүн ийм л байх ёстой. Ард түмэн түүнийг дэмжиж байна. Харин өөрийн намынхаа МАНАН-аас түргэн салаарай. .
2020-03-27
Өмнөх хэдийгээ бодвол арай хөрсөн дээрээ ард түмэндээ ойрхон. Энэ хүнд үед онцгой-гийн хүн байгаа нь азтай юм боллоо.