Ч.Одгэрэл: Хүн нийгмийн хүрээнд ганцаардвал хөгшрөх шалтгаан болдог
3-30

 

-Идэвхтэй дасгал хөдөлгөөн цусан хангамжийг сайжруулдаг-

 

Дархлаагаа сайжруулах, хамгаалахад хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг бол дасгал хөдөлгөөн. Тэгвэл хавар ахмадуудын дархлаа сулрах нь их байдаг. Өнөөдрийн цаг үе дэлхий дахиныг дархлаагаа дэмжиж, хөдөлгөөнтэй байхыг анхааруулж байгаа. Энэ талаар Геронтологийн үндэсний төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга, гериатр эмч Ч. Одгэрэлтэй  ярилцлаа.

 

-Геронтологийн үндэсний төвийг олон нийт тэр бүр мэддэггүй. Үйл ажиллагааны чиглэлээс яриагаа эхлэх үү?

 

-Монгол Улсын Засгийн Газрын 2005 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 209 тоот тогтоолоор монгол хүний хөгшрөлийн шалтгаан, эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлийг судлах, нийгэм, хамт олонд тулгуурласан сэргээн засах тусламж үйлчилгээг ахмад настанд үзүүлэх чиглэлээр эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, насжилтын талын судалгаа явуулах, эрүүл насжилтыг дэмжих сургалт явуулах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан  Эрүүл мэндийн яамны харьяа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг лавлагаа шатны эмнэлэг юм.

 

-Ахмадууд хэр хандаж үйлчлүүлж байна вэ?

 

-Сард дунджаар 350-600 орчим ахмадууд ханддаг. 12 дугаар сараас хүйтний ид улирлын үеэс хоёрдугаар сар хүртэл халтиргаа гулгаа ихтэй байдаг учраас үйлчлүүлэх нь багасдаг. Харин хавар, намрын улиралд оргил ачааллын үе байдаг. Зуны саруудад амралт сувилал хөдөө, гадаа аялалд явчихдаг болохоор бага байдаг. Коронавирусийн эхний тохиолдол бүртгэгдэхэд хөл татарсан бол одоо эргээд хэвийн үргэлжилж байна.

 

-Хорио цээрийн энэ нөхцөлд ахмадууд биедээ хэрхэн анхаарвал болох вэ?

 

- Бидний эргэн тойронд маш олон төрлийн вирус, бактер болон бусад өвчин үүсгэгчид байдаг. Өвчин үүсэх эсэх нь тухайн хүний дархлаа, чадамжаас маш их хамаардаг. Дархлаа чадамж нь хувь хүн бүрт харилцан адилгүй өөр өөр байдаг бөгөөд олон хүчин зүйлээс шалтгаалж байдаг.

 

Дархлааг хамгийн сайн байлгадаг зүйл бол хувь хүний идэвхтэй хөдөлгөөн,  стресс бухимдалгүй, сэтгэл санаагаа тайван байлгах чадвар, сэтгэл гутралгүй амьдралаас баяр баясгаланг мэдрэх, чанартай хоол хүнс идэх, бөх бат сайн нойрсох явдал юм. Дээрх зүйлүүдийг сайн хэрэгжүүлсэн хүний дархлаа сайн байдаг. Ахмадууд архаг хууч өвчнийхөө эмчилгээг эмчийн  хяналтад дор тогтмол хийж, зөвлөгөөг сайтар дагах нь зовиур шаналгааг багасгаж улмаар дархлаанд сайнаар нөлөөлж байдаг.

 

Идэвхтэй дасгал хөдөлгөөн нь эд эрхтний цусан хангамжийг сайжруулж улмаар дархлааны эсийн нөхөн төлжилтийг нэмэгдүүлж, дархлааны урвал хэрэгцээтэй газар нь зөөвөрлөн аваачихад нөлөөлдөг. Мөн нөгөө талаар эндорфин гэж нэрлэгдэх сэтгэл санааг тайвшруулан баяр баясгаланг төрүүлдэг даавар ялгаралтад сайнаар нөлөөлж стресс бухимдлыг тайлдаг.  

 

Стресс  бухимдал нь дархлаа тогтолцоог сулруулж, өвчин эсэргүүцэх чадварыг бууруулдаг тул аль болох стресс бухимдалгүй байх хэрэгтэй. Дуртай сонирхолтой юмаа хийж амьдралаас баяр баясгаланг мэдрэх нь сэтгэл гутралаас сэргийлэн дархлаанд сайнаар нөлөөлдөг. Уургалаг, чанар сайтай хоол хүнс хэрэглэх нь биед зайлшгүй шаардлагатай эрдэс шим тэжээлээр хангаж улмаар биеийг эрүүл байлгахад чухал нөлөөтэй. Бөх бат унтаж, амарч чадахгүй удаан хугацаагаар явах нь хүний биеийн эрүүл мэндийн байдлыг сулруулж өвчин эмгэгт өртөмтгий болгодог учир аль болох сайн унтаж амарч байх хэрэгтэй.

 

 

Ахмадууд биеэ чагнаж, сэтгэлзүйгээр унах нь их байдаг шиг. Энэ талаар...?

 

-Нас ахих тусам биед олон доройтол явагдаж байдаг. Мөн сэтгэл санааны гутралд орох сэтгэл зүйн хувьд асуудалтай тулгардаг. Цаашлаад  нийгмийн байдал ч үүнд нөлөөлдөг.

 

Хүн залуу насандаа идэвхтэй ажиллаж байгаад тэтгэвэрт гарахаараа  нийгмээс тодорхой хэмжээгээр шахагддаг. Мөн гэр бүлийн гишүүд тусдаа гарах, үр хүүхдүүд холдон явах, хань ижил нас барах гэх мэтээр гэр бүлийн өөрчлөлтөөс болж ганцаардаж эхэлдэг. Энэ нь настнуудад өөрийг нь хэрэгцээгүй хүн болсон мэдрэмжийг төрүүлдэг. Хүн нийгмийн хувьд ганцаардвал хөгшрөх шалтгаан болдог.

 

Настай хүний эрүүл мэнд нь бие физиологийн үйл ажиллагааны бууралт, архаг хууч эмгэг, сэтгэлзүйн байдал болон нийгмийн байдал гэсэн үндсэн дөрвөн төрлийн хүчин зүйлээс шалтгаалан доройтож байдаг. Тийм учраас ахмадын  эмчийн үзлэг, үнэлгээ нь дээрх 4 төрлийн хүчин зүйлийг цогцоор нь авч үзэж, үнэлж байж настнуудын эрүүл мэндийн асуудлыг зөв шийдвэрлэх учиртай.  

 

Цогцоор нь гэж байгаагийн учир нь зүрхний эмч гэхэд зөвхөн зүрхэнд үүссэн  асуудлаараа л зөвөлгөө өгнө. Тэгвэл настны эмч зөвхөн өвчин эмгэгийг нь үнэлээд оношлоод зогсохгүй, нийгмийн ажилтан шиг, нэг бол сэтгэцийн эмч шиг, маш олон талт үнэлгээг хийж гол асуудлыг тодорхойлж зөвлөгөө өгдөг. Манай төвд  хандаж байгаа настнууд зөвхөн эрүүл мэндийн шалтгаанаар биш, өөр бусад шалтгааны улмаас эрүүл мэндийн байдал нь хямарсан хүмүүс байх нь элбэг байдаг.  

 

Настай хүн,  бүх үйл ажиллагаа нь доройтоод эхлэхээр юу өвдөөд байгаагаа ч сайн мэддэггүй, чухамдаа энэ нь бол нийгэм, сэтгэл зүй, эрүүл мэнд, бие физиологийн  ажиллагаа нь зэрэг доройтож байгаагийн л илрэл байдаг.

 

Зовиур нэмэгдэхээр  маш олон эмийн хэрэглээтэй болж  эхэлдэг. Үүнээс үүдэн эрүүл мэндийн байдалд эмийн гаж нөлөөний шалтгаан нэмэгддэг. Тиймээс эдгээр ахмад настнуудад туслахын тулд настны эмч, мэргэжилтнүүд чухал хэрэгцээтэй байдаг.

