Европийн хөлбөмбөгийн улирал “тасарч” болзошгүй
3-30

 

Европийн хөлбөмбөгийн ихэнх лигүүд дөрөвдүгээр сарын сүүлч хүртэл түр завсарлаж, ирэх зун болох ёстой байсан Европийн АШТ-ийг 2021 онд хойшлуулаад байгаа билээ.

 

Коронавирусийн халдвар энэ хэвээрээ үргэлжилж, хөлбөмбөгийн лигүүдийг ирэх зургадугаар сарын сүүлч гэхэд үргэлжлүүлж чадахгүй болвол асуудал хэцүүднэ гэж Европийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Александар Чеферин мэдэгдэв. Тэрбээр Италийн “La Repubblica” сонинд өгсөн ярилцлагадаа “Бидэнд А, В болон С төлөвлөгөөнүүд бий. Тавдугаар сарын дунд, зургадугаар сард, эсвэл зургадугаар сарын сүүлчээр эхлүүлэх гэсэн төлөвлөгөө юм. Бид лигүүд болон клубүүдэд аль тохиромжтойгоор шийдвэрлэнэ. Байдлыг тогтоон барьж чадахгүй бол хаалттай хаалганы цаана, үзэгчгүй цэнгэлдэхэд зохион байгуулах нэг сонголт бий. Аль ч тохиолдолд тамирчдынхаа эрүүл мэндийг бодолцох ёстой” гэж ярьжээ. “Харин ямар ч сонголт гарч ирэхгүй үед бид тэмцээнээ тэр чигээр нь дуусгахаас өөр аргагүй” гэдгийг мөн хэлжээ.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
Монгол гэр хийхэд амархан харагддаг. Модоо харин мод ихтэй халуун орноос авахгүй бол монгол модгүй
2020-03-30