COVID-19: Буриадад халдвар авсан хүний тоо 8 боллоо
3-28

 

Буриадад, гуравдугаар сарын 28-ны байдлаар COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо найм болсон нь батлагдсан байна. Халдвар авсан хүмүүс Буриадын халдварт өвчний эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийтдээ 57 хүн ажиглалтанд байгаа аж. 

 

Халдварын тохиолдол нэмэгдсэн нь батлагдсантай холбоотойгоор тахлын эсрэг цогц арга хэмжээ хэрэгжүүлж, халдвар авсан хүмүүстэй хавьтагчдыг илрүүлэх ажиллагаа үргэлжилж байна гэж Regnum агентлаг мэдээллээ. 

 

"Энэ хугацаанд COVID-19 вирус тархсан орнуудаас нийтдээ амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй 92 хүн  бүртгэгдсэн. Тэдний тав нь БНХАУ, 87 нь ОХУ-ын иргэд юм. Өвчний шинж тэмдэгтэй бүх хүнийг эмнэлэгт хэвтүүлэн, 37 хүнээс шинжилгээний хариу сөрөг гарсны дээр томуу нь эдгэсэнтэй холбоотойгоор эмнэлгээс гаргасан" гэж Буриадын Засгийн газар мэдэгдлээ.

 

 

Буриадад дахин дөрвөн хүнд COVID-19 илэрчээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хов:
Зоовроор Буриадаас ороод ирэх вий. Ашгуй ОХУ хилээ хаалаа
2020-03-28