С.Бямбацогт: Үндсэн хуулийн өөрчлөлтийг мөрдөхтэй холбоотой хуулийн хийдэл үүсэхгүй

img

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт тавдугаар сарын 25-наас мөрдөгдөж эхэлнэ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтоос энэ талаар тодрууллаа.

 

-Үндсэн  хуулийн нэмэлт өөрчлөлт мөрдөгдөхтэй холбоотой дагалдах хуулиудыг хэзээнээс хэлэлцэн батлах вэ?

 

-Энэ хаврын чуулганаар УИХ-ын тухай, Дэгийн тухай, Засгийн газрын тухай хуулийг яаралтай хэлэлцэж батлах ёстой. Учир нь дараагийн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан хуулиар явагдана. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тавдугаар сарын 25-нд мөрдөгдөж эхэлнэ. 

 

-Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах уу?

 

-Сонгуулийн дараа байгуулагдах УИХ, Засгийн газрыг шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг дагаж мөрдөх журмын хуульд энэ талаар тусгасан. Эрхзүйн асуудал зөрчигдөхгүй.

 

-УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уу?

 

-Өнөөдөр Засгийн газар сайн ажиллаж байна. Монгол Улсад аюултай нөхцөл байдал үүсээгүй байна. Тийм учраас сонгууль хугацаандаа явагдах байх. 

 

-Байгалийн баялаг төрийн, нийтийн өмч гэсэн заалт Үндсэн хуульд тусгасан. Энэ заалтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

 

-Бид Үндэсний баялгийн тухай хууль батална. Ирээдүй хойч үедээ байгалийн баялгийг яаж өвлүүлэн үлдээх вэ гэдгийг энэ хуулиндаа тусгана. 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монголын ард түмний хоолыг хулгайлсан хулгайч үйлийн үрээ эдэлнээ чи. Хулгайн концесс, тендерүүд чинь бүгд залилан. Үйлийн үрээ гэж заавал төлж дуусдаг юм даа
2020-03-30
ГУТЛЫН ХУЛГАЙЧ:
Багшийнхаа гутлыг хулгайлж байсан хулгайч шүү дээ Цэргийн Дээдэд сурч байхдаа
2020-03-30
Ми-н Хууль зүйн сайд:
Ми овоггын хууль зүйн сайд бүх луйвруудыг нь хааж байсан шигээ байх уу?
2020-03-30
Hogiin zobin garuud.ta nar udahgui zailnaa.
2020-03-30
бя овогтын тавиул:
ч.энхбат нь шалгагдаад энэ бүр үхэх дээрээ тулж дээ царай зүс нь
2020-03-30
hunii bish tsarai
2020-03-30