 

Настны эмч мэргэжилтнүүдийн үзлэг, үнэлгээ нь настнуудын бие сэтгэлийн үйл ажиллагааны бууралт, доройтол тухайн насандаа явагдаж байгаа эсэх, эсвэл түрүүлээд явагдаж байгаа эсэхийг үнэлж, алдагдсан үйл ажиллагааны чадваруудыг эрт илрүүлэн сэргээн засахад чиглэгддэг. Улмаар настанг аль болох үйл ажиллагааны чадамжтай, идэвхтэй, амьдралын төгсгөлийн мөч хүртэл өөрөө өөртөө үйлчлэх чадвартайгаар наслахад л туслах зорилготой байдаг.

 

-Насны доройтолд өртөхгүйн тулд биедээ яаж анхаарах хэрэгтэй вэ?

 

- Хүн бүр эрүүл, идэвхтэй, амьдралын чанартай наслахыг хүсдэг. Хэдий тийм боловч амьдралын зөв хэм маягийг төдийлөн өөрийн амьдралдаа дадал хэвшил болгож чаддаггүй. Хүмүүс 25 наснаас эхлээд л эрүүл насжилтанд бэлдэх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн хийх, зөв зохистой хооллох, стресс бухимдлаа зохицуулах, нойроо сайн авч, ажил амьдралынхаа хэмнэлийг зохицуулж байх хэрэгтэй. Хүний биологийн наслалт 45 наснаас эхэлдэг. Энэ үеэс л тухай хүн хэр зэрэг өөртөө арчаатай, амьдралын зөв хэв маягтай амьдарч байсан бэ гэдэг нь үнэлэгдэж эхэлдэг.  Өөрөөр хэлбэл амьдралын зөв хэв маягийг хэрэгжүүлж чадаагүй хүмүүст эрүүл мэндийн асуудлууд гарч, архаг  хууч өвчнүүд оношлогдож эхэлдэг. Оношлогдсон өвчин эмгэгүүдийг зөв бүрэн гүйцэт эмчлэх, хоёрдогч, гуравдагч урьдчилан сэргийлэлтийг сахихгүй байснаар тус өвчнүүдийн хүндрэл гарч олон эрхтэн тогтолцооны эмгэгшил үүсч улмаар энэ нь амьдралын чанарт нөлөөлж эхэлснээр доройтол үүсч нас ахих тусам бусдын хараат болж эхэлдэг. Энэ нь хүмүүс биеэ хайхрахгүй ажил амьдрал гэж зүтгэсээр яваад тэтгэврийн насанд хүрээд ирэх үед илүү тод ажиглагдаж, зарим хүмүүс гэнэт л бурхны оронд оддог. Зарим нь өвчин хууч ихтэй, өөртөө үйлчлэх чадвар буурч, бусдын асаргаа сувилгаа шаардлагатай болж эхэлдэг. Нэгэнт алдагдсан эрүүл мэнд, үйл ажиллагааны чадвар чадамжийн бууралтыг дахин сэргээх хэцүү, эмч мэргэжилтнүүдийн байнгын хяналт болон хувь хүн хүний  хичээл зүтгэл, ар гэрийн дэмжлэг их шаарддаг. Иймээс хүмүүс залуу наснаасаа эхлээд л ажил амьдралаа зөв зохицуулж , өөрийн эрүүл мэнддээ анхаарч, өөрийн ирээдүйн амьдралын төлөө санаа тавьж, амьдралын эрүүл, зөв хэв маягтай байж, эрүүл мэндээ төлөвлөх хэрэгтэй.

 

-Дархлаагаа сайжруулахын тулд бид ямар дасгал хөдөлгөөнийг хийх вэ?

 

Дархлааг сайжруулахад хамгийн зохимжтой өртөг багатай, тусгай нөхцөл бага шаардах дасгал бол явган алхаа юм. Ялангуяа агаар тогтмол алхах нь эрүүл мэндэд түүний дотор дархлаанд тустай. Харамсалтай нь одоо коронавируст халдварын үед дэлхий нийтээрээ хөл хорихыг зөвлөмж болгож байгаа үед настнууд гэртээ эрүүл агаар оруулсын дараагаар эрүүл мэндийн яам манай геронтологийн үндэсний төвтэй хамтран хийсэн дасгал хөдөлгөөний видео зөвлөмжийн дагуу дасгал хөдөлгөөнийг хараад дагаад хийх, яваандаа дасгалаа сураад дасгал хийх хугацаа, давтамжийг нь нэмэгдүүлэн тогтмол хийж болно. Мөн Геронтологийн үндэсний төвийн вэб хуудас дээр настанд зориулсан төрөл бүрийн дасгал хөдөлгөөний зөвлөмж болон видео хичээл хэлбэрээр хийгдсэн байгаа дагад хийх боломжтой.

