"Залуус" хороололд гал гарч нэг иргэн амиа алджээ
3-30
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус 1 хорооллын 48 дугаар байрны 3 дугаар орцонд гал гарч байна гэсэн дуудлага мэдээлэл 2020.03.28-ны өдрийн 21:52 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 21:56 цагт очиход тус тоотод буйдан ор шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна. Мөн тус байрны ариун цэврийн өрөөнд иргэн М /45 настай, эрэгтэй/ нас барсан байдалтай байсныг тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлжээ. 

 

Иймд ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлж:

 

-Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,

 

-Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,

 

-Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах,

 

-Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгахыг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Гайхав.:
Өглөө энэ мэдээг тавихдаа хохирогч ариун цэврийн өрөөнд гаднын нөлөөтэй амь алдсан байсан сэжигтнийг барьсан хэргээ нуух гэж буйданг нь шатаасан гэж бичсэн байсан шд. Бас мөнгөнд амаа бариулчихав уу.
2020-03-31
Эүү:
ОНЦГОЙН ДАРГА ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДААД БУЙ БАДРАЛ АРИУНБУЯН МЭТИЙН МЭРГЭЖИЛИЙН БУС ЦҮНХ БАРИГЧ ДАРГА НАРААС БОЛЖ ОНЦГОЙ АЛБА ДАМПУУРЧ БНА. ДАРГА НАР БҮГД АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТӨЙ САДАН ТӨРӨЛ БОЛСОН.ОН ГАРСААР 3 ХАН САРЫН ДОТОР ГЭР БҮЛЭЭРЭЭ. ХҮҮХДҮҮД ГАЛД ӨРТӨЖ АМИА АЛДАХ НЬ ИХЭСЭЖ 45 ХҮН АМИА АЛДСАН НЬ МОНГОЛД ӨМНӨ БАЙГААГҮЙ ТОО.ИЙМ ХҮМҮҮСЭЭС БОЛЖ ИРГЭД Л АМЬ НАСААРАА ХОХИРСООР БНА.ОНЦГОЙН АВРАГЧ ГАЛ СӨНӨӨГЧ НАРЫНХАА НӨР ИХ ХӨДӨЛМӨРИЙН АРД ПОПУЛИСТ ХУЛГАЙЧ МӨНГӨНД ШУНАСАН ДАРГА ГЭХ БАДРАЛ АРИУНБУЯН ХОТЫН ОНЦГОЙН ДАРГА ЧҮЛТЭМСҮРЭН ГЭХ ХУЛГАЙ ХИЙЖ ТӨРИЙН АЛБАНААС ХӨӨГДӨЖ БАЙСАН НӨХӨД НУУГДАЖ БУЗАР БУЛАЙГ ХИЙСЭЭР ШОУДСААР БНА.
2020-03-30
Malaa gal garhad ene darga ymar hamatain. Gal bol helj bish hiisc irdeg ayul
ok:
timv