"Засгийн газар огцрохгүй"
3-30

 

Үнэмлэхүй олонхи эрх баригч хүчин МАН парламентын бүрэн эрхийн хугацаандаа гурвантаа Засгийн газраа өөрчлөх асуудал сөхөгдөж байна. 2016 оны парламентын сонгуулиар 65 суудал авсан МАН эдүгээ хоёр суудал сул  /Д.Гантулга гишүүн хүчингийн хэргээр шалгагдахаар болж чөлөөлөгдсөн бол Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж байгаа/ 63 гишүүнтэйгээр бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байна. Ээлжит сонгуулиа шинэ Засгийн газартай угтах хуулийн нөхцөл бүрдсэн. Учир нь нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд:

 

1. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.

 

2. Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна.

 

3. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ гэж тус тус заасан.

 

Энэ парламент сайн, саараар дуудуулахаас үл хамаарч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь түүхэн үнэлгээтэй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ирэх тавдугаар сарын 25-наас мөрдөгдөж эхэлнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт мөрдөгдөхтэй холбоотой шинэ Засгийн газрын сураг хаврын чуулганы халуун сэдэв болоод байгаа.  Тиймээс ч эрх баригч хүчин нам дотроо асуудлыг ширүүхэн хэлэлцэж байгаа сурагтай.

 

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын бүрэлдэхүүн Ерөнхий сайдаас бусад нь  100 хувь “давхар дээл”-тэй.  Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Засгийн газраа Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй, парламентаас бүрдүүлж байсан. Харин парламентын баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт эдүгээ эрх баригч хүчний даргад төдийгүй сонгуулийн жилээр намд нь ч харшлах нөхцөл бүрдээд байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийг иргэн бүр сахиж, мөрдөх ёстой. Хэрвээ Засгийн газар бүрэлдэхүүнээ өөрчлөхгүй бол Үндсэн хууль зөрчиж, “тэрсэлж байна” гэсэн үг. Үүнтэй холбоотой эрх баригч хүчинд нь маргаан дэгдээд байгаа бололтой. Засгийн газрыг бүрдүүлэхтэй холбоотой мөрдөх хуулийн хугацааг  хэлэлцэх үедээ тусгайлан товлож болох л байсан. Хугацаан дээр алдаа гаргалаа гэж ажлын хэсгийн гишүүд зэмлэл сонсож байгаа ч сураг дуулдана лээ.

 

Өнөөдөр У.Хүрэлсүхийн танхим Ерөнхий сайдаас гадна 14 Засгийн газрын гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Эцэг хуулийн өөрчлөлтөөр У.Хүрэлсүхийн Засгийн газар танхимаараа “бууна“.  

Өнгөрсөн 7 хоногт дараагийн Ерөнхий сайдын нэрийг таамагласан бор шувуу ч нисч байна лээ. Зарим гишүүд шилжилтийн хуулийг боловсруулан батлах хэрэгтэй гэсэн саналтай байсан. Тиймээс эрх баригч хүчин Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын хуулийг баримтлах бололтой. Энэ хуулийн 1-д:

 

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана гэж заасан.

Тиймээс ч өнгөрсөн долоо хоногт эрх баригч хүчний дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэл хийхдээ “Засгийн газар огцрохгүй” гэдгийг өөртөө итгэлтэй, тод хэлсэн биз. Гэхдээ сонгуулийн энэ жил сөрөг хүчин, иргэний нийгмийнхэн энэ парламент, Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн Цэцэд хандах магадлалтай. Ямартай ч хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаж мөрдөх хуулиудыг хэлэлцэн батлах биз ээ. Тэгээд ч намын даргын тэргүүлсэн Засгийн газраа сонгуулийн халуун өдрүүдэд огцруулах нь МАН-д ч ээлтэй бус. 

Н.Энхлэн 

 

Shuud.mn
Сонин хачин
boogii:
malnuudaa uls eh oron chin hund hetsuu bn yun ogtsruulah ve ogtsruulya geeed bgaa malnuud bol hujaagiin sheesnuud shuu
2020-03-30
Hureksuh tsergiin hunii hucheer heden ymiig daranguilan garch irsen.ednii zasgiin gazart oligtoi bor shuvuu 1ch bgui.odoo erthen zailuulj chadvarlag,mergejliin huntei zasgiin gazar baigiulah heregtei.
2020-03-30
Өрөө хэн бэ? АН уу? Танд хариуцлага хүлээх чадамж байна уу?
Zochin:
Огцрооч хэдэн эргүү гарууд. 4 жил юу ч хийсэнгүй хоорондоо л авилга, албан тушаал, луйврын мөнгөө булаацалдаж баахан зодолдлоо. Нээх шударга царай гаргаал байх юм Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан гурав. Миеэ Энхболдоосоо илүү луйварчид байж. Хүрэлсүх хадгаламжиндаа 2 тэрбум төгрөгтэй нэг ч бизнес хийж үзээгүй хүн. 14 тэрбумын Хадгаламж банкны хэрэг, ЖДҮ гээд л ... Амарбаясгалан намынхаа мөнгөнөөс хусдаг, бас албан тушаал наймаалж баяжсан, одоо ч албан тушаал зараал сууж байна. Оюун-Эрдэнэ яг адилхан Яам, агентлаг, төрийн өмчит компаниудад хүн шахаал сууж байна. Ийм л луйварчид өнөөдөр шударга ёс яриад л явж байна ш дээ үнэхээр инээд хүрмээр бас огиудас хүрмээр !!!!!!!
2020-03-30
ganaa:
chi bitgii huts