COVID-19: Харшилтай хүмүүс халдвар авах эрсдэлтэй
3-30

 

Хаврын улиралд харшил нь хөдөлдөг хүмүүс COVID-19 вирусийн тархалттай холбоотойгоор өндөр эрсдэлтэй бүлэгт багтаж байгаа гэнэ. Тиймээс урьдчилан сэргийлэх үүднээс үндсэн эмчилгээгээ орхигдуулалгүй мөн дархлаагаа сэргээхийг Оросын харшил судлаач эмч нар анхааруулсныг Вести мэдээллээ. 

 

Харшил судлаач Белла Брагвадзегийн өгүүлснээр харшилтай хүмүүс эрсдлийн бүлэгт шууд багтаагүй ч амьсгалын замын архаг харшлын үрэвсэл хүнийг аливаа вируст мэдрэг болгодог гэдгийг анхааруулсан байна.

 

Мөн профессор Юрий Мизерницкий аливаа төрлийн архаг хууч эмгэгтэй тэр дундаа хүнд архаг харшлын өвчинтэй хүмүүс эрсдэлтэй бүлэгт багтана гэж сануулжээ. Түүний өгүүлснээр харшлын өвчин хүндрэх үед вирусийн халдвар авах эрсдэл өндөр бөгөөд COVID-19 нь харшлын өвчнийг улам хүндрүүлж болзошгүй гэнэ. 

 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин