Токиогийн аялал жуулчлалын салбар тусламж хүсчээ

Коронавирусийн улмаас “Токио-2020” олимп болон паралимпийг хойшлуулснаар Японы аялал жуулчлалын салбар ихээхэн хүнд цохилтод ороод байна. Ирэх долдугаар сарын 24-нд эхлэхээр төлөвлөж байсан олимпийн үеэр Японы нийслэлд ойролцоогоор 10 сая хүрэлцэн ирэх тооцоо гаргасан ажээ.
Зөвхөн Олон улсын олимпийн хороо (ОУОХ), олон улсын спортын байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн, ивээн тэтгэгчдэд зориулж 46 мянган өрөөг захиалаад байжээ. Харамсалтай нь “Токио-2020” олимпийг хойшлуулж, шинэ товыг хараахан зарлаагүй хэвээр. Kyodo News-ийн мэдээлснээс үзэхэд Токио хотын засаг захиргаа аялал жуулчлалын салбарынхныг хүлээн авч уулзаж, санхүүгийн хувьд хэрхэн дэмжихээ хэлэлцэх бололтой. ОУОХ-ны тусгай комиссын тэргүүн Жон Коутс хэлэхдээ 2021 оны долоо болон наймдугаар сарыг төлөвлөж байгаагаа илэрхийлсэн. Харин ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “заавал зуны саруудад баригдахгүй, бүх боломжит хувилбарыг гаргаж хэлэлцээд хаврыг ч сонгох боломжтой” гээд буй.
М.Бүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