 

-Хэдэн цагийн үед идэвхтэй хөдөлгөөн хийх нь зөв бэ?

 

Хүний биологийн цагаар аль болох 13 цагаас өмнө идэвхтэй байгаад орой 18,19 цагаас эхлэн идэвхтэй үйл ажиллагаагаа бууруулах нь хүний био хэмнэлийг зөв байлгадаг. Хүний био хэмнэлд идэвхтэй дасгал хөдөлгөөнийг уялдуулах нь илүү үр дүнтэй.

 

Ахмадуудыг сувилахад танай байгууллагын боловсон хүчний орон тоо хүрэлцээтэй юу?

 

-Манай төв 42 ажилтантай боловч барилга байгууламж, өрөө тасалгааны хүрэлцээ, хангамж, төсөв мөнгөний хомстолтойгоос  настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг ажилтны тоо харьцангуй цөөхөн 20 эмч мэргэжилтэн ажиллаж байна. Настанд хүрч үйлчилж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар хүртээмжийг сайжруулан, лавлагаа шатны тусламж үзүүлэхэд настны эмч мэргэжилтний орон тоо, хүрч үйлчилж буй тусламжийн нэр төрлийн нэмэгдүүлэх шаардлагатай байна. Зөвхөн төв дээрээ төдийгүй аймаг, нийслэлийн дүүргүүдийн эмнэлэг дээрээ ч нэмэгдүүлэх шаардлагатай. Дэлхий дахин насжилт өдөр хоногоор нэмэгдэж байна. Манай улсад настны эзлэх хувь яг өнөөдрийн байдлаар нийт хүн амын 8.9 хувь байна. Энэ тоо 2030 онд 11.9 хувь, 2050 онд 21.1 хувь болж өсөх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл 5 хүн бүрийн 1 нь 60 ба түүнээс дээш настай хүмүүс болно. Дээрх 5 хүний 2 нь хүүхэд, залуучууд юмаа гэж бодоход 2 нь л нийгэмд хөдөлмөр эрхэлж баялаг бүтээх боломжтой болж ирнэ. Тэгвэл настан маань өвдөж хүндрээд хүний гарт орвол хэн нь асрах вэ? Эмчилгээ нь яах вэ, эм тарианы зардал мөнгө гээд гэр бүлд тулгарах эдийн засаг санхүүгийн асуудлууд ар араасаа хөвөрнө. Иймээс бид энэ өсөлтөд эртнээс бэлдэж насжилтын бодлогыг төрийн бодлогын хэмжээнд ухаалгаар шийдэж эрүүл наслуулахын төлөө хичээхгүй, одоогийнх шигээ энэ мэт яваад байвал настанд хүрч үйлчлэх эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн бодлогод дарамт их үүсч, эдийн засгийн ачаалал дийлэхэд хэцүү болоод ирнэ.

 

-Эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлдэг үү ?

 

-Эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг.

 

Харьяалал харгалздаг уу? Хөдөө орон нутгийн иргэдийг хүлээж авах боломжтой юу?

 

Манай төв нь настанд харьяалал харгалздаггүй үйлчилж, эрүүл мэндийн үзлэг зөвлөгөө, оношилгоо, өдрийн уламжлалт, сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлдэг. Насжилт хөгжсөн дэлхийн бусад орнуудад геронтологийн төвүүд 65 ба түүнээс настанд үйлчилдэг. Манайд “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд заасанчлан эмэгтэй бол 55-аас дээш, эрэгтэй 60-аас дээш насны бүхий л хүмүүсийг авч үйлчилдэг.

 

-Хэвтэж эмчлүүлэх тасаг байдаг уу?

