"Газпром" хийн хоолойгоо Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих боломжтой боллоо
3-28

 

Гуравдугаар сарын 27-ны өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "Газпром"-ын тэргүүн Алексей Миллертэй уулзах үеэрээ "Сила Сибири-2" хий дамжуулах хоолойн төслийн судалгааны ажлыг эхлүүлэхийг зөвшөөрчээ. 

 

Энэ уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Кремлийн албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн байна. 

 

Төслийн техник, эдийн засгийн үндэслэл, төслийн судалгааны ажлыг эхлүүлэх даалгавар өгөхийг Миллер хүсэхэд Путин "Мэдээж, тэгэлгүй яах вэ" хэмээн  хариулжээ. "Газпром"-ын тэргүүн Миллер урьдчилсан техинк эдийн засгийн судалгаа явуулсан гэдгийг дуулгаад, энэ судалгааны дүнд шинэ хий дамжуулах хоолой барих нь "зөв зүйтэй, эдийн засгийн үр ашигтай" гэдэг нь харагдсаныг онцолсон байна.

 

Түүнчлэн "Сила Сибири-2" хий дамжуула хоолойг барихад Оросын Европын хэсэг дэх хүчин чадлуудтай Дорнод Сибирийн хийн хоолойн хүчин чадлыг нэгтгэх шаардлагатайг онцолжээ. Эдгээр хий дамжуулах сүлжээг нэгтгэснээр хоёр чиглэлээр хийг найдвартай дамжуулах боломж бүрдэх бөгөөд энэ нь Оросын бүс нутгуудын хийн хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлнэ гэж Миллер цохон тэмдэглэжээ.

 

Мөн шинээр байгуулах хий дамжуулах хоолойн хүчин чадал жилд 50 тэрбум куб метр байх гэнэ.

 

Ийнхүү Оросын Ерөнхийлөгч Владимир Путин шинээр байгуулах хий дамжуулах хоолойн төслийг эхлүүлэх зөвшөөрөл өгснөөр энэ хоолой Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжих боломжтой болж байгаа юм. Хятад руу нийлүүлэх хий дамжуулах чиглэлтэй холбоотой төрөл бүрийн хувилбар яригдаж байсны нэг нь ийнхүү Монголоор дамжуулах хувилбар байв.

 

