ГХЯ: Боломжоороо татан авч байгаа ч "бусад нь яах вэ" гэдэг асуулт ихээр тавьж байна
3-30

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. 

 

 

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон улсаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг "МИАТ" ТӨХК-иас 2020 оны 04 дүгээр сарын 02, 03-ны өдрүүдэд хийхээр болсон. Энэхүү нислэгтэй холбоотой мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өглөө.

 

Тэрбээр "Өмнө нь УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу Сөүл, Токио, Берлин, Истанбулаас ирэх хүсэлтэй иргэдийг тодорхой шалгуур тавьж бүртгэл хийсэн. Тухайлбал, Сөүл дэх Элчин сайдын яаманд 500 гаруй хүн өөрийн биеэр дугаарлаж байгаад бүртгэл хийлгэсэн. Тэгэхээр өмнө нь бүртгүүлсэн эдгээр иргэнийг очиж авах нислэг дахин үйлдэх гэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй байна. ГХЯ, Элчин сайдын яамд хариу өгөхгүй байна гэдэг шүүмжлэл их гарч байна. Шинээр бүртгэл хийгээгүй. Зөвхөн өмнө нь бүртгүүлсэн хүмүүсийн билетийг бичиж байна. Токио дахь Элчин сайдын яам мөн ялгаагүй. Өмнө нь бүртгүүлсэн байсан дарааллаар "МИАТ" компанид бүртгэлийн мэдээллийг шилжүүлсэн. Тус компаниас зорчигчтой нэг бүрчлэн холбоо тогтоон билет авах эсэхийг асууж байгаа. 

 

"Бусад улс орноос ирэх иргэдийг яах вэ гэдэг асуулт маш ихээр ирж байгаа. Өнөөдөр өглөөний байдлаар 45 улс орноос 5600 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргачихаад байна. Тухайлбал, АНУ-аас өнөөдрийн байдлаар 1000 гаруй хүн эх орондоо буцах хүсэлтээ гаргасан байгаа. Эдгээр иргэнийг газар газраас нь очиж авах боломж байхгүй. Бид хамгийн боломжит хувилбараар ажиллана. Тусгаарлах журамд орсон өөрчөлтөөр иргэдийг 21 хоног тусгаарлахаас гадна, нэг нэгээр нь байрлуулах шийдвэр гарсан учраас байрны нөөц бололцоонд тохируулан шийдвэрлэх зайлшгүй нөхцөл байдал үүссэн гэдгийг зөвөөр ойлгохыг хүсч байна. Элчин сайдын яамнаас өгч байгаа мэдээлэлд итгэхийг хүсч байна" гэлээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Байдал эвгүйтэнгүүт улс орнууд хил хязгаараа хааж хорио тогтоохоос өмнө манайхан эх орондоо хүрээд ирэх байж л дээ. Аанайдлаа, туршлага байхгүй байлаа л даа, хаана хаанаа.
2020-03-31
иргэн:
БОЛОМЖООРОО ТАТАН АВЧ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ӨӨР ЯМАР ХЭЛЭЭР ЯАЖ ХЭЛЭХ ЮМ ВЭ?????? ДУРАКУУД ЭРДЭНЭЭТҮҮДЭЭ БИ ҮХЭХЭЭС ЧИ ҮХ ГЭЭД ЭХ ОРОНООС НЬ ХӨӨХ ЮМ УУ ????
2020-03-30
setguulch gesen durak awgaynuud yasan ch yum oilgodogguy oyuny chadawkhi muutay yum be dee .oilgomjtoy yumyg dakhin dakhin asuugaad l
2020-03-30