 

- Геронтологийн үндэсний төв нь 2007 оноос ахмад настныг хэвтүүлэн эмчлүүлэх, сэргээн засах, хамт олонд тулгуурласан сэргээн засалт хийх, өдрийн асаргаа сувилгаа хийх боломжтой “Геронтологи, сэргээн засалтын үндэсний төв”-ийн эмнэлэг байгуулахаар санаачлаад зураг төсөл, төсөв шийдүүлээд Хан-Уул дүүрэгт Шинэ архивийн ерөнхий газрын ард газар аваад баригдаж эхэлсэн. 2010 онд барилгын каркас нь баригдсанаас хойш 10 шахам жил царцаад зогссон. Энэ нь ахмад настны эрүүл мэндийн асуудлыг төр засаг хайхрахгүй, манай салбарыг тэр бүр мэддэггүй, ач холбогдлыг нь ойлгохгүй байгаагийн улмаас улсын төсөвт хөрөнгө мөнгө тусгадаггүй, тусгасан мөнгийг өөр зориулалтаар зарцуулагдаад байгаатай холбоотой хэвтэн эмчлүүлэх тасаг болон дээр дурдсан настанд зайлшгүй хэрэгцээтэй үйлчилгээнүүд манай улсад хөгжих боломжгүй байна.

 

-Гэрийн нөхцөлд ахмадууд вирусээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авбал зохих вэ?

 

-Мэдээллийг найдваргүй эх сурвалжуудаас авах, цуу ярианд хямралгүйгээр, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас боловсруулан гаргаж буй Эрүүл Мэндийн Яамнаас орчуулан хүргэж буй шинжлэх ухааны үндэслэлтэй урьдчилан сэргийлэх аргууд, зөвлөгөө зөвлөмжүүдийг дагаж, аль болох гэртээ хөл хорих, эрүүл ахуйн дэглэмүүдийг дагаж мөрдөх хэрэгтэй, мөн өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийх хэрэгтэй.  Дасгал хөдөлгөөний үр дүнг нэмэгдүүлэхийн тулд дасгал хийж буй хугацааг уртасгаж, дасгалын тоо давтамжаа дасгалдаа дасгаад нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөн аль болох илчлэг чанартай, тэжээллэг хоол хүнсийг бэлдэн хэрэглэх хэрэгтэй.  

 

-Танай төвд ирэх боломжгүй иргэдэд гэрээр очиж үйлчлэх боломж байдаг уу?

 

-Манай төвд 2007 оноос настанд гэрээр тусламж үзүүлдэг олон мэргэжлийн баг гэж байдаг. Тэр баг нь хавсарсан архаг хууч эмгэг, өөрөө ирээд үйлчлүүлж чадахгүй настанг гэрээр очиж эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэн, эрүүл мэндийн байдлыг үнэлэн, асаргаа сувилгаа эмчилгээний зөвлөмж зөвлөгөө зааж өгдөг.

 

-Залуучуудад хандаж хэлэхэд?

 

Дулаан тохитой байр, хамгийн сайхан орчинд амьдруулж байна. Энэ л эцэг эхийнхээ ачийг хариулж байна гэж боддог. Гэтэл энэ биш эцэг эхдээ цаг зав зарцуулах хэрэгтэй. Гэр бүлийнхэнтэйгээ халуун дулаанаар ярилцах хэрэгтэй ахмад настан хүүхдүүдээсээ их зүйл хүсдэггүй. Зүгээр ярилцах, хамт байхыг хүсдэг. Өнөөдөр та эцэг эх, эмээ өвөөдөө хэрхэн хандаж байна, ирээдүйд таны ач, зээ, үр хүүхдүүд чинь яг л тэгж харилцана. Иймээс үйлийн үрээр зохицуулагддаг хүний амьдралын жамыг ойлгоод настан буурлууд таны хажууд хэсэгхэн байхыг л ойлгоод ухаараад хамтдаа аль болох халуун дулаан харилцааг үүсгэх нь чухал гэж зөвлөж байна.