Орос, Хятад улс 2000-аад оны эхээс хийн хоолойг Монголын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулах хувилбарыг авч үзэж байсан ч олон тооны сөрөг шалтгааны улмаас өнөө хэр нь хэрэгжээгүй юм. Саяхныг хүртэл "Сила Сибири-2" хий дамжуулах хоолой өөр чиглэлээр дайрна гэж таамаглаж байлаа. "Өмнө нь Бээжин Монголоор дамжуулахыг эсэргүүцэж байсан бол одоо энэ хувилбарыг дэмжиж байгаа" хэмээн Путин өнгөрсөн оны сүүлээр ОХУ-ын Эрчим хүчний сайдтай уулзахдаа онцолж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж арванхоёрдугаар сарын 6-ны үдэш “Хоёр тал оролцоод хийчихэж болох төслийг Оросууд “судалъя” гэвэл “үгүй”, - Энэ асуудлыг яахаа өөрсдөө мэд гэвэл “Манайхгүйгээр танайх энд юу ч шийдэхгүй” гэж, Урд хөршөөсөө асуу гэвэл хоёр хөрш маань уг асуудлыг явуулахгүй байхаар тохирчээ гэж ойлгоход илүүдэхгүй” буюу энэ асуудал огт хэрэгжихгүй гэсэн утга агуулгаар өөрийн твиттер хуудсандаа жиргэжээ. Тэгэхээр хэн нь худлаа хошгируулаад байнае
2020-03-30
Цого:
Оросууд хятхд руу хоолойн төсөл яригдсан болохоос монгол гэж бхгүЙ. Сонгуульд нөлөөлөх оролдлого. Газпром дэлхийд хориотой компани бх
2020-03-29
Harin bhgui bna lee
2020-03-29
Orosiin medeenuudees khaigaad olsongui
2020-03-29
Светлый Мэн:
Оросууд монголоор дайруулах үндэслэл нь монголыг хараанаасаа бүрэн гаргачихгүй гэсэндээ /нефтийн бүтээгдлэхүүн, цахилгааны хамаарал нь ирээдгүй болж буй/ байж болох юм. Замын мужаа ч хийжүүлээд авна. Больж байж ч мэднэ. Манай сонгуулиар өөрийн хүн нь гарах нь уу гэж харзнаж байж ч мэднэ.
2020-03-29
Aan orkuud ingej bicheed baidagiin uursduu gadaad yavaj chadakhgui bolood dandaa ataarkhal khorsol
2020-03-28
Ukhsenii guiguul mori
2020-03-28
Олны хэл амыг дарах гэсэн шоу сүүлийн үед их хийдэг боллоо. Гүйгүүл морь хүртэл нутгаа зорьдог гээд вирус зөөвөрлөхөө зогсоо
2020-03-28
Zokhiol uuu
2020-03-28
Iim medeelel khaigaad olsongui
2020-03-28
Жаргал:
ЕРӨНХИЙ САЙДЫН АЙЛЧЛАЛЫН МӨРӨӨР ӨНӨӨДӨР ОРОС МОНГОЛЫН ЗҮГТ ХИЙН ХООЛОЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ. Монгол улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүхийг ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин Сочи дахь өвлийн ордондоо хүлээж авахдаа уг асуудлыг шуурхай шийдвэрлэхээ амалсан энэ ажил ийнхүү эхэллээ.
2020-03-28
даваахүү:
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн оны 12 дугаар сард ОХУ-д хийсэн айлчлалын мөрөөр Монгол Улсын нутаг дэвсгэрээр хийн хоолой барих төслийн асуудлаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин нар 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй уулзав. Уулзалтын үеэр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр “Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг” байгуулсантай холбогдуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах ажлыг хариуцаж, урьдчилсан судалгаа, ТЭЗҮ-ийг боловсруулах үүднээс оросын талаас ажлын хэсэг байгуулсныг мэдэгдэв. Байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулж тавьсан тохиолдолд БНХАУ-ын төвийн бүсэд хамгийн дөт замаар аюулгүй, тогтвортой нийлүүлэх боломжийг бүрэн хангахын зэрэгцээ энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, ОХУ болон БНХАУ найрсаг харилцааг илтгэх эдийн засгийн хамтын ажиллагааны бодит сайн жишээ болж болох талаар талууд санал нэгдсэн байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
2020-03-28
za ter xelj bsn biz kazak-aar damjuulna geed bsn uls xarj bgaa bx ediin zasgiin huvid ashiggyi tusul kazak-aar yavaxgyi ee gej zunduu helsendee orosuud ene hooloig tavij chadval hytadiin hamgiin heregceetei uildverleliin bused ni gazaa niiluulex bolomjtoi bolno mongol uls odoo uurtuu hamgiin ediin zasgiin huvid ashigtai huvilbaraar gereegee baiguulax tal deer saitar anxaarch sain ediin zasagch sanhuuchidiin bag burduulj ajilluulax xeregtei bn
2020-03-28
Орос хэлтэн:
Оросын мэдээнуудийг сайн узлээ монголоор дайруулна гэж нэг угч хэлээгуй бна. Худлаа мэдээлэл хийж бна шуу !!!!!!!!!!!
2020-03-28
Tur:
Erunhii saidiin ailchilaliin ur dun biellee oilj ehelseniig harhad saihan baina shuu
2020-03-28
baraa:
Ene nuguu SOCHId Putin manai erunhii saidtai uulzahdaa gaziin hooloig yaraltai ajil hereg bolgono gej amlaj baisan terendee estoi neg hurleedee
2020-03-28
bathuu:
Za erunhii saidiin ochij uulzsan ajil mash sain bur heregjij ehelsen baina shuu
2020-03-28