Д.Нямхүү: Халдвар аваад эдгэрсэн хоёр хүнийг эмнэлгээс гаргалаа
3-30

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.30/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

 

Дэлхийн 202 улсад COVID-19 вирусийн халдвар бүртгэгдлээ. ОХУ-ын Эрхүү хотод анхны батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд COVID-19 вирусийн улмаас 71321 хүн өвчилж, 33557 хүн нас барж, 136629 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 2368 хүн тусгаарлан ажиглалтад байна.

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Эмчлэгдэж байгаа эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон. Сүүлийн гурав хоног 5 зүйлийн сорьцонд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Мөн эмнэлзүйн шинж тэмдэг бүрэн арилсан тул хоёр хүнийг эмчлэн эдгэрүүлээд эмнэлгээс гаргах гэж байна. Эмнэлгээс гарах хоёр хүн 14 хоног үргэлжлүүлэн тусгаарлагдаж өөрийгөө хянана. Анхны тохиолдлын хавьтал болох 59 хүнд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Мөн энэ сарын 29-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 202 хүн ажиглалт, тусгаарлалтад хянагдаж байна" гэлээ.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
хятад тестийг дэлхий нь улсууд хүлээн зөвшөөрөхгүй бна,шүү,,
2020-03-31
Эх орноос минь сайхан мэдээ сонсогдоод сайхан байна.
2020-03-31
Сайн бн. Эдгэрсэн хзн нь франц эр биш үү? Одоо үлдсэн хэдийг нь юу бхав дээ
2020-03-30
Хэнчбиш:
Эмч нартаа баярын мэнд хүргэж баярласнаа илэрхийлье Эмнэлгээс гарсан өвчтнүүдийг хэрхэн тусгаарлах вэ?
2020-03-30
иргэн:
Захирал Нямхүү, эмч Чинбаяр болон хамтран зүтгэгч бусад эмч, сувилагч, асрагч, лабораторийн болон техникийн ажилтнууд, нийт хамт олны нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд өвчтөнүүд түрүүчээсээ эдгэрч гарч байгаад маш их баяртай байна, та бүхэнд эмч нарын баярын мэнд хүргэж улам их амжилт хүсьё
2020-03-30
иргэн:
Сайн байна. Баяр хүргэе. Нямхүү эмчид тусгайлан баяр хүргэе. ЭМЧ НАРТ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ
2020-03-30
irgen:
medee chin buruu …delhiid barag 700 000 , zovhon germand gehed yag odoo 62500 hyn haldvarlaad baina., …nas barsan too ch ih baina shyy
2020-03-30
ЭЭ БУРХААН ҮНЭН Л БАЙГАА ДАА:
ЭДГЭСЭН ГЭЖ ҮНЭН Л БАЙГАА ДАА. ХАЛДВАР ТАРААГЧ ГАРГАЧИХВИЙ ДЭЭ.
2020-03-30
иргэн:
ХҮНД ИТГЭЖ ЮМЫГ САЙН САЙХАНААР БОДОЖ БАЙ. 7 ХЭМЖИЖ НЭГ ОГТОЛЖ БАЙГАА ГЭДЭГТ ИТГЭ
Зурагчин сарангэрэл рекламдаж байж алдав:
Эмч нарын баярын өдөр элгэсэн гэж шоудах хэрэг юун. Ямбий авгай өөрөө ганц хүн үзэж эмчлэх заяагүй байж.
dura:
bayariin udur zaaval garga gejdee ter setguulch avgai
Kkk:
Itgehgui baigaa bol chi amerik ruugaa nisee
EMCH NARTAA BAYARYNKH NI UDRIIN MENDIIG DEWSHUULIE , MUNDAG SHUU
2020-03-30
Od:
Emch nariin odroor iim saihan medee duulgaj bgaa ni ta nariin uigagui huchin charmailt, hicheel zutgeliin batalgaa bolj bn. Ta buhend ajiliin amjilt. sain saihan buhniig husen erooe!
2020-03-30
Guest:
Нямхүү даргатай эмч, сувилагч, онцгой байдлын нийт ажилчдадаа амжилт хүсье. 2 хүү хамтлагаас
2020-03-30
Yostoi saihan medee baina Ta buhend bayar hurgei !!!
2020-03-30