COVID-19: Москвачуудын хөдөлгөөнийг QR кодоор хянана
2020-03-30

 

Москва хотын оршин суугчдад гэрээсээ гарах зөвшөөрөл болох QR код өгөхөөр болсон талаар COVID-19-тэй тэмцэх Москвагийн шуурхай штабаас авсан эх сурвалжтайгаар "Медуза" хэвлэл мэдээлжээ. 

 

Энэ кодыг авахын тулд москвачууд хотын даргын сайтад албан ёсоор бүртгүүлж, одоо оршин суугаа газраа мэдээлэх аж. QR кодыг цагдаагийн ажилтан шаардсан даруйд үзүүлэх ёстой гэнэ. 

 

Түүнчлэн хотоор чөлөөтэй зорчих тусгай үнэмлэхийг онцгой журмаар олгохоор болжээ. Одоо ийм үнэмлэхийг гагцхүү эмч нар эзэмшдэг бөгөөд цаашид ямар хүмүүст олгох талаар мэдээлээгүй байна.

 

Энд дуулгахад, COVID-19-ийн улмаас бүх нийтийн тусгаарлалтын журам нэвтүүлж байгаа талаар гуравдугаар сарын  29 -ний өдөр Москва хотын дарга Сергей Собянин мэдэгдсэн. Түүний өгүүлснээр, ойрын өдрүүдэд "техник болон зохион байгуулалтын арга хэмжээ хийсний дараа" Москва хотын засгийн газраас гаргасан журмын дагуу олгосон тусгай үнэмлэхээр л гадаа гарах боломжтой болох гэнэ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин