210 мянган угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд тараана 
2020-03-30

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Амарсайхан  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ угаарын хийн мэдрэгч болоод утааны бохирдлын талаар мөн мэдэээлэл өглөө.  Тэрбээр:

 

-Сайжруулсан шахмал түлш хэрэглэх, эрсдэл үүсгэхгүйн тулд   бүх шатны байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдал авч хэрэгжүүлсэн нь    ажил дөрөвдүгээр сарын 01-ны өдрөөр дуусгавар болж байна.

 

Энэ нэг сараас утаа мэдрэгчийг нийлүүлэх ажил явагдаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 60 мянган  угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд тараах ажил явагдаж байна. 210  мянган угаарын хий мэдрэгчийг тараана хэмээгээд сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

 

-Энэ жил дахин төлөвлөлтийн ажил хэрхэн явагдах бол?

 

-Хот байгуулалтын газар, нийслэлийн өмчит үйл ажиллагаа явуулж байгаа аж  ахуй нэгжүүд иргэдийг дахин төлөвлөлтөнд хамруулахдаа шинэ гарц шийдлээр хамруулж байна.

 

2016 оноос хойш 690 гаруй иргэнийг орон сууцанд оруулсан. Түрээслээд өмчилдөг газар, газраа орон сууцаар солих замаар орон сууцанд орох замаар энэ төслөө хэрэгжүүлж ажиллаж байна.

 

Энэ жил долоо, найман  байршил дээр 10 мянган  айлын орлогод нийцсэн орон сууц буюу сар болгон түрээсээ төлөөд хэдэн жилийн дараа өмчлөх  боломжийг бүрдүүлж ажиллаж байна. Эхний 972 иргэн орон сууцандаа ороод эхэлсэн. Дараагийн айл өрхүүд орж эхэлж байна.

 

-Орлогод нийцсэн орон сууц гэдэг нь...?

 

-Заавал банкны барьцаа, урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр сард орлогынхоо хэдэн хувийг өгөөд хэдэн жилийн дараа өмчлөх боломжтой байгаа.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
ХОТЫН ДАРГА ТА НААД УТАА МЭДРЭГЧЭЭ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАРААР НЬ ТАРААЛГААЧ. АЧААЛАЛТАЙ БАЙГАА ЭМНЭЛГИЙН АЖИЛЧИДААР ТАРААЛГААД БАЙНА. АЛЬ 1 САРААС ХОЙШ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ЮМ ЮМНЫ ҮЗҮҮРТ ЗАРДАГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭНЭ ШИЗОТОЙ МАНГАР БАНДИ ЮУ Ч МЭДЭХГҮЙ ХЭРНЭЭ ХҮМҮҮСИЙН ЗАГНАЖ МУУХАЙ ХАРЬЦДАГ ЗАГДАА ШИГ ААШТАЙ НӨХРӨӨ СУРГААЧ ЭЭ. ТӨРД НЭГ ЖИЛ Ч АЖИЛЛАЖ ҮЗЭЭГҮЙ, ЦҮНХ БАРЬЖ НАМ ДАГАЖ НИССЭН ИЙМ САЛБАДАЙНУУДАА БОЛИОЧ ЭЭ.
2020-03-31
Б.Цэцэгмаа / Эмч, СБД/:
“Ялангуяа энэ жил сайжруулсан түлшний харагдах өнгө шингэрсэн ч үнэртэх өнгө болоод химийн найрлага нь илүү хоруу чанартай болсон шиг санагдсан. Энэ жил хүүхдүүд төдийгүй томчууд ч хоолой бачуурсан зовуурь ихтэй ирсэн. Үүнийг сайжруулсан түлшний төслийн мэргэжилтнүүд нь сонсоосой гэж зориуд хэлье”
2020-03-30