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сэргээн засах,уламжлалт эмчилгээг шаардлагатай настанд өдрөөр үнэ төлбөргүй эмчилдэг. Зарим 1 хувийн эмнэлгийн эздийн үйлчлүүлэгчид багасахаар дургүй байдаг ч магад. Тиймээс тус эмнэлгийг үгүйсгэх гээд, уламжлалтын тасгийг ажиллуулахгүй байх сонирхол тэдний ашиг сонирхлын зөрчил.
2020-04-02
зочин:
mash sain emch.aav mini uzuuldeg baisan. bayarlalaa.amjilt
2020-04-02
comment:
Тийм шүү нийгмийн хүрээлэл хүнд их нөлөөлдөг шүү гоё ярилцлага бна баярлалаа
2020-04-02
zochin.:
ene emch nugend dulaahan yamar saikhan emch ve.mongoliin nastnuudiin tuluu ihiig hiij buteegeeei.ihiig biteeh gal tsog tanii nudnees gereltej baina
2020-04-01
Ч.Одгэрэл:
Хөгжиж өгөхгүй байгаад л асуудал байгаа юм. Уул нь хүн болгонд хэрэгтэй л юм.
2020-04-01
Ч.Одгэрэл:
Геронтологийн үндэсний төв гэж фасебүүк паже байгаа, бас http://gerontology.mohs.gov.mn/ вэб хуудас зочлоод үйл ажиллагаатай нь танилцаж авах гээхийн ухаанаар хандаад үйлчлүүлээрэй
2020-04-01
зочин:
маш сайхан ярилцлага болсон байна.дандаа очиж үзүүлдэг. настан бид нарыг тоодог ганц эмнэлэг танай эмнэлэг шүү
хариу сэтгэгдэл:
баярлалаа гоё ярилцлага байна ажлын амжилт хүсье.
irgen:
Монголын төр настнууддаа анхаарал хандуулах цаг болсон шүү.эрүүл насжилт хамгийн чухал асуудал гоё ярилцлага байна баярлалаа.
2020-04-01
Зочин:
энэ их аятаЙхан сайн мундаг байгууллага шүү манай эмээ өвөө их үйлчлүүлдэг зан харилцаа эмчилгээ үйлчилгээ сайтай гээд магтаад л байдаг та бүхэнд баярлалаа манай эмээ өвөө интернэт нтртэ муу болхоор надаар бичлүүллээ их талархдаг шүү
2020-04-01
Нэрнээс цаашгүй, дүүргийн эмнэлэгт хүрэхгүй, ямар ч том нэртэй газар вэ? Нэг даргад зориулсан төсөв иддэг газар шүү
2020-03-31
зочин:
deerh ih medegch zailaarai
зочин:
Монголчууд ийм арчаагүй зантайдаа хөгждөггүй байхгүй юу.юм бүхнийг хэмлэж шүүмжилж суудаг.арчаагүй новш, амаа тат.shat up
зочин:
чи магадгүй эмнэлгийн хүн юм шиг.нэмэр болохгүй бол нэрмээс битгий бол гэсэн үг байдгийг санаж яв.чи битгий хөгшрөөрөй
зочин:
ЖИЛ БҮР АУДИТААС ШАЛГАДАГ.ТА Ч БАС ХҮСЭЛТ ГАРГААД ШАЛГУУЛЖ БОЛНО.
зочин:
та баян байж болно,таньд энэ эмнэлгээр үзүүлэх шаардлага гарахгүй байж болно. гэхдээ таниас бусад нь,ялангуяа ядарсан хөгшчүүл ирж үйлчлүүлэх дуртай байдаг юм
Ч.Одгэрэл:
Олон хүний хөдөлмөр зүтгэлийг ингэж ч бас харлуулж болохгүй байхаа. Ирээд ингэ тэг гээд дутагдлыг хэлбэл ойлгоно. Бас хүлээж авна.
hariu:
tusuw iddegiig ni ta yaj medej bgn
hariu:
барилга байгууламж нь дүүргийн хэмжээнд хүрэхгүй байж болноо тэгэхдээ эмчилгээ үйлчилгээ нь их сайн юм байна лээ шүү битгий өөрийн бодлоо бусдад дэлгэцний араас тулгаж бай үйлчүүлээд л үзэлдээ,,
зочин:
уучлаарай та далдаас ингэж байгууллага доромжилж байхаар шалгуулдаг газраар нь шалгуулж болно.настангууд үнэлдэг байгууллага.та хөгшрөхгүй байж болно.таныг бурхан өршөөг
зочин:
уучлаарай, та шалгуулдаг газраар нь шалгуулж болно. ил гараад хэлчиж чадахгүй мөртлөө далдаас ингэж байгууллагыг доромжлох эрх танд байхгүй. танд хэрэггүй ч настангууд үнэлдгийн. та хөгшрөхгүй л байх даа. таны гэрийнхэн ч мөн адил. таныг бурхан өршөөг
аятайхан газар шиг санагдлаа хаягаа тодорхой бичнэ үү баярлалаа
2020-03-31
100 айлд байдаг шүү
100 айлд одкон гээд барилгын материалын дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талд BSB дэлгүүрийн хойно байгаа
Zochin:
CHI ODOO XEN BE ZALUU XVN BAIJ 55 NASTAI L XARAGDAJ BN MEDLEG CHADVAR CHAMD ALGA MAL MIN
2020-03-30
ЗОЧИН:
ИЙМ САЙХАН ЯРИЛЦЛАГА ЗӨВЛӨГӨӨГ УНШААД ОЙЛГОХГҮЙ ЧИ ӨӨРӨӨ ХАРИН МАЛААС ДООР ЮУ Ч ГЭХЭВ ДЭЭ ЧАМАЙГ.ХҮНД 5 ӨГҮҮЛБЭР Ч ХЭЛЖ ЧАДАХГҮЙ ГӨЛС ГӨЛС ХИЙСЭН АМЬТАН БАЙГАА ДАА
зочин:
ТА ГУАЙ ТИЙМ ӨНДӨР МЭДЛЭГ,БОЛОВСРОЛТОЙ ХҮН БАЙЛАА ЮУ??? АРЧААГҮЙ ХҮН Л ДАЛДААС ИЙМ ЮМ БИЧДЭГИЙН,ХАХА АЯГҮЙ БОЛ ХҮНИЙ ӨӨДӨӨС ХАРААД ЮМ ХЭЛЖ ЧАДДАГГҮЙ НОВШ БАЙГАА ДАА ХАХА
зочин:
за та чинь яахаараа хүнийг малаар нь,хөгшнөөр нь дуудаад байдаг хүн билээ.өөрөө тийм мэдлэг чадвартай.сайхан хүн үү.аягүй бол чи өөрөө ямар ч мэдлэггүй, хүн өөлөгч байгаа даа,хаха
ongotshon haraad dvgnedeg tani shig hvn tsoon baig uuruu l jinhen mal bnada
зочин:
чи өөрөө хэдэн настай юм.хүрээд ир мэдлэг чадвараар нь өрсөлдүүлье.ганц өгүүлбэр зөв хэлэх,насжилтын талаар мэдлэгтэй хүн байгаасай билээ мал минь
irgen:
yahaaraa ganzaarddag um be….ganzaaraa baina geed l ovchlood baih chin archaagui hymyysiin l asuudal, ganzaardal harin nastai hymyys ger orniihon ni oir bus esvel eroosoo zoohyylee baisan bol estoi ganzaardana, zaluu hymyys ganzaardana gej er ni yu baidgiin
2020-03-30
зочин:
чи хөгшрөхөөрөө битгий ганцаардааасай. хүнд ямар ч зовлон тохиолдож болно. амьдрал гэдэг чинь агуу ш дээ. нэг ч их басамжлаад, яаж ганцаарддаг юм гэх зэрэгээр басамжлаад байвал улам л чамайг амьдрал харуулна байх гэж ерөөе
иргэн:
hachin ym bichiheesee umnu dahiad neg unshaad oilgodoo tolgoi muutai ymuu haha
зочин:
Энэ одоо хаана байдаг юу хиидэг газар вэ? ёстой сонсоогүй юм байна. Уг нь их зүгээр газар болтой юм
2020-03-30
зочин:
100 - айлд байдаг шүү.
зочин:
Сайхан ярилцлага болж, баярлалаа
2020-03-30